Шинэ мэдээ
“Urals” маркийн газрын тосны үнэ өсчээ
ОХУ-ын “Urals” маркийн газрын тосны үнэ Европт сүүлийн долоон жилд анх удаа нэг баррель нь 90 ам.доллар давж өсчээ. Энэ тухай олон улсын үнийн “Argus” агентлаг мэдээлжээ. Хамгийн сүүлд 2014 оны аравдугаар сарын 2-нд “Urals” маркийн газрын тос нэг баррель нь Европт 90 ам.доллараас дээш үнэтэй байсан билээ. ОХУ-ын жилийн төсөвт энэ төрлийн газрын тосны үнийг баррель нь 44.2 ам.доллар байхаар тооцсон учраас үнийн нэмэгдэл төсөвт эергээр нөлөөлнө гэж тус улсын эдийн засагчид үзэж байна.
Г.Занданшатар: Хийн хоолойн төслийн ТЭЗҮ дууссан тул дараагийн ажлыг шуурхайлах нь чухал
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үргэлжлүүлэн өнгөрсөн Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын чуулганаар хэлэлцсэн асуудал, батлагдсан хуулиуд нь эдийн засгийн реформд чиглэгдсэн болохыг танилцуулав. Түүнчлэн хоёр орны харилцааны шинэ зууныг ололт, амжилт, томоохон төсөл хөтөлбөрүүдээр дүүрэн угтана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Тухайлбал, хийн хоолой барих төслийн ТЭЗҮ-ийг хийж дуусгасан тул дараагийн шатны ажлыг шуурхай хэрэгжүүлэх, мөн “УБТЗ” ХНН-ийн дүрмийн санг нэмэгдүүлэх протоколыг шуурхай байгуулах, төмөр замын төв коридорыг шинэчлэх ажлыг эхлүүлэх, Наушки өртөөг өргөжүүлэх зэрэг ажил биднийг хүлээж байна гэлээ. Талууд эдийн засаг, улс төр зэрэг бусад асуудлаар санал солилцов.
Серби: “Рио Тинто”-ийн литийн төслийн тусгай зөвшөөрлийг цуцаллаа
Сербийн Засгийн газар “Рио Тинто” компанийн тус улсад хэрэгжүүлж буй Jadar литийн төслийн хайгуулын тусгай зөвшөөрлийг (2022.01.20) цуцаллаа. Тодруулбал уг төслийг ашиглахтай холбоотой бүх шийдвэр, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай Засгийн газрын хуралдааны дараа танилцуулжээ. Ингэснээр уг төслийн хувьд бүх зүйл дуусгавар болж буйг тус улсын Ерөнхий сайд, хатагтай Ана Брнабич тодотгожээ.
Хятадын төв банк эдийн засгийн өсөлтийг дэмжихээр зээлийн хүүг бууруулав
Хятадын төв банк голлох зээлийн хүүгийн түвшинг бууруулах шийдвэрээ танилцуулсан (2022.01.20) байна. Тодруулбал тус улсын арилжааны банкуудаас олгодог нэг жилийн хугацаатай зээлийн хүүг 0.1%-иар буюу 3.80% байсныг 3.70%, таван жилийн хугацаатай зээлийн хүүг 4.65% байсныг 4.60% болгож бууруулжээ. Нэг жилийн хугацаатай зээлийн хүүг өнгөрсөн арванхоёрдугаар сард буулгасан бол таван жилийн хугацаатай зээлийн хувьд өнгөрсөн 2020 оны дөрөвдүгээр сараас хойш хүүг доошлуулсан анхны тохиолдол боллоо. Хятадын арилжааны банкуудын шинэ зээл олголтын хүүгийн түвшин төв банкнаас тогтоосон нэг жилийн хугацаатай (LPR) зээлийн хүүний хувиар тооцогддог байна. Харин таван жилийн хугацаатай зээлийн хүү нь ипотекийн зээлийн хүүгийн түвшинг тогтооход суурь болдог ажээ.
УИХ-ын гишүүд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн 73.6% нь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлээд байна. УИХ-ын 2021 оны намрын хаалтын чуулган энэ сарын 18-ны өдөр болж, олон асуудал хэлэлцсэнээс Уул уурхайн бүтээгдэхүүний хуулийн биржийн тухай хуулийн төсөл болон Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл олонхийн анхаарлыг татсан.
“Рио Тинто” Серби дэх литийн төслийн эхлэх хугацааг 2027 он болгож хойшлуулав
Дэлхийн уул уурхайн хоёр дахь томоохон компани “Рио Тинто” Серби улсад хэрэгжүүлэх лити, боратын Jadar төслийн анхны бүтээгдэхүүн борлуулж эхлэх хугацааг 2027 он болгож (2022.01.18) хойшлууллаа. Энэ нь компани төслийн хугацааг дор хаяж нэг жилээр хойшлуулж байна гэсэн үг. Учир нь Сербийн иргэдийн төлөөлөл, байгаль орчны хөдөлгөөнийхөн уг төслийг хэрэгжүүлэхийн эсрэг байгаа юм. Улмаар төсөл хэрэгжих нутгийн удирдлага буюу Лозница хотын захиргаа "Рио Тинто" компанид өнгөрсөн арванхоёрдугаар сард газрын зөвшөөрөл олгохоос татгалзсан юм. Jadar төсөл нь 2.4 тэрбум ам.доллараар хэрэгжих бөгөөд “Рио Тинто” компанийг 15 жилийн хугацаанд Европт лити нийлүүлэлтээр хамгийн том тоглогч болгох ач холбогдолтой төсөл ажээ.
Оросын байгалийн хий газрын тосноос илүү эрэлттэй
Оросын байгалийн хийн экспортын орлого 2021 оны дөрөвдүгээр улиралд 18.5 тэрбум ам.доллар болжээ. Энэ нь сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд анх удаа газрын тосны экспортын орлогоос давсан үзүүлэлт боллоо хэмээн тус улсын Төв банк мэдээлснийг "Интерфакс"-т эш татан бичсэн байна.
Цагаанхадны тээвэрт гарч чадаагүй жолооч нарт давуу боломж олгоно
Уулзалтаар нэгдүгээр сарын 12-нд Баянзам тээвэрчдийн холбоо, Тээвэрчдийн гэргий нарын холбооноос тавьсан нэг ч рейс хийгээгүй тээвэрчдийг бөмбөлөгт оруулж сар шинийн баяраас өмнө тээвэрт гарах бололцоо олгох асуудлыг шинээр баталсан хуваарьт оруулсан тухай Гашуунсухайт боомтын төлөөлөгчөөр томилогдсон Ш.Эрдэнэжаргал мэдэгджээ. Тодруулбал шинэ хуваарьт шинээр шилжин орсон 12 бөмбөлөгт тээвэр/рейс хийгээгүй жолооч нар багтааж оруулсан байна.
Алтанбулаг- Замын-Үүдийн хурдны замын тендерийг зарлана
Засгийн газрын хуралдаанаар зам тээвэртэй холбоотой 2 гол асуудлыг хэлэлцлээ. Нэгдүгээрт, төмөр замын төслүүдийг цаашид хэрхэн явуулах талаар хэлэлцлээ. Хоёрдугаарт, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам дээр олон улсад нээлттэй тендер зарлахаар боллоо.
“Дэлхийн эдийн засгийн чуулган”-ы цахим хурлаар 2022 оны төлөвийг хэлэлцэж байна
Швейцарийн Давос хотноо жил бүр зохиогддог "Дэлхийн эдийн засгийн чуулган" энэ удаад цар тахлын шинэ хувилбарын улмаас танхимын хурлаа оны сүүл хүртэл хойшлуулсан. Тэгвэл "Дэлхийн эдийн засгийн чуулган"-ы зүгээс "Davos Agenda" цахим хурлыг хоёр дахь жилдээ зохион байгуулж (2022.01.17-21) байна. Энэ удаагийн арга хэмжээ "Дэлхийн нөхцөл байдал" сэдвийн дор болж байна. Ингэснээр уг арга хэмжээ нь дэлхийн удирдагч нарын хувьд энэ оны төлөвийг тодорхойлж, санал бодлоо солилцсон анхны арга хэмжээ болж байгааг чуулганыг зохион байгуулагчид тодотгожээ.
Газрын ховор элемент тойрсон улс төр
АНУ-ын батлан хамгаалахын гэрээлэгчдийг 2026 он гэхэд Хятадаас газрын ховор элемент худалдаж авахыг зогсоож, стратегийн ашигт малтмалын байнгын нөөцийг бүрдүүлэх агуулгатай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт Сенатад өргөн барьсан нь олны анхаарлыг татаж байна.
Оюутолгойн зэс, алтны гарц 2022 онд мэдэгдэхүйц буурна
“Оюутолгой”-н хяналтын багцыг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” компани 2021 оны үйлдвэрлэлийн тайлангаа (2022.01.17) танилцууллаа. Өнгөрсөн онд тус компани 163 мянган тонн зэс, 468 мянган унц алт үйлдвэрлэсэн нь олборлолтын төлөвлөгөөг биелүүлсэн байна. Тодруулбал тус компани өнгөрсөн онд баяжмал дахь цэвэр металын агуулгаар 150-180 мянган тонн зэс, 400-480 мянган унц алт үйлдвэрлэхээр төлөвлөсөн байсан юм. Хэдийгээр өнгөрсөн онд цар тахлын улмаас ажиллах хүч, бүтээмжид сөргөөр нөлөөлсөн ч үйлдвэрлэлийн зорилтоо биелүүлж ажилласныг компани онцолжээ. Гэвч цар тахлын нөлөөгөөр өнгөрсөн оны эцсийн байдлаар далд уурхайн зардал анх тооцоолсноос 175 сая ам.доллараар нэмэгджээ.
ОТ: Б.Дуламсүрэнг Санхүү эрхэлсэн Дэд захирлаар томиллоо
"Оюутолгой" ХХК-ийн санхүүгийн асуудлыг монгол мэргэжилтэн удирдахаар боллоо. Тус компанийн Санхүү эрхэлсэн Дэд захирлаар Б.Дуламсүрэнг томилжээ. Б.Дуламсүрэн нь АНУ-ын Пеннсильванийн их сургуулийн Вартоны сургуульд бизнесийн удирдлагаар магистер хамгаалсан анхны монгол хүн аж.
"Уул уурхай ба эдийн засаг: Тулгамдсан асуудал, шийдэл" сэдэвт хурал боллоо
Хуралд үндсэндээ дөрвөн гол судалгааг танилцууллаа. Тухайлбал цар тахлын уул уурхай болон эдийн засаг дахь нөлөөллийн талаар салбарын компаниудаас түүвэр судалгаа авахын сацуу загварчлал боловсруулж гаргаж иржээ. Удаах судалгаа нь уур амьсгалын хэлэлцээрийн өмнө хүлээсэн манай улсын үүрэг хариуцлагатай холбоотой. Манай улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрт нэгдэн орсон байдаг. Үүнээс үүдэн гарах өртөг зардлын талаар судалж гаргаж ирсэн нь нэлээд хэрэгцээтэй, цагаа олсон судалгаа болж байна. Үүнээс гадна Уул уурхайн салбарт нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх бодлогын зөвлөмж, Олборлолтын төсөлд нийгмийн зөвшөөрөл авахтай холбоотой чухал асуудлуудыг хөндсөн сонирхолтой илтгэлүүдийг хурлаар танилцууллаа.
Хятадын эдийн засаг 8.1%-иар өслөө
Хэдийгээр цар тахлын нөлөө их байсан ч 2021 онд Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 8.1%-иар нэмэгдсэнийг тус улсын Үндэсний статистикийн газраас мэдээллээ. 2021 онд Хятадын эдийн засгийн эргэлтийн хэмжээ 114 их наяд юань буюу 18 их наяд ам.доллар давжээ. Аж үйлдвэрийн салбар 8.2%-иар буюу 7.1 их наяд ам.доллар, хөдөө аж ахуйн салбар 7.1%-иар өсч, 1.3 их наяд орчим ам.долларт хүрч, үйлчилгээний салбар 8.2 хувиар (9.59 их наяд ам. доллар болж) өссөн байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг төслийг хэлэлцэхийг дэмжив
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2022.01.17/ хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Төслийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон танилцуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахаар тогтлоо.
ҮСХ: Олборлох салбарт ажиллагсдын тоо өнгөрсөн онд 8.6%-иар буурчээ
Үндэсний статистикийн хорооны танилцуулсан 2021 оны нийгэм, эдийн засгийн байдлын тайланд уул уурхай, олборлох салбарын ажиллагсдын тоон үзүүлэлтийг гаргасан байна. Тайланд дурдсанаар өнгөрсөн онд салбарын нийт үйлдвэрлэл 12.46 тэрбум төгрөгт хүрч өмнөх 2020 оныхоос 5.9%-иар, салбарын нийт бүтээгдэхүүн борлуулалт 17.55 их наяд төгрөгтэй тэнцэж 29.3%-иар тус тус өссөн байна. Энэ нь эрдсийн бүтээгдэхүүний ханш зах зээлд өссөнтэй холбоотой.
Брэнт газрын тосны ханш 86 доллар хүрч өсөв
Брэнт маркийн газрын тосны ханш өнөөдрийн (2022.01.17) байдлаар 86.47 ам.доллар/баррель болж өсөөд байна. Энэ нь сүүлийн гурван жил гаруй хугацаан дахь хамгийн дээд ханшид тооцогдоно. Зах зээлд голлох олборлогч орнуудын нийлүүлэлт дорвитой хэмжээгээр нэмэгдэхгүй болов уу гэсэн таамаг давамгайлсан нь үнэ өсөх гол шалтгаан болж байна. Нөгөөтэйгүүр цар тахлын шинэ хувилбарын тархалт газрын тосны эрэлтэд төдийлөн нөлөөлөхгүй гэж ОПЕК тооцоолсон байна. Цар тахлын шинэ хувилбарын болгоомжлол намжиж, улс орнуудад хязгаарлалтууд цуцлагдаж, зэрэгцээд газрын тосны нийлүүлэлт бага байх аваас ханш олон жилийн дээд түвшинд хүрч болзошгүйг шинжээчид сануулж байна.
Нүүрс, алт, газрын тос, зэсийн баяжмалын үнэ 4.1 дахин өсчээ
Гадаад худалдааны тэнцэл 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 121.1 сая ам.доллароор өсчээ. Импорт 1.5 тэрбум ам.доллароор өсөхөд дизелийн түлш, автобензин, ачааны автомашин, суудлын автомашины импорт өссөн нь голлон нөлөөлжээ. Харин экспорт 1.7 тэрбум ам.доллароор өсөхөд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт өссөн нь голлон нөлөөлжээ.