Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Монгол-Хятадын хөрөнгө оруулалтын дээд хэмжээний уулзалт болно  Монголын залуучуудын холбоо, Монгол-Хятадын залуучуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран гуравдугаар сарын 16-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Тогтвортой хөрөнгө оруулалтын дээд хэмжээний чуулга уулзалт”-ыг зохион байгуулна.
Нүүрс худалдан авагч тал хуучин тогтолцоогоо санагалзаж байхыг үгүйсгэхгүй Засгийн газар 2023 оны хоёрдугаар сараас эхлэн нүүрсийг биржээр ил тод худалдах бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн ба энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХХК хоёрдугаар сард гурван удаа биржийн арилжааг хилийн үнээр амжилттай зохион байгуулсан.
Ж.Ганбаатар: Уул уурхайн баялгийг эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэр байгуулах шаардлага бий Засгийн газрын хуралдааны дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр, УУХҮЯ-наас Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд гурван асуудал хэлэлцүүлэн шийдвэрлүүллээ. Нэгдүгээрт, Засгийн газрын 193 дугаар тогтоолд өөрчлөлт орсон. Нүүрсийг гурван стандартаар гаргаж, тэндээс АМНАТ-ыг нэлээд өндөр үнээр тооцдог байсан бол нүүрсний стандартыг нэмэгдүүлсэн. Одоо экспортолж байгаа нүүрсний 99 хувь нь коксжих нүүрс. Тиймээс эрчим хүчний нүүрсээ яах вэ гэдэг асуудал тулгардаг.
Индонез олон арван жил түүхий эдийн экспортод түшиглэж ирсэн эдийн засгийн бодлогоо өөрчилнө Никель металл худалдан авагчдын шаардлагаар Индонезид боловсруулах үйлдвэр байгуулахаар болсны  дараа никелийн экспорт таван жилийн дотор арав дахин өссөн байна.  Зүүн Өмнөд Азийн хамгийн том эдийн засагтай тус улс зэсийн баяжмалаас  загас агнуур  хүртэл бүх төрлийн түүхий эдийг боловсруулах үйлдвэр байгуулж, өндөр хөгжилтэй улсуудтай эн зэрэгцэхийн тулд эдийн засгийн хөгжлийн энэхүү загварыг сонгож байна.
Хуурай замын боомт байгуулахад НҮБ-ын дэмжлэг хүслээ Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өчигдөр /2023.02.28/ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын  гүйцэтгэх нарийн бичгийн дарга Хат. Армида Алисжабанатай уулзаж, хуурай боомт байгуулах, томоохон төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллахаар тохиролцлоо.
РИО ТИНТО, ОЮУ-ТОЛГОЙ ХАМТРАН УУЛ УУРХАЙН ГЕОТЕХНИКИЙН СУРГАЛТ, СУДАЛГААНД ЗОРИУЛСАН КОМПЬЮТЕРЫН ИЖ БҮРЭН ЛАБОРТОРИ БАЙГУУЛЖ ШУТИС-Д ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ РИО ТИНТО, ОЮУ-ТОЛГОЙ ХАМТРАН УУЛ УУРХАЙН ГЕОТЕХНИКИЙН СУРГАЛТ, СУДАЛГААНД ЗОРИУЛСАН КОМПЬЮТЕРЫН ИЖ БҮРЭН ЛАБОРТОРИ БАЙГУУЛЖ ШУТИС-Д ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
Монгол нүүрс ассоциацийн 2023 оны бүх гишүүдийн хурал боллоо Монгол нүүрс ассоциацийн Бүх гишүүдийн хурал 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр болж Туулай жилийн ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэв. Ассоциацийн Удирдах зөвлөлд дараах байгууллагын төлөөлөл сонгогдов.
ШУТИС-ийн оюутнууд  компьютерын иж бүрэн лабораторид  мэргэжлийн 17 программ эзэмшинэ     Рио Тинто Монгол (РТМ), Оюу толгой (ОТ) компаниуд хамтран Геотехникийн оюутан, профессоруудад зориулсан компьютерын иж бүрэн лаборатори байгуулж Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС)-д хүлээлгэн өглөө. Энэ нь тус байгууллагуудын Гурван талт хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хэрэгжиж буй 2.42 сая ам.долларын санхүүжилттэй хамтарсан төслийн нэг хэсэг юм.
“Жижиг” Тавантолгой ХК хувьцаа эзэмшигчдэдээ 144 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараана Орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн ТУЗ хуралдаж, ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргажээ. Тус компани 2022 оны бизнес төлөвлөгөөндөө 61 орчим тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон тараана гэж тусгаж байсан бол урьдчилсан байдлаар компанийн татварын дараах ашигт байдлыг харгалзан нэгж хувьцаанд 2743.8 төгрөгөөр тооцон нийт 144 тэрбум төгрөг ногдол ашиг болгон хуваарилахаар болж байна хэмээн Тавантолгой ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч П.Сайнзориг мэдээлэв.
БНХАУ-ын нүүрс импортлогч 200 орчим компанийн төлөөлөл Монголд ирлээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас санаачлан Монгол Улсаас нүүрс импортлогч БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдийг урьж “Экспортод гаргах нүүрсний цахим арилжаа” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Нүүрсний биржийн үйл ажиллагааг танилцуулах, сурталчлах зорилго бүхий хэлэлцүүлэгт БНХАУ-ын нүүрс импортлогч 200 орчим компанийн төлөөлөл оролцжээ.
Хятадын эрэлт буурснаар зэсийн үнэ эргээд 9000 ам.доллараас доош буулаа Хятадад зэсийн эрэлт хэрэгцээ сул хэвээр байгаа тул баасан гаригт зэсийн үнэ уналаа. Нью-Йоркийн Comex бирж дээр тавдугаар сард нийлүүлэх зэсийн үнэ нэг фунт нь 3.96 ам.долларт (тонн нь 8712 ам.доллар) хүрч, пүрэв гаригийн хаалтын ханштай харьцуулахад 2.2%-иар буурчээ.
Боомтын сайдыг угтах хүлээлтүүд Монгол Улсын боомтууд сайдтай боллоо. Өөрийн гэсэн яамгүй, байргүй, тэр бүү хэл төсөв ч үгүй энэ сайд хэр бүтээмжтэй ажилласнаас МАН-ыг УИХ-ын дараагийн сонгуульд унах, тэнцэх эсэхийг шүүх гол шалгуур болох болно. Үлдсэн хугацаанд хэдэн ч төмөр зам ашиглалтад оруулж, хэдэн зуун их наядын хулгай илрүүлээд ч инфляц буурч, төгрөгийн ханш тогтворжоогүй бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар сайн дүн авах нь юу л бол. Ямар ч том бүлэглэлтэй тэмцэж эхэлснээ зарлах бүрийд өөрийг нь огцруулж мэдэх тэмцэгчид үүдэн дээр нь тулж ирээд байгаа нь ердөө л хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш тэнгэрт хадаж, олдоц нь алт, нүүрс ухахаас ч хэцүү болж, эдийн засгийн хүндрэлийг өрх гэрүүд санхүү дээрээ шууд мэдэрч байгаатай холбоотой. 
Л.Оюун-Эрдэнэ: 2023 онд Монгол Улсын эдийн засаг сэргэнэ Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ гүйцэтгэх засаглалыг тэргүүлэн ажилласан хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлсэн бодлого, цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудын талаар МҮОНРТ-ээр өчигдөр орой 21.30 цагт /2023.02.19/ дэлгэрэнгүй ярилцлага өглөө.
“Оюутолгой” Геотехникийн туршилт, судалгааны лаборатори байгуулан ШУТИС-д хүлээлгэн өглөө “Оюутолгой” Геотехникийн туршилт, судалгааны лаборатори байгуулан ШУТИС-д хүлээлгэн өглөө Гэрэл зургийг Б.Рэнцэндорж \ГАММА\
Гурван удаагийн цахим арилжаагаар 160 тонн нүүрс амжилттай худалдаалжээ “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани Монголын хөрөнгийн биржийн нээлттэй цахим арилжааны системээр нүүрс худалдах гурав дахь арилжааг өнөөдөр амжилттай зохион байгуулжээ.
Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замаар шатахуун тээвэрлэж эхэлнэ “Монголын төмөр зам” ТӨХК, “Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо”-той өнөөдөр /2023.02.17/ хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Стратегийн томоохон орд газруудад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, бүс нутгийг хямд өртөг бүхий шатахуунаар хангах зорилгоор байгуулж буй тус санамж бичигт
“Оюутолгой” Геотехникийн туршилт, судалгааны лаборатори байгуулан ШУТИС-д хүлээлгэн өглөө “Оюутолгой” компани ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн дадлагын бааз суурийг бэхжүүлэх зорилгоор Геотехникийн туршилт, судалгааны иж бүрэн лаборатори байгуулж өглөө.
Ховор металл нийлүүлэх сүлжээнд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Солонгос Улсад хийж буй албан ёсны айлчлалын үеэр дараах баримт бичигт гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хан Дог Сү байлцлаа. Дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурав.
ҮСХ: 2023 оны нэгдүгээр сард гадаад худалдааны бараа эргэлт 1.8 тэрбум ам.доллараар өслөө Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын 2023 оны нэгдүгээр сарын тайланг Үндэсний статистикийн хорооны Бодлого, хамтын ажиллагааны газрын ахлах статистикч С.Норов танилцуулав. Монгол Улс 2023 оны нэгдүгээр сард нийт 107 улстай худалдаа хийжээ. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 1.8 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 1.1 тэрбум ам.доллар, импорт 688 сая  ам.доллар байна.
Конго улс Хятадтай байгуулсан гэрээний хүрээнд дэд бүтцэд нэмж 17 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахыг шаардлаа “Конго улсын аудитор Хятадын хөрөнгө оруулагчидтай 2008 онд байгуулсан гэрээний хүрээнд дэд бүтцэд нэмэлт 17 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхийг Хятадаас шаарджээ” хэмээн Ройтерс дурдсан байна. Дэд бүтэц байгуулж төлбөрт нь ашигт малтмал авдаг энэхүү гэрээг дахин хэлэлцэж байгаа юм байна.
71 72 73 74 75 76 77