Шинэ мэдээ
Оюу Толгойн хэрэгцээг хангах Тавантолгой ДЦС-ыг барина
Засгийн газрын өнгөрсөн лхагва гарагийн /2023.04.12/ хуралдаанаар Тавантолгойг дулааны цахилгаан станцын төслийн эрчимжүүлэхээр шийдвэрлэсэн Засгийн газрын тогтоол батлагдлаа. Энэ тогтоолын талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл өгсөн юм.
Эрдэнэт үйлдвэрийн цагаан тоосны дэгдэлтийг бууруулах чийгшүүлэлт хийж байна
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуй нь үйлдвэрлэлийн технологийн сүүлийн шат дамжлага юм. Энэ хэсэгт хаягдлыг хураах, хадгалах, Баяжуулах үйлдвэрийг усаар хангах технологийн үйл ажиллагаа явагддаг. Тус хэсэгт далан, цөөрөм, хуурай болон хураагдсан элс нийт 2100 гаруй га талбайг эзэлдэг байна.
ОХУ Латин Америк руу дизель түлшний экспортоо нэмэгдүүллээ
МОСКВА, 4 дүгээр сарын 10 (Ройтерс) – Оросоос Европ руу нефтийн бүтээгдэхүүнд тавьсан хориг арга хэмжээний улмаас Орос улс Бразил болон Латин Америкийн бусад орнууд руу дизель түлшний экспортоо нэмэгдүүлэх болсон хэмээн Refinitiv Eikon мэдээллээ.
Цэвэр эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт 31%-иар өсчээ
Ирэх 20 жилд ногоон эрчим хүчний шийдлүүдийг нэвтрүүлэхэд 10 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдана. Харин чулуужсан түлшийг үргэлжлүүлэн ашиглах нь илүү их зардал гарах буюу 14 их наяд ам.доллар шаардагдана гэж Тесла танилцуулав.
БОНЗ тогтвортой, хариуцлагатай уул уурхайг бүтээлцэнэ
Байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ) бол хөрөнгө оруулагчдын хувьд уул уурхайн төслийн тогтвортой байдлыг үнэлэх шинэ арга юм. Аливаа компанийн санхүү ба БОНЗ-ын хоорон дахь үзүүлэлтүүдийн уялдаа холбоо нь тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой шийдвэр гаргалтад чухал нөлөө үзүүлдэг төдийгүй хөрөнгө, санхүүжилт босгоход голлох хүчин зүйл болдог.
Хятадад гангийн эрэлт суларч байна
Хятадын гангийн эрэлт суларч, төмрийн хүдрийн үнэ буурч байгаа талаар пүрэв гарагт мэдээллээ.
Арматур, катанка төмөр зэрэг барилгын ган хийцийн үйлдвэрлэл энэ сарын 6-ны байдлаар өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.04%-иар буурч, 4.23 сая тонн болжээ. Mysteel зөвлөх компанийн мэдээлснээр дээрх хоёр бүтээгдэхүүний эрэлт өмнөх долоо хоногтой харьцуулахад 6.7%-иар буурч 4.36 сая тоннд хүрсэн байна.
Хятад улс эрчим хүчний шинэ систем хөгжүүлэхийг хүсч байна
Хятадын цахилгаан эрчим хүчний төлөвлөлт, инженерийн хүрээлэнгийн (CEPPEI) мэргэжилтэн Дай Жианфэн “Хятадын сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 2022 онд 760 ГВт-д хүрч, өмнөх оны мөн үеэс 20%-иар өссөн” гэжээ. “Эрчим хүчний системийн аюулгүй, найдвартай ажиллагаа улам бүр чухал болж байна.
Малави улс эдийн засгийнхаа 10 хувийг уул уурхайн салбараас бүрдүүлдэг
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Цэндсүрэн Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Малави улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Малави Улсын эдийн засгийн голлох салбар нь хөдөө аж ахуй, газар тариалан бөгөөд ДНБ-ий 90 гаруй хувийг бүрдүүлдэг байна. Үлдсэн 10 хувийг аж үйлдвэрийн салбар түүний дотор уул уурхайн салбар бүрдүүлдэг аж.