Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Трансвест Монголиа ХХК-ийн “Харилцагчийн өдөрлөг 2024” боллоо

Трансвест Монголиа ХХК нь залуу боловсон хүчнийхээ мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, ажлын байрыг олноор бий болгох мөн гадны улс орнуудад хийгддэг байсан засвар үйлчилгээний төрлүүдийг Монголдоо бүрэн хийдэг болох зорилтынхоо хүрээнд сүүлийн жилүүдэд Засвар үйлчилгээний төвдөө нэлээдгүй хөрөнгө оруулалтуудыг хийгээд байна.

Үүний үр дүнд уул уурхайн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг Монгол залуус маань чанартай, хурдан шуурхай хийж гүйцэтгэн харилцагч нартаа баталгаат засвар үйлчилгээг өргөн хүрээтэй, богино хугацаанд үзүүлэх нөхцөл бүрдүүлэн ажиллаж байна.

“Харилцагчийн өдөрлөг 2024” арга хэмжээнд уул, уурхайн салбарын 150 орчим компанийн зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж засвар үйлчилгээний төвийн үйл ажиллагаа болон сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдтэй танилцлаа.

Энэ жил Траснвест Монголиа ХХК-ийн үүсэн байгуулагдсаны 15 жилийн ой тохиож байгаа билээ.