Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: Хөрөнгө оруулалтын маргааныг шударгаар шийдэх тогтолцоог сайжруулна Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сандра Шүфанийг хүлээн авч уулзлаа.
Оросын байгалийн хийн экспорт түүхэн доод түвшиндээ хүрлээ Европ руу экспортолдог Оросын байгалийн хийн хэмжээ сүүлийн 50 жилд байгаагүй доод түвшиндээ хүрчээ. Үүний улмаас төрийн өмчит Газпром компанийн борлуулж чадахгүй буй хийн хэмжээ нэмэгдэж, Кремлийн орлогын гол эх үүсвэр нь санхүүгийн асуудалтай тулгарлаа.
Европын Холбоо дайны нөхцөлд шаардлагатай чухал ашигт малтмалыг нөөцлөх бэлтгэлээ хангаж байна Европын Комисс геополитикийн зөрчилдөөнөөс үүдэн нийлүүлэлтийн сүлжээ тасалдахаас сэргийлж, чухал ашигт малтмалын нөөцийг яаралтай нэмэгдүүлэхээр зэхэж байгаа тухай “Financial Times” сонинд мэдээллээ.
“Sandvik” компани “Оюу толгой”-д 26 сая орчим ам.долларын тоног төхөөрөмж нийлүүлнэ “Оюу толгой” компанийн гүний уурхайн үйл ажиллагаа эрчимжиж буйтай холбоотойгоор Швед улсын “Sandvik Mining” компани тус уурхайд 270 сая швед крон буюу ойролцоогоор 26 сая ам.долларын машин механизм нийлүүлэхээр тохиролцжээ.
Хятад улс Өвөр Монгол, Бээжинг холбосон ногоон устөрөгч дамжуулах хоолой барина Хятад улс нь Өвөр Монголоос Бээжин хүртэл анхны муж дамнасан устөрөгч дамжуулах 400 км хоолойг барих зөвшөөрлийг Sinopec компанид олголоо.
Хятад газрын ховор металлын экспортод хатуу хяналттай хэвээр байна БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Европын Холбооны (ЕХ) газрын ховор металлд тавьсан экспортын хязгаарлалтад санаа зовох шаардлагагүй хэмээн мэдэгдэв.
Алтны үнэ 2026 онд 4,000 ам.долларт дөхөж очно Ашигт малтмал, газрын тосны газраас гаргасан тайланд дэлхийн зах зээл дээрх алтны дундаж үнэ сүүлийн 12 сарын хугацаанд огцом өсөж, 2024 оны 5 дугаар сард 2,326 ам.доллар байсан бол энэ оны 5 дугаар сард 3,278 ам.долларт хүрсэн тухай мэдээлжээ.
Нигер дахь ураны уурхай нь дампуурлын ирмэг дээр ирсэн гэж Францын “Орано” компани мэдэгдлээ Францын "Orano" компани лхагва гарагт Нигерийн засгийн газраас тавьсан экспортын хязгаарлалтын улмаас Нигертэй хамтран байгуулсан “SOMAIR” компани дампуурлын ирмэг дээр байгааг мэдэгдэв.
МОНГОЛ УЛСЫН 2024 ОНЫ ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖ ТОДОРЛОО Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) хамтран 24 дэх жилдээ ТОП-100 аж ахуйн нэгжийг тодруулан алдаршууллаа.
Рио Тинтогийн дэмжлэгтэй компани Канад дахь үйлдвэртээ 1.1 тэрбум ам.доллар зарцуулна Рио Тинтогийн хамтран эзэмшдэг компани Канад улсын Квебек мужийн хойд хэсэгт байрлах “Aluminerie Alouette” хөнгөн цагааны үйлдвэрийнхээ үйл ажиллагааг шинэчлэх зорилгоор 1.5 тэрбум канад долларын (1.1 тэрбум ам.доллар) хөрөнгө оруулалт хийхээр зэхэж байна. 
Зэсийн үнэ сүүлийн гурван сарын дээд хэмжээнд хүрэв Мягмар гарагт /2025.07.01/ зэсийн үнэ сүүлийн гурван сарын дээд хэмжээнд хүрлээ. Үүнд хоёр гол хүчин зүйл нөлөөлсөн байна. Тодруулбал, Лондоны металлын бирж (LME)-д зэсийн нийлүүлэлт мэдэгдэхүйц хумигдаж, хомсдол үүссэн нь үнэ өсөх нөхцөлийг бүрдүүлсэн бол, нөгөө талаас АНУ болон БНХАУ-ын худалдааны зөрчил намжих болов уу гэсэн хүлээлт нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлжээ.
БНХАУ “MiningWeek & MinePro 2025” олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнд тэргүүлэн оролцоно Монголын уул уурхайн үндэсний ассоциаци (МУУҮА) 2025 оны 9 дүгээр сарын 11–13-ны өдрүүдэд Уул уурхайн 7 хоног (MiningWeek & MinePro 2025) олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнг “Эрдэс баялгийн салбарын шинэ мөчлөг: Хариуцлагатай уул уурхайн эрин үе” уриан дор зохион байгуулахаар ажиллаж байна.
Австралид 6 их наяд долларын үнэ бүхий төмрийн хүдрийн асар том орд илэрлээ 55 тэрбум тонн төмрийн хүдрийн шинэ орд илэрснээр Баруун Австрали муж дэлхийн хамгийн том төмрийн хүдрийн нийлүүлэгч боллоо. Энэ нээлт нь Австралийн экспорт болон дэлхийн төмрийн хүдрийн үнэ ханшинд хэрхэн нөлөөлж болох талаар олон хүн сонирхож байгаа билээ.
БНХАУ-ын төмрийн хүдрийн эрэлт суларч, коксжих нүүрсний үнэ буурлаа Мягмар гарагт төмрийн хүдрийн фьючерс үнэ буурсан нь Хятадын үйлдвэрлэлийн тааруу үзүүлэлт болон тус улсын үл хөдлөх хөрөнгийн салбар дахь хямралаас үүдэлтэй. Төмрийн хүдрийн хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг Хятад улсад эрэлт сул байгаа нь хөрөнгө оруулагчдын хандлагыг сулруулжээ.
“TMK Energy” компани Монгол дахь сүүлийн босоо туршилтын хийн цооногоо өрөмдөнө Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “TMK Energy” компани Монголын Нарийн Сухайт “LF-07” цооногт нэмэлт туршилтын өрөмдлөг хийх “Major Drilling” компанитай гэрээг эцэслэн байгууллаа.
"Оюу толгой" компани 12.6 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад орууллаа "Оюу толгой" компани Ханбогд сум дахь уурхайн цогцолбороос Тавантолгойн нүүрсний зам хүртэлх 12.6 км урттай хатуу хучилттай авто замыг амжилттай барьж дуусган, Улсын комисст хүлээлгэн өглөө.
Кузбассын нүүрсний томоохон уурхай үйл ажиллагаагаа зогсоолоо Сибирийн Кемерово мужийн хамгийн том нүүрсний уурхайн нэг нь санхүүгийн хямралаас болж үйл ажиллагаагаа зогсоож, олон зуун ажилчид цалин, орлогогүй боллоо.
Монгол Улсын Зээлийн эрсдэлийн ангиллыг ЭЗХАХБ-аас нэг шат ахиуллаа Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-ын Зээлийн эрсдэлийн ангиллыг шинэчлэн тогтоох уулзалт 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулагдаж, Монгол Улсын зээлийн эрсдэлийн үнэлгээг өмнөх хамгийн өндөр эрсдэлтэй 7/7 түвшнээс нэг шат ахиулан 6/7 болгон сайжрууллаа.
Хятадын газрын ховор элементүүдийн экспорт сэргэсэн ч хязгаарлагдмал хэвээр байна БНХАУ газрын ховор элементээ экспортолж эхэлсэн ч хатуу хяналттай хэвээр байна.
Хятадын Zijin Mining компани Казахстанд алтны уурхайг 1.2 тэрбум доллараар авахаар боллоо Хятадын хамгийн том алт, зэс үйлдвэрлэгч Zijin Mining компани 6-р сарын 30-нд Казахстаны хамгийн том алтны “Райгородок” уурхайг 1.2 тэрбум ам.доллараар худалдаж авахаар тохиролцсоноо мэдэгдлээ.
3 4 5 6 7 8 9