Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Хятад чухал ашигт малтмалын нийлүүлэлтээр АНУ-д шахалт үзүүлж байна Газрын ховор ашигт малтмалууд нь гар утас, телевиз гэх мэт хэрэглээний цахигаан бараанаас эхлээд сөнөөгч онгоцны хөдөлгүүр, пуужингийн удирдлагын систем, хиймэл дагуул, лазер зэрэг батлан хамгаалахын дэвшилтэт технологид өргөн хэрэглэгддэг.
Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвд үүссэн асуудалд БЭТ-ийн баг шуурхай арга хэмжээ авч эхэллээ Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны 7 дугаар сарын 19-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбар уурхайд ажиллах үеэр Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв буюу “ТНАЛТ”-д үүссэн асуудалд онцгой анхаарал хандуулан, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг шуурхай арга хэмжээ авч эхэлжээ.
Хоригт багтсан Оросын нефть тээвэрлэгч хөлгүүд Энэтхэгийн эрэг орчимд тодорхойгүй байдалд оржээ ОХУ-аас түүхий нефть тээвэрлэсэн дөрвөн танкер Баасан гарагт /2025.08.01/ Энэтхэгийн баруун эргийн ойролцоо тодорхойгүй байдалд орж, дараагийн шийдвэрийг хүлээн зогсож буйг “Bloomberg” агентлагийн хөлөг онгоц хянах системийн мэдээлэл харуулжээ.
BP компани сүүлийн 25 жилд газрын тос, байгалийн хийн хамгийн том нээлтээ хийлээ BP компани Бразилийн Сантосын сав газарт сүүлийн 25 жилийн хугацаанд газрын тос, байгалийн хийн хамгийн том орд нээсэн тухай Даваа гарагт /2025.08.04/ мэдэгдлээ.
ЭНЕРЖИ РЕСУРС ХХК “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ-2025” арга хэмжээг Цогтцэций суманд зохион байгуулна 2025 оны 8 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Энержи Ресурс ХХК орон нутгийн иргэд, олон нийтэд үйл ажиллагаагаа танилцуулах “Нээлттэй өдөрлөг”-ийг Цогтцэций суманд зохион байгуулах гэж байна.
МИАТ ТӨХК Сингапур чиглэлд ирэх арваннэгдүгээр сараас шууд нислэг үйлдэнэ 2025 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапураас Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот руу  шинэ шууд нислэг үйлдэхээр болжээ.
Бодлогын өөрчлөлтүүд АНУ-ын батарейн үйлдвэрлэлд аюул заналхийлж байна АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны үеийн сэргээгдэх эрчим хүчний бодлого болон Хятадын бал чулуунд ногдуулсан өндөр тариф нь Байдены засаг захиргааны үед гарсан ахиц дэвшлийг үл харгалзан АНУ-ын дотоодын батарейн үйлдвэрлэлийн өсөлтийг сааруулж байна.
МАК компани Хятадын "Harbin Electric International" компанитай хамтран цахилгаан станцын зураг төсөл боловсруулах гэрээ байгууллаа /2025.08.04/ — МАК компани БНХАУ-ын “Harbin Electric International” компанитай хамтран цахилгаан станцын зураг төсөл гүйцэтгүүлэх албан ёсны гэрээ байгууллаа.
"The Mongolian Mining Journal" 200 дахь дугаараа уншигчдын гарт хүргэж байна Монголын уул уурхай, эдийн засгийн мэдээ мэдээллийг монгол, англи хэл дээр түгээдэг анхны мэргэжлийн хэвлэл болох “The Mongolian Mining Journal” 200 дахь дугаараа гаргалаа.
Монгол, Оман уул уурхайн салбарт хамтран ажиллах шинэ боломжуудыг эрэлхийлж байна Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Бүгд Найрамдах Оман Улсын Хөрөнгө оруулалтын газрын Ерөнхийлөгч ноён Абдулсалам бин Мухаммад Аль-Муршиди тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Төмрийн хүдрийн үнэ буурч, Рио Тинтогийн ашигт нөлөөлжээ Дэлхийн хамгийн том төмрийн хүдрийн үйлдвэрлэгч Рио Тинто групп 2020 оноос хойших хамгийн бага эхний хагас жилийн ашгаа 8 дугаар сарын 1-нд мэдээллээ. Австрали дахь уурхайн үйл ажиллагааны зардал өсөж, төмрийн хүдрийн үнэ буурсан нь тус компанийн шинэ гүйцэтгэх захирлын өмнө тулгарах сорилтуудын нэг байх нь тодорхой аж.
Сайд Г.Дамдинням “Цемент шохой” ХХК-д ажиллаж, үйлдвэрлэлийн саатлын гол шалтгааныг тодрууллаа Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням 2025 оны 8 дугаар сарын 3-ны өдөр “Цемент шохой” ХХК-д гэнэтийн шалгалт хийж, үйлдвэрлэлийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.
2024 онд шинээр нээгдсэн нүүрсний уурхайн тоо 10 жилийн доод түвшинд хүрчээ АНУ-ын бодлогын судалгааны байгууллага болох “Global Energy Monitor”-ын Мягмар гарагт /2025.07.2/ нийтэлсэн тайланд дурдсанаар 2024 онд дэлхий даяар шинээр барьж байгуулсан нүүрсний уурхайн хүчин чадал сүүлийн 10 жилийн хамгийн доод түвшинд хүрсэн ажээ. Гэхдээ БНХАУ-д хэрэгжихээр төлөвлөгдсөн төслүүдээс үүдэн нүүрсний нийлүүлэлтийн илүүдэл үүсэх эрсдэлтэй хэвээр байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК оны эхний хагас жилд 2.5 их наяд төгрөгийн борлуулалт хийв “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны гол үзүүлэлтүүдээ танилцууллаа.
Австралийн төмрийн хүдрийн ноёрхол буурч байна Рио Тинто компанийн “Western Range” нэртэй, жилдээ 25 сая тонн төмрийн хүдэр олборлох шинэ ил уурхай 2025 оны 6 дугаар сарын 6-нд албан ёсоор нээлтээ хийсэн билээ. Гэвч “Western Range” бол шинэ өсөлтийн эхлэл биш. Зүгээр л одоогийн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хадгалах зорилготой төсөл юм.
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 128 МЯНГАН ТОНН 1/3 КОКСЖИХ НҮҮРС АРИЛЖЛАА 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 20 багц буюу 128 мянган 1/3 коксжих нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.
"Оюу толгой" компани 2025 оны хоёрдугаар улирлын гүйцэтгэлийн тайлангаа танилцууллаа Оюу толгойн шинэчилсэн стратегийн дөрвөн тэргүүлэх чиглэлийн хүрээнд онцлох мэдээллийг хүргэж байна.
Зэсийн үнэ 20%-иар буурлаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэр зэсийн зах зээлд томоохон доргилт авчрав. Тэрээр зэсийн хамгийн өргөн хэрэглэгддэг, боловсруулсан зэсийг импортын татварын жагсаалтаас хассан нь Лхагва гарагийн үдээс хойш олон улсын зах зээл дээр зэсийн үнийг 20%-иар буурахад хүргэлээ.
Казахстан, Турк улс БТД хоолойгоор газрын тос экспортлох хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэв Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев болон Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нарын Мягмар гарагт /2025.07.29/ хийсэн уулзалтын үеэр Казахстаны газрын тосыг Баку-Тбилиси-Джейхан (БТД) хоолойгоор дамжуулан экспортлох хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцсэн талаар Казахстаны Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэлийн алба мэдээлэв. 
АНУ-ын цахилгаан автомашины үйлдвэрлэл хүндхэн сорилтуудтай нүүр тулаад байна Трампын засаг захиргаа Байденын бодлогын цөөнгүй хэсгийг цуцална гэж удаа дараа мэдэгдсээр ирсэн. АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байдены уг бодлогод цахилгаан автомашины хэрэглээг дэмжих арга хэмжээнүүд ч багтаж байгаа юм. Улс төр, бодлогын орчин өөрчлөгдөж буйтай холбоотойгоор “BloombergNEF” судалгааны байгууллага АНУ дахь цахилгаан автомашины борлуулалтын ойрын болон урт хугацааны таамаглалуудыг түүхэндээ анх удаа бууруулсан бол дэлхийн бусад бүс нутагт уг салбарын өсөлт үргэлжилсээр байна.
1 2 3 4 5 6