Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
“Mongolia Gold 2017” алтны салбарын хурал болно Монголын Уул Уурхайн Бирж “Mongolia Gold 2017” алтны салбарын хөрөнгө оруулагчдын хурлыг ирэх сарын 17-нд зохион байгуулах гэж байна.
Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлэг байгууллаа Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлгийг УИХ-ын зарим гишүүн нэгдэн байгууллаа. Тус бүлэгт УИХ-ын гишүүн А.Ундраа, Н.Амарзаяа, Ц.Гарамжав, Я.Содбаатар, О.Содбилэг, Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ нар нэгдсэн байна.
Зэсийн үнэ 6111 доллар хүрч өслөө Зэсийн үнэ өчигдөр Лондоны металын бирж дээр 2015 оны тавдугаар сараас хойших хамгийн дээд хэмжээнд хүрч, 6111 ам.доллар болж өсөөд байна. Лондоны металын бирж дээр өнгөрсөн баасан гаригт нэг тонн зэсийн үнэ 5.873 ам.доллартайгаар хаагдсан юм.
Эрдсийн зах зээл “идэр гурван ес”-ийн үеэ давлаа Эрдсийн зах зээлд 2016 оны эхэнд тун чиг жавартай эрс хатуу уур амьсгал давамгайлж байсан бол оны хоёрдугаар хагасаас урин дулаан уур амьсгал орж эхэлсэн билээ.
Хятад төмөрлөгийн үйлдвэрүүдээ тодорхой хугацаанд хаахаар төлөвлөж байна Хятад улс нь агаарын бохирдолтой тэмцэх зорилгоор хүнд үйлдвэрүүд рүү чиглэсэн арга хэмжээ авч эхлээд байгаа билээ. Энэ ажлын хүрээнд тус улсын Хүрээлэн буй орчныг хамгаалах яамнаас төмөрлөгийн үйлдвэрүүдтэй холбоотой төлөвлөгөө боловсруулсан байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 822 тэрбум төгрөгийн өртэй гэв Монголын хамгийн том нүүрсний ордыг эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” ХК сүүлийн 4 жил алдагдалтай ажиллаж, 6 жилийн хугацаанд 453 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдал, нийт 822.4 тэрбум төгрөгийн өр төлбөртэй ажиллажээ.
Данийн компани 9МВт-ын хүчин чадалтай салхин турбин бүтээлээ Данийн эрчим хүчний “MHI Vestas” компани 9МВт-ын хүчин чадалтай V164 салхин турбиныг өнгөрсөн оны сүүлээр ажиллуулж эхэлсэн тухай өнгөрсөн сарын 27-нд мэдээлсэн байна.
Уул уурхайн салбарт анхны төр, хувийн хэвшлийн түншлэлийг байгууллаа Төрийн өмчит “Эрдэнэс Монгол”, “Монголын алт” компаниуд геологийн хайгуул, судалгааны чиглэлээр ажиллах “Эрдэнэс Ашид” хамтарсан компанийг байгуулах гэрээг хоёрдугаар сарын 13-нд үзэглэж, уул уурхай эрдэс баялгийн салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлийг байгууллаа.
“Mining Investment Asia” хурал жендерийн асуудлыг онцолно Зүүн өмнөд Азидаа уул уурхайн хамгийн том хуралд тооцогддог “Mining Investment Asia” ирэх гуравдугаар сарын 28-31-нд Сингапур улсад зохиогдох гэж байна.
Путин тавдугаар сард Хятадад айлчилна Ирэх тавдугаар сарын 14-15-нд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо “Торгоны зам буюу Нэг бүс-нэг зам” олон улсын хэмжээний чуулган зохион байгуулагдах гэж байна. Энэхүү арга хэмжээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оролцох тухай Хятадад суугаа Оросын элчин сайд Андрей Денисов мэдэгджээ.
“АЛТ-2” үндэсний хөтөлбөртэй танилцана уу Засгийн газрын 1991 оны 304 дүгээр тогтоолоор анх баталсан “Алт хөтөлбөр” болон “Алт-2000 хөтөлбөр”-ийг 1992-2000 онуудад хэрэгжүүлсний үр дүнд улсын хэмжээнд алтны олборлолт, экспорт эрчимтэй өсч
Томоохон уурхайнуудын нийлүүлэлт зогссоноор зэсийн үнэ өсөв АНУ-д төвтэй, томоохон зэсийн компани “Freeport McMoRan” Грасбэрг уурхайгаас зэсийн баяжмал экспортлохыг Индонезийн Засгийн газар хориглосон тухай өнгөрсөн баасан гаригт мэдэгдлээ.
“Хятадын эрчим хүчний төлөв-2016”-д хийсэн судалгаа Монгол улс түлш эрчим хүчний асар их нөөц баялагтай. Манай хойд хөрш ОХУ түлш эрчим хүчний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг бол өмнөд хөрш БНХАУ хэрэглээгээрээ тэргүүлдэг.
“Александр Майнинг” компани зэс боловсруулах технологи нэвтрүүлнэ “Александр Майнинг” компани доктор Ж.Тэмүүжинтэй өөрийн уусгалтын технологийг Монголд ашиглах талаар маркетингийн гэрээ байгууллаа.
Орд газрууд нээгдсэн тухай сонирхолтой баримтууд Карибын тэнгист орших Ямайка арал эрдэс түүхий эд металлын зах зээлийг (боксит ) хөнгөн цагааны хүдрээр хангадаг томоохон нийлүүлэгч юм. Тэндээс хөнгөн цагаан гарган авах гол эх үүсвэр болсон бокситын (Al2O3 46-52%, Fe2O3 17-23%.) хүдрийн асар их нөөцийг 1950-иад онд нээжээ.
Рио Тинто Австралийн нүүрсний салбарыг орхиж байна Англо-Австралийн “Рио Тинто” групп нь Австралийн салбар “Coal & Allied Industries” компанийн хувьцаагаа 2.45 тэрбум ам.доллараар Хятадын “Yancoal Australia” компанид худалдахаар болсон тухайгаа мэдэгдсэн билээ.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр ган бөөрөнцөг үйлдвэрлэж эхэллээ Дарханы төмөрлөгийн үйлдвэр жилдээ 60 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай ган бөөрөнцөгийн үйлдвэрийн эхний урсгалыг өнгөрсөн сарын 28-нд ашиглалтад орууллаа.
Ситигрупп: Стэндбай хөтөлбөрөөр 500 сая доллар шийдэгдэж магадгүй Олон улсын томоохон банк, санхүүгийн байгууллагын нэг болох Сити групп Монгол улсад Олон улсын валютын сангийн Стэндбай хөтөлбөрийн хүрээнд 500 сая ам.долларын санхүүжилт энэ сарын сүүлээр олгогдож магадгүй тухай таамаглал дэвшүүлжээ.
Газрын тосны хайгуул, ашиглалтыг эрчимжүүлнэ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбаттай газрын тосны хайгуул, ашиглалт, хөрөнгө оруулалт, Бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдийн нэмэлт өөрчлөлтийн талаар ярилцлаа.