С.Ананд: Бид дугуйн менежментийн ашиг тусыг харилцагчиддаа ойлгуулж, дэмжлэг үзүүлж байна

2018-08-29 16:05

Монгол улсын уул уурхай, барилга, дэд бүтцийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа  барууны хүчирхэг, үр  ашигтай орчин үеийн  техникүүдийг  сайн чанарын дугуйгүйгээр нь төсөөлөхийн аргагүй. Хүнд даацын дугуйн менежментийг амжилттай хэрэгжүүлж байгаа “Тайер Сервис” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Анандыг энэ удаагийн  “Дугуй” булангийн зочноор урьж ярилцлаа. 

“Тайер Сервис” ХХК  хэзээ байгуулагдсан бэ. Компанийн үйл ажиллагааны талаар товчхон танилцуулна уу?

“Тайер Сервис” ХХК нь 2016 оноос төслийн нэгж хэлбэрээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд  2018 оноос “Уран Төсөл” ХХК-ийн бие даасан охин компани болсон юм. Уул уурхайн компаниудад тулгардаг хүнд даацын дугуйтай холбоотой бүхий л асуудлыг цогцоор шийдвэрлэх нь бидний зорилго. Тиймээс   уул уурхайн зориулалттай хүнд даацын дугуйн Менежментийн үйлчилгээг Монголын зах зээлд санал болгож байна.

Хүнд даацын дугуйн менежмент нь 4 үндсэн үйл ажиллагаанаас бүрддэг.

a)    Хүнд даацын дугуй нийлүүлэлт

b)    Дугуйн үзлэг оношлогоо, Мониторинг

c)    Дугуйн засвар үйлчилгээ

d)    Дугуйтай холбоотой багаж, тоног төхөөрөмж нийлүүлэх

Бид хүнд даацын дугуйн худалдааг шинэ түвшинд гаргаж ирэхийг зорьж байгаа төдийгүй тухайн байгууллагын ажлын талбар, замын нөхцөл байдал гэх мэт дугуйн элэгдэл, хорогдол, эвдрэл гэмтэлд нөлөөлөх бүх хүчин зүйлийг судласны үндсэн дээр тухайн харилцагчид тохирсон дугуйг санал болгохыг эрмэлздэг. Борлуулалтын дараах үйлчилгээ буюу үзлэг оношлогоо болон хяналт (мониторинг)-ын үйлчилгээг мөн  үзүүлж байна. Дугуйн өдөр тутмын хяналтыг хийснээр байгууллагын үргүй зардал, сул зогсолт, зүй бус элэгдэл хорогдлыг бууруулах гол хүчин зүйл юм.

 

Үндсэндээ бид судалгаа шинжилгээнд үндэслэн тухайн харилцагчид хамгийн тохиромжтой дугуйг санал болгож  борлуулдаг. Борлуулсан дугуйн мониторинг, хяналтыг тогтмол хийж, ашиглалтын зөвлөгөө өгч, дугуйн гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байна. Гэвч мэдээж дугуйн гэмтэл хэзээ ч тохиолдож болно. Тэр үед бид тухайн дугуйг засварлах үйл ажиллагааг явуулдаг. Товчхондоо бид дугуйг элэгдэж дуустал анхаарал тавьдаг гэсэн үг.

Дугуйн засварын үйлчилгээний талаар хэрэглэгчид ихээхэн сонирхдог. Энэ талаар ямар   зөвлөгөө өгөх вэ. Ямар давуу талыг санал болгох вэ?

Тэгэлгүй яахав. Манай уул уурхайн ажлын нөхцөлд хүнд даацын дугуйн зүй бус элэгдэл хорогдол элбэг тохиолддог. Дугуйн эвдрэл нь техник тоног төхөөрөмжүүдэд  ч эвдрэл учруулах эрсдэлтэй байдаг. Хүнд даацын дугуй овор хэмжээ ихтэй, гүйцэтгэх үүрэг нь өндөр ач холбогдолтой бүтээгдэхүүн учраас, дугуйн гэмтлээс шалтгаалан гарах зардал төдий чинээ өндөр, учруулах хор хөнөөл нь ч их байдаг. Техникийн сул зогсолт компанид их хэмжээний хохирол учруулна шүү дээ. Манай засварын үйлчилгээний хамгийн том давуу тал бол бид Монгол улсын аль ч хэсэгт хүрч, цаг алдалгүй засварын ажлыг хийж гүйцэтгэх боломжтой. Мөн бид R63 хүртэлх хэмжээний бих дугуйг засварлаж байгаа нь бидний бас нэгэн давуу тал юм. Үнийн хувьд тухайн гэмтлийн хэмжээ нөхцөл байдлаас хамаараад өөр өөр байдаг. Дугуйг оношлосны дараа тухай гэмтлийг засах үнэлгээ гардаг юм. Мөн манай компанийн Техникийн менежерээр дугуйн зах зээлд 20 гаруй жил тасралтгүй ажилласан Филиппин улсын мэргэжилтэн ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

Та бүхэн хөдөлгөөнт дугуй засварын технологийг нэвтрүүлж  R63 хүртэлх бүх хэмжээтэй дугуйг засварлаж байгаа юм байна. Энэ ямар технологи вэ?

 

Бидний нэвтрүүлж буй  технологи бол Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын MONAFLEX бренд юм. Манай компани тус брэндийн Монгол улс дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна. MONAFLEX технологи нь Вулканизацийн аргаар дугуйг засварладаг. Вулканизаци гэдэг нь дугуйн каучук буюу түүхий хаймрыг чанаж бусад нэгдлүүдтэй нэгтгэж дугуйн хаймар гаргаж авахад ашигладаг арга юм. Бид дугуй засварын түүхий эд материалыг зориулалтын нөхөөстэй хамтатган халуунаар чанаж болгодог юм.  Ингэснээр дугуйн гэмтсэн хэсэг яг л анх үйлдвэрээс гарсан юм шиг болно доо. Мэдээж бүх зүйл технологийн дагуу хийгдэх ёстой.


Харилцагчид маань  үнэтэй, овор ихтэй тоног төхөөрөмж худалдан авах шаардлагагүй. Манайд хандвал бид өөрсдийн засварын тоног төхөөрөмж, багаж хэрэгслээ аван очиж  засварын үйлчилгээг газар дээр нь үзүүлэх боломжтой.

Хэрэглэгчдэд ҮНЭ ба ЧАНАР гэсэн 2 хүчин зүйлээс сонголт хийх шаардлага байнга тулгардаг. Энэ  асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

 

Бид үйл ажиллагаандаа Win-Win зарчмыг баримтладаг. Үйлчилгээ үзүүлсэн болон үйлчилгээ авсан талууд адил сэтгэл хангалуун үлдэх нь чухал. Тиймээс үнэ ба чанарыг хамгийн зохистой түвшинд барихыг эрмэлзэн ажиллаж байгаа бөгөөд бид өөрсдийн үйлчилгээний чанарт бүрэн итгэлтэй байгаа учраас засварласан хэсэгтээ 100% баталгааг өгч байгаа. Тиймээс бид Хамгийн сайн чанарыг хамгийн боломжит үнээр зах зээлд санал болгодог гэж ойлгож болно.

Менежментийн үйлчилгээнийхээ тухай  танилцуулна уу. Хүнд даацын дугуйн ашиглалтыг хамгийн үр дүнтэй байлгах,  бусад зардлыг бууруулах цогц шийдлийг  санал болгодог гэж сонссон юм байна. Энэ чиглэлээр хэрхэн ажилладаг вэ?

 

Дугуй худалдаж авахаас эхлээд зөв дугуй сонгох, дугуйг зөв ашиглах, арчиж тордох, үзлэг шалгалтыг хийх, гэмтлээс урьдчилан сэргийлэх, засварлах, суурилуулах, урьдчилан төлөвлөгөө гаргах гээд дугуйтай холбоотой бүхий л асуудлыг багтаасан үйлчилгээг Дугуйн менежмент гэж нэрлээд байгаа юм. Хамгийн чухал нь энэ бүх үйл ажиллагаа судалгаа шинжилгээнд  суурилсан бодит мэдээллийн үндсэн дээр хийгдэж байх ёстой. Судалгаагүйгээр эхэлсэн ажил болгон нэмэлт зардал, цаг зав шаарддаг. Бид энэ бүх асуудлуудыг нэгэн дор, бага зардал гаргаж, богино хугацаанд шийдвэрлэн, төлөвлөгөө гаргаж ажиллахад нь тусалдаг гэж ойлгож болно. Бид хүнд даацын дугуйтай холбоотой асуудлыг цогцоор нь шийдвэрлэдэг учраас  харилцагчдын маань ажил  ихээхэн  хөнгөрдөг гэдэгт  итгэлтэй байна. Бид үүнийг л уул уурхайн компаниуддаа санал болгож байна.

 

Та бүхэн хагардаггүй дугуйн систем буюу Их Британийн  AirBOSS брэндийн сегменттэй дугуйн технологийг зах зээлд нэвтрүүлж байна.  Хагардаггүй    дугуйн систем гэдгийг тайлбарлана уу?

 

Тийм ээ. Бид Англи улсын AirBOSS брэндийн хагардаггүй дугуйн системийг зах зээлд нийлүүлж байна. Энэхүү бүтээгдэхүүн нь арай бага оврын тоног төхөөрөмжүүд болон далд уурхайн техникүүдэд тохиромжтой.

 

Тус технологи нь нэг обудан дээр суурилах 18-22 ширхэг сегментээс бүрдэх ба сегмент бүр нь обудан дээр тусдаа бие даасан байдлаар суурилагддаг. Мөн хийлэх шаардлагагүй байдаг ба нэг сегмент нь гэмтэхэд зөвхөн тус сегментийг солих боломжтой. Түүнээс гадна нэг обудан дээр 3-4 сегмент гэмтлээ гэж бодоход хөдөлгөөнөө зогсоолгүйгээр үргэлжлүүлэх, засварын төврүү өөрөө явах бүрэн боломжтой байдгаараа давуу юм. Энэхүү дугуй нь мөн л илүү болон үргүй зардал, цаг хугацааны алдагдлыг бууруулах зорилгоор бүтээгдсэн технологи юм.

 

Цаашид хэрэглэгчиддээ хандсан ямар үйл ажиллагааг санал болгохоор ажиллаж байна вэ?

Бид цаашид үйл ажиллагаа улам эрчимжүүлэн том жижиг гэлтгүй уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бүх компанид дугуйн менежмент хийхийн ашиг тусыг ойлгуулах, хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх хамтдаа хөгжихийн төлөө зүтгэх болно. Дугуйн менежментийг хэрэгжүүлснээр  дугуйн хаягдлыг бууруулна. Энэ нь байгаль орчноо хамгаалах үйл ажиллагаа гэж ойлгож болно.

“Тайер Сервис” ХХК чанартай бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ танигдсан компани болон өсөн дэвжиж, харилцагчдийн найдвартай хамтран ажиллагч байгууллага болохыг эрмэлзэн өдөр бүр хичээн ажиллаж байна. Бидний ажлыг дэмжин хамтран ажиллахыг хүссэн байгууллагуудад  үүд хаалга маань үргэлж нээлттэй гэдгийг дуулгахад таатай. Бидний  хэрэгжүүлж буй үйл ажиллагаа  маань байгууллагуудад үр өгөөжөө өгч чадна гэдэгтээ итгэлтэй байна.


Түүнээс гадна, манай толгой компани болох “Уран Төсөл” ХХК-ийн 15 жилийн ойн баяр энэ оны 10-р сард тохиож байна. “Уран Төсөл” ХХК нь Оюу Толгой компанитай 4  дэх жилдээ Автомат хаалга суурьлуулалт болон автомат цоож ханган нийлүүлэгчээр хамтран ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

 



Сэтгэгдэл (1)

  • DR. PRADHAN (197.210.65.69)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) Намайг ТУНГАЛАГ гэдэг би Монгол гаралтай. Би 1 бөөрөө Монголд яаж зарж баяжсан, би ядуу, эр хүн байсан тухай интернэтэд прадхан сурталчилгаатай тааралдаж байхдаа интернетэд Праданы эмч нарын имэйлээр дамжуулан өргөдөл гаргаад, дэлхий дахинд гэрчлэлээ хуваалцмаар байна. тэдний хандивлагч. Би тэдний эмнэлэгт 1 бөөрөө мөнгөний төлөө хандивласан бөгөөд хандив өгсний дараа ч эрүүл саруул хэвээр байна. Тэд надад бөөрнийхөө төлөө 780,000 доллар төлсөн. Одоо би бөөрөнд төлсөн 780,000 доллараар өөрийн компанийг байгуулж, би баян, аз жаргалтай хүн болжээ. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / бэрхшээлийг даван туулж байгаа эсвэл баян байхыг хүсч байвал имэйлээр холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM.
    2021 оны 06 сарын 06 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 15 цаг 50 минутын өмнө
    Дэлхийн зэсийн импортын зах зээлийн тал хувийг дангаараа бүрдүүлдэг Хятад улс стратегийн нөөцөөсөө зарим түүхий эдийг дотоодын үйлдвэрлэгчдэд нийлүүлэхээр болсон тухай зарлаж (2021.06.16) байна. Энэ нь зах зээл дэх нийлүүлэлтийг нэмэгдүүлж, ханшийг бууруулах зорилготой. Үүнд зэс, цайр, хөнгөн цагаан багтана. 2010 оноос хойш Хятадын Засгийн газрын хийж буй анхны алхам гэж шинжээчид үзэж байна. Ингэснээр зэсийн ханш сүүлийн хоёр сарын хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрч, нэг тонн нь 9427 ам.долларт хүрлээ. Тодруулбал зургадугаар сар гарсаар зэсийн ханш Лондоны металын бирж дээр 7.7%-иар буурчээ.
  • 20 цаг 27 минутын өмнө
    “Эрдэс баялгийн бирж ”  гэсэн нэршлийг “Уул уурхайн бүтээгдэхүүний  бирж”   нэрлэх  нь илүү оновчтой. Олон улсад Лондоны металын бирж, Лондоны алт,мөнгөний бирж, Шанхайн металын бирж, Беларусын барааны бирж, Тянжины уул уурхайн бүтээгдэхүүний  бирж зэрэг олон улсын, бүс нутгийн  болон орон нутгийн чанартай. Дэлхий дахинд 200 гаруй бирж үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр бирж нь биет бүтээгдэхүүн болон ирээдүйд үйлдвэрлэх бүтээгдэхүүнийг тогтоосон хугацаанд тодорхой байршлаар нийлүүлэн арилжаалдаг. Монгол Улсад уул уурхайн бүтээгдэхүүний  бирж байгуулах боломж, хууль эрх зүйн орчны судалгааг 2013 онд Монголын Экспортлогчдын холбоо хийсэн.
  • Уржигдар 12 цаг 27 минутад
    Эрдэс баялгийн салбарын үр ашиг, өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг нээлттэй, хүнд сурталгүй, ил тод хариуцлагатай болгоход чиглэсэн “Эрдэс баялаг-цахим шилжилт” хэлэлцүүлгийг УУХҮЯ-наас  өнгөрсөн сард зохион байгуулахаар товлосон боловч хойшлогдсон билээ. Тэгвэл Байгалийн баялгаас оюуны баялагт уриан дор тус цахим  хэлэлцүүлгийг маргааш зохион байгуулахаар болжээ.
  • Уржигдар 11 цаг 40 минутад
    ОХУ-ын Холбооны гаалийн газрын мэдээллээр, дөрөвдүгээр сард тус улс 1.66 сая тонн коксжих нүүрс экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 7.61%-иар, өмнөх гуравдугаар сараас 48.82% -иар тус тус буурсан үзүүлэлт аж. Оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 8.53 сая тонн коксжих нүүрс экспортолсон байна. Мөн хугацаанд тус улсын  нүүрсний нийт экспортын хэмжээ 85.25 тоннд хүрсэн юм. Тэгвэл тавдугаар сард 19.27 сая тонн нүүрс экспортолсон нь түүхэн дээд хэмжээгээр тооцогдож байна.
  • 2021-06-16 14:20
    Хятадын “China Aluminum Corporation” (Chinalco) компани нь нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтаа 2025 оноос өмнө бууруулж эхлэн, 2035 он гэхэд 40%-иар багасгах зорилтоо мэдэгджээ. Тус компани өнгөрсөн онд 3.69 сая тонн хөнгөн цагааны анхдагч үйлдвэрлэлийн 50%-д усан цахилгаан станцын эрчим хүч ашигласан тул “ногоон” үйлдвэрлэлд хамаарна гэж “Chinalco” үзэж байна. Тиймээс цаашид үйлдвэрлэлдээ нар, салхи  зэрэг сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэхээр төлөвлөж буй аж. Энэ зургадугаар сард “Chinalco” нь анх удаа 400 сая юанийн (63 сая ам.доллар) дүнтэй бонд гаргажээ. Энэхүү хөрөнгийг “ногоон” зорилт буюу салхин паркийн бүтээн байгуулалтын өрийг дахин санхүүжүүлэхэд зарцуулах юм байна.