Шинэ мэдээ
Ч.Ганхуяг: Банкны зээлийн хүү бол монголчууд бидний улс төрийн сонголтын тусгал
Эдийн засагт гүн гүнзгий нөлөөтэй хямрал дагуулах эрсдэл үүссэн. Үйлдвэрлэл, нийлүүлэлтийн бүхий л тогтсон сувгийг эвдэж, хөл хорио тогтоосон нь хүн амын орлогод тэр чигээр нь сөрөг нөлөө үзүүлж байна. Ийм нөхцөлд банкуудын зээлдэгчдийн зээлээ төлөх чадвар буурч, банкуудын орлого, нөөц хумигдана. Гадаад валютын ханш чангарч, төгрөг улам бүр суларч, худалдан авах чадвараа алдана. Төр засгаас эхний шатны арга хэмжээнүүдээ зарласан. Санаа нь сайхан байвч хэрэгжүүлэх шатандаа асуудал, будлиан үүсч, бухимдалтай байгаа нийгмийн сэтгүүл зүйд дарь нэмсэн л явдал болсон. Төрөөс дараа дараагийн арга хэмжээнүүддээ илүү сайн менежмент хийх зайлшгүй шаардлагатайг харуулсан байх. Банкны зээлдэгчдийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, зээлийн ангиллыг өөрчлөх, үүнийг дагаад байгуулах эрсдэлийн сангийн хэмжээг бууруулах талаар зарласан боловч яг цаана нь ямар нөөц, эх үүсвэр гаргаж өгч байгаа, түүнийгээ хэрхэн дамжуулах тал дээр асуудал бүрхэг байсаар байна.
“BHP Billiton” төмрийн хүдрийн худалдаагаа юаниар хийж эхэллээ
Энэ долоо хоногийн мягмар гаригт “BHP Billiton” групп нь Хятадын төмөрлөгийн “Baosteel” компанид төмрийн хүдэр нийлүүлэхдээ төлбөрийг анх удаа юаниар хийж эхэлснээ мэдэгдэв. Hийт 100 сая юань буюу 14.1 сая ам.долларын худалдаа хийжээ. Нэгдүгээр сард, “Baosteel” компани юаниар Бразилийн “Vale” компаниас төмрийн хүдэр худалдан авсан байна. “Vale”-ийн хувьд төмрийн хүдрийн худалдаандаа 2016 оноос юанийн төлбөрийг нэвтрүүлсэн байдаг. Өнгөрсөн онд “Baosteel” нь “Rio Tinto” групптэй юаниар төлбөр хийх худалдааны гэрээ байгуулсан юм. 2019 оны дөрөвдүгээр сараас Австралийн “Fortescue Metals” групп мөн Хятадын зах зээлд нийлүүлж буй төмрийн хүдрийн худалдааны төлбөрийг юаниар хийж байна.
Хятадын компани литийн ордын хувь эзэмшлээ худалдахаар төлөвлөжээ
Цахилгааны машины зай хураагуурын гол түүхий эдийн нэг болох литийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч АНУ-ын “Albemarle” компани нь Баруун Австралийн “Greenbushes” орд дахь Хятадын “Tianqi” компанийн хувь эзэмшлийг худалдаж авах санал тавьжээ. Тус компаниуд литийн “Greenbushes” ордын төслийг хамтран хэрэгжүүлдэг. Одоогийн байдлаар, “Albemarle” компани төслийн 49%-ийг эзэмшиж байна. Төслийн хяналтын багцыг “Tianqi” компани эзэмшдэг. Хятадын компани нь 6 тэрбум ам.долларын өр төлбөрөө багасгах зорилгоор “Greenbushes” төсөл дэх тодорхой хувиа худалдана гэдгээ мэдэгджээ. Цахилгааны машины зай хураагуурын гол түүхий эдийн нэг болох литийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч АНУ-ын “Albemarle” компани нь Баруун Австралийн “Greenbushes” орд дахь Хятадын “Tianqi” компанийн хувь эзэмшлийг худалдаж авах санал тавьжээ. Тус компаниуд литийн “Greenbushes” ордын төслийг хамтран хэрэгжүүлдэг.
Дөрөвдүгээр сард 1 сая тонн нүүрс экспортоллоо
Оны эхний дөрвөн сарын байдлаар эрдсийн экспортод зэсийн баяжмалын борлуулалт тэргүүлэх байрыг эзэллээ. Тайлант хугацаанд зэсийн баяжмалын экспорт жингээр 429.4 мянган тонн, үнийн дүнгээр 486 сая ам.долларт хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад биет хэмжээгээр 12%, мөнгөн дүнгээр 31%-иар буурсан дүн юм. Харин нүүрсний экспортын хувьд мөн хугацаанд манай улс 4.12 сая тонн нүүрс экспортолж 334 сая ам.долларын орлого олсон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад жингээр 64% (7.26 сая тонн), мөнгөн дүнгээр 65%-иар тус тус буурсныг илтгэнэ. Гэхдээ сарын дүнгээр тусад нь авч үзвэл өнгөрсөн дөрөвдүгээр сард 998 мянган тонн нүүрс экспортолсон нь өмнөх гуравдугаар сард 341.2 мянган тонн нүүрс экспортолсонтой харьцуулахад 190%-иар нэмэгджээ. Гэсэн ч 2019 оны дөрөвдүгээр сард (сарын дүнгээр) 3.65 сая тонн нүүрс экспортолж байсантай харьцуулахад 73%-иар бага дүн юм.
“Arcelor Mittal”: Ногдол ашиг олгохгүй, хөрөнгө оруулалтаа 4 дахин танана
Коронавирусын хязгаарлалт гангийн эрэлтэд нөлөөлж, хоёрдугаар улиралд нийлүүлэлт 33%-иар танагдан, орлого буурна гэж “Arcelor Mittal” компани өөрийн үйл ажиллагааны талаар мэдэгджээ. Тус компани ногдол ашиг олголтоо царцааж, энэ онд төлөвлөсөн хөрөнгө оруулалтаа 4 дахин бууруулахаар болсон байна. Ган үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Arcelor Mittal” компанийн Санхүү хариуцсан захирал Адитья Миттал “Тодорхойгүй байдлаас үүдэн хоёрдугаар улиралд компанийн үйл ажиллагаа уналтанд орж болзошгүй. Хэдийгээр Европын холбоо, Энэтхэг болон АНУ-ын зарим мужид автомашины үйлдвэрлэл сэргэж, Хятадад мэдэгдэхүйц идэвхжиж байгаа ч гангийн зах зээлийг урьдчилан таамаглахад бэрх байна” хэмээжээ.
Оросын “Русал”, Glencorе компаниуд 16.3 тэрбум ам.долларын гэрээ байгуулна
Дэлхийн хөнгөн цагааны томоохон үйлдвэрлэгч Оросын “UC Rusal” компани нь Швейцарийн трейдер “Glencore” компанитай урт хугацааны гэрээ байгуулахаар төлөвлөжээ. Гэрээний нийт дүн 16.3 тэрбум ам.доллар бөгөөд “UC Rusal” компани 2020-2024 онд 6.87 сая тонн бүтээгдэхүүн нийлүүлэх аж. Нийлүүлэлт ирэх есдүгээр сараас эхэлнэ. Гэрээний хүрээнд Оросын компани энэ онд 344.7 мянган тонн бүтээгдэхүүн нийлүүлэхээр төлөвлөсөн байна. Бүтээгдэхүүн нийлүүлэх үнийг Лондоны металын биржийн ханшаар тооцох аж. Өнөөгийн байдлаар, нэг тонн хөнгөн цагааны ханш 1485 ам.доллар байгаа юм. Он гарснаас хойш тухайн түүхий эдийн ханш 21%-иар буурсан байна. 2019 онд “US Rusal” компани 3.8 сая тонн хөнгөн цагаан үйлдвэрлэжээ. “US Rusal”, “Glencore” компаниуд 8 жил буюу урт хугацааны анхны гэрээг 2011 онд байгуулахдаа нийт 14.5 сая тонн хөнгөн цагаан нийлүүлхээр тохиролцсон байдаг.
Хятадын төмрийн хүдрийн импорт 13%-иар нэмэгдэв
Дөрөвдүгээр сард Хятад нь нийт 97.27 сая тонн төмрийн хүдэр импортолсон байна. Энэ нь өнгөрсөн гуравдугаар сарын үзүүлэлтээс 13%-иар өсчээ. COVID-19 холбоотой хязгаарлалтыг цуцалснаар тус улсын гангийн үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа хэвэндээ орж эхэлснээр импорт өсөх болсон гэж шинжээчид тайлбарлаж байна. Хятад руу чиглэсэн Австралийн төмрийн хүдрийн экспорт 12%, Бразилынх 10%-иар тус тус нэмэгджээ. 2020 оны эхний дөрвөн сарын байдлаар Хятад нийт 360 сая тонн төмрийн хүдэр импортолсон бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.8%-иар өссөн үзүүлэлт юм.
“Fortescue” компанийн бүтээгдэхүүний ханшийг “S&P Global Platts”, Argus”-т мэдээлэхийг хоригложээ
Австралийн төмрийн хүрийн үйлдвэрлэгч “Fortescue” компани нь өөрсдийн бүтээгдэхүүний үнэтэй холбоотой мэдээллийг нийтлэхгүй байх шаардлага ханшийн судалгааны агентлагуудад тавьжээ. Тодруулбал, Их Британийн Дээд шүүхээс “S&P Global Platts” болон “Argus” агентлагийг тодорхой хугацаанд “Fortescue” компанийн түүхий эдийн нийлүүлэлт, үнийн хөнгөлөлттэй холбоотой мэдээллийг цацахыг хориглох шийдвэр гаргасан байна. Энэ асуудлаар “S&P Global Platts”-ийн зүгээс АНУ-ын Үндсэн хуулийн “үг хэлэх эрх чөлөө”-нд халдаж байна гэж үзэж, тус улсын нутаг дэвсгэрт “Fortescue” компанийн үйл ажиллагааг хориглох хүсэлтийг шүүхэд гаргажээ. Түүнчлэн, тус компанийн үнэ тогтоох үйл ажиллагаа нь зах зээлийн ил тод, шударга зарчмыг зөрчсөн гэж “S&P Global Platts”-ийн зүгээс буруутгаж байгаа юм.
"Оюутолгой" өнгөрсөн онд 1.2 тэрбум долларын орлоготой ажиллажээ
“Оюутолгой” компани 2019 оны тайлангаа танилцууллаа. Уг тайланд танилцуулснаар тус компани өнгөрсөн оны хэмжээнд 1,166 сая ам.долларын орлоготой ажилласан байна. Энэ нь 2018 онд 1,180 сая ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж байсантай харьцуулахад ялимгүй буурсан дүнтэй гарлаа. Ийнхүү орлого буурсан нь зэсийн үнэ оны сүүл хагаст хямдарч, мөн уурхайн хүдэр дэх зэсийн агуулга багассанаас болсон байна. Өнгөрсөн онд тус компанийн баяжмал үйлдвэрлэл 675 мянган тонн, харин борлуулалт нь 725 мянган тоннд хүрчээ.
“Эрдэнэс Метан” бүтээгдэхүүн хуваах гэрээнд гарын үсэг зурлаа
“Эрдэнэс Монгол”-ын охин компани болох “Эрдэнэс Метан” ХХК нь нүүрсний давхаргын метан хийн нөөцийг тогтоож, эрчим хүчний цэвэр эх үүсвэр болгон эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой төслийг Австралийн “Жэйд Метан” ХХК-тай хамтран хэрэгжүүлж байна. 2019 оны тавдугаар сард талууд төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд нэг жилийн хугацаанд Тавантолгойн бүлэг ордод нүүрсний давхаргын метан хийн эрлийн ажил гүйцэтгэжээ. Нийт 5205 тууш метр буюу 500-900 метр гүн бүхий найман цооног өрөмдөж, хийн илэрцийг баталгаажуулан холбогдох судалгааг хийн хүлээлгэж өгсөн байна.
Байгалийн хийн хоолой барих төслийн маршрут, боловсон хүчин бэлтгэх асуудлаар санал солилцжээ
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин (2020.05.05) ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов болон тус яамны гуравдугаар нарийн бичгийн дарга С.С.Мещанинов, М.Б.Безруков нарыг хүлээн авч уулзсан тухай Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв. Уулзалтаар Монголын Улсын нутгаар дайрах байгалийн хийн хоолойн төслийг хэлэлцсэн байна. Тодруулбал, байгалийн хийн хоолой барих төслийн хамтын ажиллагааны хүрээнд маршрут болон зохион байгуулалт, мөн нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зэрэг асуудлаар талууд санал солилцжээ.
ЭТТ: Ногдол ашиг тараах бэлтгэл ажил хангагдсан
“Эрдэнэс Тавантолгой” компани ээлжит хэвлэлийн хурлаа онлайнаар хийлээ. Тус компанийн ТУЗ-ийн тогтоолоор энэ сараас буюу тавдугаар сарын 1-нээс эхлэн ногдол ашиг олгохоор болсон. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд ногдол ашиг тараах бэлтгэл ажил бүрэн хангагдсан талаар тус компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр мэдээллээ. Гэсэн хэдий ч тэрээр “Иргэдийн хувьцааны данс нээх, хүүхдүүдийн ногдол ашгийг хэрхэн тараах зэрэг банкны данстай холбоотой цэгцлэх ажлууд бий” гэсэн юм.
Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт саарч болзошгүй
КОВИД-19-ээс болж Оюутолгойд ирэх гадаад мэргэжилтнүүдийн хөдөлгөөн хязгаарлагдсанаар гүний уурхайн өргөтгөл, малталт 30%-иар удаашрах магадлалтай байгааг компани онцоллоо. Энэ нь цаашлаад төслийн бүтээн байгуулалтанд ч нөлөөлж болзошгүй юм. Гэхдээ гүний уурхайн төслийн хувьд хувьцаа эзэмшигчдийн гуравдугаар сарын 16-нд гаргасан мэдээллээр уурхайн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж, онцгой ахицтай ажилласан байна. Энэ оны эхний улиралд гүний уурхайн хөндлөн малталтын гүйцэтгэл 5,466.3 метр, харин налуу амны малталтын ажил 1,013.7 метрийн ахицтай байлаа.
“Platts”: Дэлхийн 33 орны 260 уурхайн үйл ажиллагаа зогссон
Дөрөвдүгээр сард “S&P Global Market Intelligence” байгууллагаас хийсэн судалгаагаар, COVID-19-ын тархалтын улмаас сүүлийн хоёр сарын хугацаанд дэлхийн 33 орны 260 уурхайн үйл ажиллагаа зогссон байна. Үүнээс дийлэнх уурхай нь Өмнөд Африк, АНУ, Мексик, Канад зэрэг орнуудынх аж. Шинэ коронавирусийн дэгдэлтээс сэргийлж хөл хорио тогтоосон нь ураны зах зээлд хамгийн ихээр нөлөөлжээ. “Platts”-ийн мэдээллээр, ураны үйлдвэрлэлийн 21 уурхай хаагдсан бөгөөд дэлхийн ураны нийт олборлолт 11%-иар буурахаар байна. Энэ нь түүхий эдийн зах зээл дээр ураны ханш өсөхөд нөлөөлжээ.
Төв банкны үнэт металын худалдан авалт 3 дахин өсөв
Монголбанк 2020 оны дөрөвдүгээр сард 1.4 тонн үнэт металл худалдан авсан бөгөөд оны эхнээс өссөн дүнгээр нийт 6.7 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал гурав дахин өссөн үзүүлэлт юм. Монголбанкны нийт худалдан авсан 6.7 тонн үнэт металлын 5.0 тонн нь алт, 1.7 тонн нь цагаан мөнгө байна.
Оросын нүүрсний экспорт буурч байна
Дөрөвдүгээр сард ОХУ 32.6 сая тонн нүүрс олборлосон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8.3%-иар буурчээ. Энэ хугацаанд дотоодын зах зээл дэх нүүрсний нийлүүлэлт 7.8%-иар буурч 12.7 сая тоннд хүрсэн байна. Мөн сард 14.67 сая тонн нүүрс экспортолжээ. Өмнөх оны дөрөвдүгээр сарын үзүүлэлттэй харьцуулахад 12.3%-иар бага юм. Эхний дөрвөн сарын нийт үзүүлэлтээр ОХУ-ын нүүрсний экспорт 55.93 сая тонн болж өмнөх оныхоос 9.9%-иар буурчээ. Тус улс нь Хятадтай хиллэх хуурай боомтуудын тээврийг хязгаарлаад байгаа юм. Алс Дорнодын боомтуудаар нүүрс экспортолж байна. ОХУ нь нүүрсний салбарыг 2035 он хүртэл хөгжүүлэх стратегийн хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд тус хөтөлбөр нийт 6 их наяд рублийн өртөгтэй. Санхүүжилтийн дийлэнх хувийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр төлөвлөж буй.
Коксжих нүүрсний үнэ огцом буурч эхэллээ
Далайн тээврээр худалдаалагддаг коксжих нүүрсний нийлүүлэлтэд тэргүүлэх үүрэгтэй оролцдог Австралийн коксжих нүүрсний ханш тавдугаар сар гарсаар огцом буурч эхэллээ. Тодруулбал (2020.04.30-ны байдлаар) коксжих нүүрсний үнэ тонн тутамдаа 130 ам.доллар байсан бол энэ сар гарсаар 107 ам.доллар/тонн болж ганц өдрийн дотор 17.5%-иар буураад байна. Хятадын дотоодын зах зээлийн нөхцөлд коксжих нүүрсний ханш арай бага уналттай байгаа ч өнгөрсөн пүрэв гаригийн байдлаар Далианы түүхий эдийн бирж дээр коксжих нүүрсний ханш сүүлийн дөрвөн сар гаруйн хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрч буурсан юм. Өөрөөр хэлбэл, ганцхан өдрийн дотор 5%-иар буурч 1028 юаньд (145 ам.доллар) хүрсэн нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын 26-наас хойших хамгийн доогуур дүн болж байна.
Үнэнд гүйцэгдэх мөрийн хөтөлбөрүүд
УИХ-ын 2020 оны парламентын сонгууль зургадугаар сарын 24-нд товлогдсон. Үндсэн хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхэлснээс (тавдугаар сарын 25) хойш анхны, дэлхийг цочоосон коронавирусын тахлын хүнд цаг үеийн сонгууль ойртож байна. Сонгуулийг хойшлуулах шаардлагатай, цаг хугацаанд нь явуулах ёстой гэсэн эсрэг тэсрэг байр суурь хүчтэй байна. Нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх нь тодорхойгүй. Сонгууль мэдээж хойшлогдсон, хойшлогдоогүй болдгоороо болно. Улс төрийн аль нэгэн хүчин засгаа удирдана. Хэнд ч ойлгомжтой. Харин сонгуульд өрсөлдөж байгаа намуудын мөрийн хөтөлбөрүүд хөгжлийн хурдыг нэмж, амьдралын чанарыг сайжруулахад чиглэх бус, популизмыг хөөрөгдөж буйгаараа “Соvid-19”-өөс дутуугүй хөнөөлтэй юм.
“Baosteel” компанийн цэвэр ашиг 43.6%-иар буурав
Эхний улирлын үзүүлэлтээр, Хятадын гангийн томоохон үйлдвэрлэгч “Baoshan Iron & Steel” (Baosteel) компанийн цэвэр ашиг 43.6%-иар буурчээ. Тодруулбал, мөн хугацаанд тус компани 1.54 тэрбум юанийн цэвэр ашигтай ажилласан байна. Өнгөрсөн оны мөн үеийн цэвэр ашиг 2.73 тэрбум юаньд хүрснийг Шанхайн хөрөнгийн биржийн мэдээлэл харуулж байгаа юм. Хятадын цагаан сарын амралт, үргэлжлүүлээд шинэ коронавирусын дэгдэлтээс сэргийлсэн карантины хугацаанд Хятадын дотоодын гангийн үйлдвэрлэл буурч, улмаар гадаад зах зээл дэх нийлүүлэлт эрс багассан нь компанийн ашигт нөлөөлжээ.