Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах нөхцөлтэй газар дээр нь танилцана Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Ггүйцэтгэх захирал Д.Хаянхярваа тэргүүтэй албаны хүмүүс (2021.02.16)ОХУ-ын “Газпром” компанийн удирдлагуудтай онлайнаар хуралджээ. Талууд “Сибирийн хүч 2”-ийн хийн хоолойг Монголын нутгаар барих хэсгийн төслийн ТЭЗҮ-ийг хийх ажлыг эрчимжүүлэхээр тохиролцсон байна. Хурлаар  төслийн “Эрдэнэс Газ” нэгжийн төлөөлөл оролцсон бөгөөд ОХУ-аас байгалийн хийг БНХАУ-ад нийлүүлэх хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ТЭЗҮ боловсруулах ажлын явцыг танилцуулжээ. Одоогийн байдлаар байгалийн хийн хоолойн төслийн нарийвчилсан ТЭЗҮ боловсруулахад шаардлагатай материалыг бэлтгэн “Газпром” компанид хүргүүлсэн аж.
Стратегийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд 2 их наяд төгрөг зарцуулна Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2021.02.17) "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-г баталлаа. Засгийн газар мөнгө хэвлэхгүй, Монголбанкин дахь 8 их наяд төгрөгийг эргэлтэд оруулах замаар эдийн засгаа идэвхжүүлж, ажлын байр бий болгон, иргэдээ орлоготой байлгахаар зорьжээ.Цар тахлын улмаас 2019 онд 5.2%-ийн өсөлттэй байсан эдийн засаг 2020 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 6 орчим хувиар унаж огцом агшсан. Үүнийг даган 46 мянга гаруй аж ахуйн нэгжид ажиллагсдын тоо гэхэд л 2020 оны гуравдугаар улиралд 70 мянгаар буурчээ. Энэ бүхнийг харгалзан Засгийн газар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа сэргээх бодлого, зорилтыг 2023 он хүртэл зэрэг хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.
ҮСХ: 2020 онд уул уурхайн салбар 9.4%-иар буурав Үндэсний статистикийн хороо 2020 онд манай улсын ДНБ-ий хэмжээ урьдчилсан гүйцэтгэлээр 37 их наяд төгрөгтэй тэнцэж, 2019 оныхоос 5.3%-иар буурсан тухай мэдээллээ. Энэ дундаа уул уурхайн салбарын үзүүлэлт 2020 онд 9.4%-иар буурсан байна. Үүнд нүүрс, газрын тосны олборлолт буурсан нь голлон нөлөөлсөн аж. Мөн аж үйлдвэр/барилгын салбар -1.1%, үйлчилгээний салбар -7.1%-иар тус тус буурчээ. Аж үйлдвэр/барилгын салбарын бууралтад хэдийгээр хүнсний үйлдвэрлэл өссөн ч нэхмэл бүтээгдэхүүний салбарын үйлдвэрлэл багассан нь голлон нөлөөлсөн байна. Үйлчилгээний салбар мэдэгдэхүйц буурсан нь тээвэр, бөөний болон жижиглэнгийн худалдаа, зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээ хумигдсантай холбоотой.
Юанийн өсөлтийн дарамт 2020 оны зургадугаар сараас эхлэн БНХАУ –ын эдийн засаг сэргэхтэй зэрэгцэн тус улсын валют бэхжсээр 1 ам.доллартай 6.5 юань тэнцэв. Энэ тухай Хятадын гадаад валют худалдааны газраас (2020.12.14) өдөр мэдээлсэн юм. Юанийн ханш америк долларын эсрэг найман сар тасралтгүй өсч байна. Энэ нь 2014 оноос хойших хамгийн удаан хугацаанд юанийн ханш “чангарсан” тохиолдол боллоо. Харин манай улсад 2020 оны эхний улиралд ам.долларын эсрэг төгрөг 4.2% суларсан юм. Улмаар ам.долларын ханш тогтворжиж, төгрөгийн өгөөж нэмэгдэж эхэлсэн. Гэтэл нөгөө талд 1 юань 440 төгрөгтэй тэнцэж өсчээ.
Зэсийн ханш 2012 оноос хойших дээд үзүүлэлтэд хүрэв Дэлхийн зах зээл дээр зэсийн ханш 2012 оны дөрөвдүгээр сараас хойших дээд үзүүлэлтэд хүрчээ. Тодруулбал, даваа гаригт (2021.02.15) Лондоны металын бирж дээр зэсийн үнэ тонн тутамдаа 8416 ам.доллартай тэнцсэн байна. Тэгвэл 2012 оны хамгийн дээд ханш нь 8655 ам.доллар/тонн-оор тэмдэглэгджээ. Энэ янзаараа зэсийн ханш 2012 оны дээд ханшийн үзүүлэлтийг давахад ойрхон байна. 2021 он гарснаас хойш зэсийн ханш 8.8%-иар өслөө. Нэгдүгээр сарын эхээр Лондоны металын бирж дээр зэсийн үнэ 8000 ам.доллар давж байсан бол сарын сүүлчээр 8000 ам.долларын босгоос доошилсон юм. Гэвч хоёрдугаар сар гарсаар өсөлтөө хадгалж эхэллээ.
“Mitsubishi” компани Чилид зэсийн уурхайн хувь эзэмшжээ Чилийн зэсийн “Mantoverde” уурхайн 30%-ийг 275 сая ам.доллараар Японы “Mitsubishi Materials” компани худалдан авчээ. Энэхүү хэлэлцээр 2020 оны хоёрдугаар сараас эхэлсэн ч КОВИД-19 цар тахлын улмаас хойшлуулсан байна. “Mantoverde” уурхайн хяналтын багцыг Их Британийн “Mantos Copper” компани эзэмшдэг аж. Тус компани нь уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор өргөтгөлд 784 сая ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөжээ. Өргөтгөлийн ажлын хүрээнд баяжуулах үйлдвэр болон замын дэд бүтцийг барьж байгуулна. Ингэснээр 2023 онд уурхайн хүчин чадал нэмэгдэж одоогийн үйлдвэрлэлийн хэмжээ 50-60 мянган тонноос 110 мянган тоннд хүрэх юм байна.
Ил уурхайд конвейер нэвтрүүлэх шийдлийг хэлэлцэнэ  Уурхайн үйл ажиллагааг тогтвортой явуулах боломж, нөхцөлийг хангахуйц дэвшилтэт технологийг нэвтрүүлэх шийдлүүдийн талаарх “Ил уурхайн тасралтгүй ажиллагаа“ онлайн хурлыг “Монгол нүүрс” ассоциаци зохион байгуулах гэж байна. Энэхүү хурлаар, туузан конвейерийн техник, туузан конвейерийн зураг төслийн зарчим, ил уурхайн уламжлалт хэлбэрийг тасралтгүй ажиллагааны технологитой харьцуулах, холын зайн конвейерийн тээвэр, туузан конвейер ба шанагат экскаватор, нуруулдагч, холигчийн харилцан уялдаатай ажиллагаа зэрэг шийдлүүдийг хэлэлцэнэ. Мөн энэ чиглэлээр Европт болон олон улсад хэрэгжүүлсэн төслүүдийг танилцуулна.
“Mining Intelligence”-ээс дэлхийн зэсийн 10 том төслийг эрэмбэлжээ  Олон улсын “International Copper Study” группийн судалгаагаар, сүүлийн арван жилд дэлхийн зэсийн эрэлт тасралтгүй өсчээ. АНУ-ын Геологийн албаны (USGS) мэдээллээр, өнөөгийн байдлаар дэлхийн хэмжээнд 700 сая тонн зэс олборлосон бол нээсэн ордуудад нийт 2.1 тэрбум тонн зэсийн нөөц байна. Тэгвэл “Mining Intelligence” байгууллагаас дэлхийн зэсийн 10 том төслийн ордын нөөц, олборлолтын хэмжээгээр эрэмбэлсэн жагсаалтыг нийтэлжээ.
Энэтхэг улс дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ  Энэтхэгийн Засгийн газраас дэд бүтцийн төслүүддээ хийх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр 2021-2022 онд тус улсын гангийн бүтээгдэхүүний эрэлт өсөх төсөөлөлтэй байна. Тухайлбал, эрчим хүч болон зам тээврийн дэд бүтцийг өргөжүүлэхэд 5.54 их наяд рупийг (75.9 тэрбум ам.доллар) улсын төсвөөсөө зарцуулахаар төлөвлөжээ. Энэхүү хөрөнгө оруулалт нь өмнөх оныхоос 35%-иар нэмэгдсэн байна. Дэд бүтцийн эдгээр хөрөнгө оруулалт нь тус улсын гангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ гэж Энэтхэгийг төмөрлөгийн ассоциацаас (ISA) үзэж байгаа юм. 
ArcelorMittal: 2021 онд дэлхийн гангийн хэрэглээ 4.5-5.5% өснө АНУ-ын “ArcelorMittal” компани нь 2021 онд дэлхийн гангийн хэрэглээ 4.5-5.5%-иар нэмэгдэнэ гэж үзжээ. Гол хэрэглэгч улс орнуудаар авч үзвэл, энэ онд БНХАУ-ын гангийн хэрэглээ 1-3%, Энэтхэгийнх 16-18%, АНУ-ынх 10-12%-иар тус тус өсөх таамгийг тус компани дэвшүүлсэн байна. 2020 оны үзүүлэлтээр дэлхийн гангийн эрэлт 1%-иар буурсан аж. Гангийн үйлдвэрлэлийн хэмжээгээр “ArcelorMittal” компани дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг бөгөөд Хятадын төрийн “Baowu” групп тэргүүлж байна.
2020 он алтны жил байсан бол 2021 онд зэс голлоно 2019 оны үзүүлэлттэй жишихэд, манай улс нүүрснээс бараг тэрбум ам.долларын  экспортын орлого алдсан. Гэхдээ өнгөрсөн жилийн экспортын хэмжээ нь 2013-2015 оны хүнд үетэй харьцуулахад хавьгүй сайн байгааг хэлэх нь зүйтэй. Гагцхүү салбарын өсөлт, тогтвортой байдлын үүднээс авч үзвэл, 2020 он бол нүүрсний экспорт нэмэгдэх бус буурсан жил байсан. Энэ онд ч нүүрсний экспорт төдийлөн ахих дүр зураг харагдахгүй байна. 2020 онд манай улс 28.6 сая тонн нүүрс экспортолсноор 2017 оноос /33.4 сая тонн/ хойших хамгийн доод үзүүлэлтэд хүрлээ. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр эрдэс бүтээгдэхүүний экспорт (алт ороогүй дүнгээр) 2020 онд 5.26 тэрбум ам.доллар буюу  өмнөх 2019 оныхоос даруй 17.6%-иар бага дүнтэй гарсан. Үүнд нүүрсний экспорт голлон нөлөөлсөн.
Оюутолгойн асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг байгууллаа Оюутолгой ордын ашиглалтад Монгол улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсгийг шинээр байгуулж өнөөдөр анхны хуралдаанаа хийсэн байна. Тус Ажлын хэсэг нь 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх Засгийн газарт хяналт тавьж ажиллах юм. Ажлын хэсгийг Т. Аюурсайхан гишүүн ахлахаар болжээ. Ажлын хэсгийн гишүүд байр сууриа илэрхийлж мэдээлэл хийлээ.
Дэлхийн банк: 2021 онд Монголын эдийн засаг 4.3% өсөх боломжтой КОВИД-19 цар тахлын хямралд өртсөнөөр Монгол Улсын эдийн засаг 1990-ээд оны шилжилтийн үеэс хойших хамгийн хүнд уналттай тулгарч байгаа ч 2021 онд эргэн сэргэх төлөвтэй байна. Дэлхийн эдийн засгийн идэвхжил сэргэж, мөн вакцинжуулалт хийгдэхийн хэрээр 2020 оны эхний 9 сард 7.3%-иар агшаад байсан эдийн засаг 2021 онд 4.3%-иар өсөх боломжтойг Дэлхийн банкны энэ удаагийн Монгол Улсын эдийн засгийн тоймдоо дурьджээ. Монголын эдийн засаг 2021-2022 онд дунджаар 5 орчим хувь өсөх боломжтой бөгөөд энэ нь уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтаас ихээхэн хамаарахыг онцолжээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр эдийн засагт, тэр дундаа уул уурхай, аж үйлдвэрлэл болон тээврийн салбаруудад хувийн хөрөнгө оруулалт нэмэгдэн эдийн засгийн өсөлтийг тэтгэх төлөвтэй байна. 
Оросын нүүрсний хамгийн том олборлогч “А Проперти” компани болов Коксжих нүүрсний 2.2 тэрбум тоннын нөөцтэй Элга ордыг эзэмшдэг “А Проперти” компани 1 тэрбум ам.доллараар “Сибантрацит” компанийг худалдан авчээ. Ингэснээр “А Проперти” нь Оросын нүүрс олборлогч хамгийн том компани боллоо. “Сибантрацит”-ийн тухайд, өндөр чанарын (UHG марк) антрацит нүүрсний олборлолт, экспортын үйл ажиллагаа явуулдаг. 2019 оны үзүүлэлтээр тус компани 23.7 сая тонн нүүрс олборложээ. Өнгөрсөн оны тавдугаар сард компанийн эзэн Дмитрий Босов амиа хорлосон бөгөөд ийнхүү компанийг худалдах асуудал яригдах болсон юм. “А Проперти” нь 2020 онд Элга ордын 51%, мөн Огоджины нүүрсний орд болон Приморийн хязгаар дахь Вера боомтын 50%-ийг тус тус худалдан авсан.
ГЕГ: Зэсийн баяжмал, нефтийн экспорт хамгийн өсөлттэй гарлаа Зэсийн баяжмалын экспорт оны эхний сард 109.5 мянган тоннд хүрч, орлогын дүнгээр 194.3 сая ам.долларт хүрлээ. Энэ нь биет хэмжээгээр 7.3%, мөнгөн дүнгээр 41.3%-иар нэмэгдсэн дүн боллоо. Зэсийн ханш зах зээлд өссөн төдийгүй Оюутолгойн баяжмалд агуулагдах алтны хэмжээ өсч буй нь зэсийн баяжмалын экспортын өсөлтөд нөлөөлж байна. Ингэснээр зэсийн баяжмал манай улсын экспортын хамгийн өсөлттэй бүтээгдэхүүн болж ирлээ.
УУХҮЯ: 2021 онд алт худалдан авалт нэмэгдэх төлөвтэй Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, дэд сайд О.Батнайрамдал нар Монголбанк болон арилжааны банкуудын төлөөлөлтэй уулзаж, алт олборлолтыг нэмэгдүүлэх чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон боломжийн талаар хэлэлцжээ. Сайд нарын зүгээс алт олборлолтын улирал эхлэхээс өмнө компаниудад тулгамддаг санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх, урт хугацааны санхүүжилт олгох тал дээр дэмжин ажиллахыг онцолсон байна. Төв банк нь өнгөрсөн хугацаанд алт худалдан авалтыг нэмэгдүүлэх тодорхой ажлуудыг хийж ирсэн бөгөөд компаниудын үйл ажиллагааг дэмжиж, олборлолтыг нэмэгдүүлэхээр эргэн төлөлтийг  алтаар хийх нөхцөлтэй урьдчилгаа төлбөрийн болон урт хугацаат зээлийг олгож байгаа юм.
FT: Засгийн газар “Рио Тинто”-д гэрээг хоёр талаас цуцлах хүсэлт тавьсан Монгол Улсын Засгийн газраас шаардлагатай тохиолдолд Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээг цуцлах саналтай байгаагаа “Рио Тинто” компанид мэдэгдсэн билээ. Тэгвэл албан бус эх сурвалжийн мэдээллээр хоёр талын харилцан зөвшилцлийн үндсэн дээр гэрээг цуцлаад шинэ гэрээ байгуулах замаар төслийг урагшлуулах санал Монголын Засгийн газар “Рио Тинто” компанид тавьсан тухай “Financial Times” өчигдөр мэдээллээ. Ингэснээр Монгол Улс зөвхөн нэг талыг барьж гадаадын хөрөнгө оруулалтад хориг саад тавьдаг гэсэн буруу ойлголт төрүүлэхээс сэргийлэх ач холбогдолтой юм.
Далайн эрэгт саатсан Австралийн нүүрсийг Хятад импортлохоор болжээ Далайн эрэгт саатаж буй усан онгоцон дээрх Австралийн коксжих нүүрсний тодорхой хэсгийг Хятадын тал импортлохоор болсон тухай mining.com мэдээлжээ. 2020 оны аравдугаар сарын дундаас Хятад улс нь Австралийн коксжих нүүрсэнд импортын хориг тогтоосон билээ. Үүний улмаас Австралиас коксжих нүүрс ачсан усан онгоцнууд Хятадын зүүн хойд далайн эрэг орчим гацаад багагүй хугацаа болж буй юм. Австралийн коксжих нүүрсний далайн тээврийг Энэтхэг, Орос болон бусад орны ложистикийн компаниуд гүйцэтгэж байгаа аж. Далайн эрэгт гацсан Австралийн нүүрсийг Хятадын талаас импортлохдоо цаашид хоригоо цуцлах эсэх талаар тус улсын зүгээс албан ёсоор мэдэгдээгүй байна.
Устөрөгч эрчим хүчний салбарт хувьсгал авчирна 2019 онд нэр хүндээ хурдтай өсгөж чадсан устөрөгч нь энэ жил шинэ мэдээ дуулгав. Устөрөгч бол хүлэмжийн хийг бууруулах үндсэн технологи бөгөөд хувьсгал авчрагч (game-changer) хэмээн Олон улсын эрчим хүчний агентлаг (International Energy Agency) -аас зарласан юм. Хүлэмжийн хийг бууруулах аргыг эрс өөрчилж, сэргээгдэх эрчим хүчийг шинэ шатанд хүргэнэ гэж устөрөгчийг үзэж байна.  Нар, салхи, усан цахилгаан станц зэрэг сэргээгдэх эрчим хүчээр нүүрсний хэрэглээг бүрэн халах бололцоогүй хэвээр байгаа билээ. Устөрөгчийн хувьд сэргээгдэх эрчим хүчний шинэ төлөөлөл биш агаад арван жилийн турш эрчим хүчний цэвэр эх үүсвэр гэж нэрлэгдэж ирсэн.
Дэлхийн зах зээл дээр зэсийн хомсдол үүснэ Оны хоёрдугаар хагаст дэлхийн зах зээл дээр зэсийн хомсдол үүснэ гэж “Citi” банкны шинжээч Оливер Нюжент үзэж байна. Улс орнуудад хөл хорио тогтоож, зам тээврийн хязгаарлалтын улмаас аялал жуулчлал, хоолны үйлчилгээний салбарын орлого буурсан. Гэхдээ нөгөө талдаа ахуйн хэрэглээний, тэр дундаа цахилгаан бараа, компьютер болон гар утасны худалдаа нэмэгджээ. Энэ байдал 2021 оныг дуустал үргэлжлэх төлөвтэй. Үүний сацуу орон сууцны худалдан авалт өсч байна. Эдгээр худалдан авалт нь зэсийн эрэлтийг огцом нэмэгдэхэд нөлөөлж буй.