Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зэс
Зэсийн экспорт 112%-иар өсөв Он гарсаар эхний 5 сарын байдлаар гадаад худалдааны эргэлт 4 тэрбум долларт хүрч, гадаад худалдааны алдагдал 204 сая доллар болжээ. Экспорт өнгөрсөн оны мөн үеэс 17%-иар өсч, 1.9 тэрбум доллар болсон бол импорт 15.6%-иар буурч 2.1 тэрбум доллар болов. Нийт экспортын 81.3%-ийг эрдэс бүтээгдэхүүний экспорт эзэлж байна. Эрдэс бүтээгдэхүүний экспорт өнгөрсөн оны мөн үеэс 240 сая доллар буюу 18%-иар өсч, тэрбум 568 сая долларт хүрэв.
Зэс өсч, төмрийн хүдэр буурав Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 4 дүгээр сард гадаад худалдааны алдагдал 84.7 сая доллар болжээ. Өмнөх сард нь 10 сая долларын ашигтай байсан билээ.
Зэсийн үнэ найман сарын доод үнээс ялимгүй өсөв Зэсийн үнэ Хятадын эдийн засаг, аж үйлдвэрийн өсөлт удаашрахын хэрээр өнгөрсөн долоо хоногт найман сарын доод үнэд хүрсэн юм. Өчигдөр Лондоны металын бирж дээр нэг тонн зэсийн үнэ 6608 долларт хүрсэн нь өнгөрсөн зургадугаар сарын сүүлээс хойшхи хамгийн доод үнэ болсон юм.
Зэсийн үнэ Лондоны биржид 7400 долларт дөхөв Энэ сарын дунд үе гэхэд Лондоны металын бирж дээр нэг тонн зэсийн үнэ 7310 ам.долларт хүрээгүй байсан билээ.
1 2 3