Оюутолгой

  • “Turquoise Hill Resources” компаниас өнгөрсөн сарын сүүлээр Оюутолгойн 2014 оны техникийн тайланг гаргасан бөгөөд үүнд төслийн өнөөгийн цэвэр үнэ цэнийг 7.43 тэрбум ам.доллар гэж тусгажээ.
  • Монголын Засгийн газар “Оюутолгой” компаниас урьдчилгаа төлбөр болгон авсан “зээл”-ийнхээ зарим хэсгийг өнгөрсөн ням гариг буюу 10 дугаар сарын 19-нд төлөх ёстой байжээ.
  • “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэгч “Turquoise Hill Resources” компани энэ онд 135-160 мянган тонн зэс, 600-700 мянган унц алт үйлдвэрлэнэ гэж төлөвлөж байсан юм.
  • Өнгөрсөн сарын сүүлээр “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэгч “Turquoise Hill Resources” компани уг ордын техник, эдийн засгийн үндэслэлийг танилцуулсан билээ. Харин одоо Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд ордын нөөцийн тайланг албан ёсоор ирүүлээд буй ажээ.
  • Өчигдөр болсон “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн хурал маш үр дүнтэй болсон хэмээн албаны эх сурвалж мэдээллээ. Уг хурлаар ТЭЗҮ-ийг хэлэлцсэнээс гадна далд уурхайн санхүүжилтийн хугацааг сунгахаар болсон байна.
  • Оюутолгой төслийн 66%-ийг эзэмшиж буй “Turquoise Hill Resources” компани төслийн хоёрдугаар үе шатны санхүүжилтийн талаар өчигдөр мэдээллээ. Тус компанийн мэдээлж байгаагаар талууд хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхээр ярилцаж байгаа ч, банкуудад зээлийн хугацааг сунгах талаар хүсэлт тавиагүй байгаа ажээ.
  • Зэс, алт, мөнгөний Оюутолгой төслийг хэрэгжүүлж буй “Оюутолгой“ компанийн Гүйцэтгэх захирлаар шинэ хүн томилогджээ. Одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2013 оны 9 дүгээр сарын 11-нд Крэйг Киннел “Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал бөгөөд Ерөнхийлөгчөөр томилогдож байсан юм. Харин түүний оронд Эндрью Вүдлейг тус компанийн ТУЗ-ийн шийдвэрээр томилсон тухай “Оюутолгой” компани өнөөдөр албан ёсоор мэдээллээ. Шинэ захирал ирэх сараас ажлаа хүлээн авах ажээ.
  • Оюутолгой төслийн далд уурхайн санхүүжилтийг шийдвэрлэхээр яриа хэлэлцээр үргэлжилж байгааг “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд Invest Mongolia хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр мэдээллээ.
  • “Өмнийн бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-г Засгийн газар болон ”Оюутолгой” компани үзэглэлээ.
  • “Оюу Толгой” ХХК толгой компани болох “Туркойз Хилл Ресурс” компаниар дамжуулан 2014 оны 6 дугаар сарын 30-аар дуусгавар болсон 2014 оны 2 дугаар улирлын санхүүгийн тайлангаа өнөөдөр зарлалаа.
  • “Туркойз Хилл Ресурс” компани энэ оны 2 дугаар улирлын үйл ажиллагааны урьдчилсан тайлангаа өчигдөр гаргажээ. “Оюутолгой” ХХК энэ оны 2 дугаар улиралд 7.8 сая тонн орчим хүдэр боловсруулж, 25.8%-ийн зэсийн агуулгатай 140 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн байна.
  • “Туркойз Хилл Ресурс” компани энэ оны 2 дугаар хагаст багтаан Оюутолгой төслийн далд уурхайн Техник эдийн засгийн үндэслэлийг /ТЭЗҮ/ бэлэн болгоно хэмээн мэдээлж байсан билээ.
  • Татварын ерөнхий газар Оюутолгой компанийн татвар төлөлтийн байдалд аудит хийлгэсэн дүнг тус компанид хүргүүлжээ. Энэ тухай Оюутолгой компанийн толгой байгууллага Turquoise Hill Resources өнгөрсөн даваа гаригт албан ёсоор мэдээлсэн байна.
  • “Оюутолгой” ХХК өнөөдрөөс ажлаас чөлөөлөгдөх тушаалыг ажилчдадаа тарааж эхэлжээ. Компанийн зүгээс хэчнээн ажилтнаа халж байгаа талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
  • Туркойз Хилл” компани 2014 оны 1 дүгээр улирлын үйлдвэрлэлийн тайлангаа танилцуулж, төслийн санхүүжилтийн талаар шинэ мэдээ ирүүлжээ.
  • Англид төвтэй AMEC компани “Оюутолгой” төслийн дараагийн үе шатанд ажиллах багийг бүрдүүлж байна хэмээн Cover Mongolia мэдээллийн сүлжээ мэдээллээ.
  • “Оюутолгой” компанийн 2.4 тэрбум доллар босгохоор гаргасан нэмэлт хувьцааны худалдаа энэ сарын 7-ны өдөр дууссан билээ. Энэхүү худалдаа нь зөвхөн компанийнхаа хувьцаа эзэмшигчдэд зориулан хөнгөлөлттэй үнээр нэмэлт хувьцааг худалдах буюу “rights offering”-ийн үйл явц байсан юм.
  • “Оюутолгой” ХХК-ийн Баяжуулах үйлдвэр 2013 онд 300 мян.тн зэсийн баяжмал үйлдвэрлэхээр төлөвлөснөөс 2013 оны 12 дугаар сарын 18-ны байдлаар 252.2 мян.тн зэсийн баяжмал үйлдвэрлэжээ.
  • “Оюутолгой” төслийн зэсийн баяжмалын экспорт өнгөрсөн долдугаар сарын 9-нд эхэлсэн билээ. Одоогийн байдлаар “Оюутолгой” төслийн баяжуулах үйлдвэрт өдөрт 100 мянган тонн хүдэр боловсруулж байгаа ажээ.
  • Засгийн газар ба “Эрдэнэс Оюутолгой” Рио Тинто” “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлыг солилоо. Ноён Макрейн гэрээний хугацаа дуусч, есдүгээр сарын нэгнээс шинэ Захирал ажилдаа орж байна. Энэ томилгооны өмнөхөн Засгийн газар “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Ц.Сэдванчигийг найман сарын дараа халж орхилоо. Түүний оронд жил гаруй “ажилгүй” явсан гавьяат эдийн засагч Д.Ганболд томилогдов.
1 2 3 4
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 1 цаг 51 минутын өмнө
    Зэсийн үнэ АНУ-Хятадын худалдааны дайны асуудал нааштайгаар шийдэгдэж магадгүй гэсэн үүднээс энэ сарын эхний долоо хоногт  өсөлттэй байсан бол өнгөрч буй долоо хоногт эргээд буурах шинжтэй болж ирлээ. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын мэдэгдэлтэй шууд холбоотой юм. Тэрбээр хэрэв худалдааны асуудлыг цэгцлэх эхний шатны яриа хэлэлцээр амжилтгүй болбол Хятадын бараанд хавьгүй их татварыг ногдуулах болно гэдгийг мэдэгдсэн юм. Энэ нь зах зээлд худалдааны дайны асуудал тооцоолж байсан шиг нааштай биш болохыг харуулсан юм. Уг нь эхний шатны яриа хэлэлцээрт талууд Чилид болох APEC-ийн чуулганы үеэр гарын үсэг зурах байсан боловч хурал цуцлагдсан билээ. Одоо гэрээг үзэглэх шинэ газрыг зарлах үлдээд байгаа юм.
  • 3 цаг 54 минутын өмнө
    МАН эрдсийн экспортын өсөлтөөр нөхцөлдсөн боломжийг алдахыг хүссэнгүй. Энэ удаагийн төсвийг “сонгуулийн жилийн төсөв” гэж тодотгож болно. Эдийн засагчдын тооцоолж байсанчлан энэ төсөв сонгуулийн жилийг угтсан, зардал өндөртэй халгисан төсөв болсонд гайхах зүйлгүй.  Сонгууль дөхөөд сэтгэл хөдлөлдөө автуузай, төсвийн сахилга батыг бүү сулруулаарай хэмээн ОУВС эрх баригчдад анхааруулсаар ирсэн ч Сангийн сайд ирэх оны төсвийн орлогыг өөдрөг төсөөллөөр төсвийн зардлын хэт өсөлтийг эвтэйхэн тусгаж өгчээ. Өөрөөр хэлбэл төсвийн алдагдлыг хуулийн хүрээнд тогтоосон тул бүх зүйл гаднаасаа сайхан харагдана. 
  • Өчигдөр 11 цаг 27 минутад
    Нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлага, төсвийн тэнцэл зэрэг эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг Засгийн газрын өргөн мэдүүлсэнд өөрчлөлт оруулалгүйгээр баталлаа. Нийт тэнцвэржүүлсэн орлогыг 11 их наяд 797 тэрбум 840 сая төгрөг буюу ДНБ-ий 29%, нийт зарлагыг 13 их наяд 872 тэрбум 581.7 сая төгрөг буюу ДНБ-ий 34.1%, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 2 их наяд 74 тэрбум 741.7 сая төгрөг буюу ДНБ-ий 5.1%-тай тэнцүү байхаар тооцжээ.
  • Уржигдар 17 цаг 11 минутад
    2019 оны эхний арван сарын байдлаар Хятад улс 276.24 сая тонн нүүрс импортолсон  нь өмнөх оны мөн үеийнхээс 9.6%-иар нэмэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн онд тус улс нийт 281 сая тонн нүүрс импортолсон хэмжээнд тун ойртсон дүн болохыг тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээлжээ. Сарын дүнгээр авч үзвэл, аравдугаар сард 25.68 сая тонн нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 11%-иар өссөн ч өмнөх есдүгээр сарынхаас 15%-иар буурлаа. Шалтгаан нь аравдугаар сарын эхээр болсон Хятадын үндэсний баяртай холбоотойгоор импортын эрчим суларсан гэж зах зээл шинжээчид тайлбарлаж байна.
  • Уржигдар 14 цаг 55 минутад
    Шанхай хотноо үргэлжилж буй Хятадын олон улсын импортын үзэсгэлэнгийн (China International Import Expo, CIIE) үеэр Оросын коксжих нүүрсний “Колмар” компани Хятадын төрийн “Baowu” корпорацитай хамтран ажиллах урт хугацааны гэрээ байгуулжээ. Хамтын ажиллагааны хүрээнд, “Колмар” нь коксжих нүүрс Хятадын компанид экспортлох ба Хятадын талаас уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэх аж. Оросын компанийн хувьд, Хятадын AVIC корпорацитай хамтран “Инаглинская 2” үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлж байгаа юм. Жилд 12 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай энэхүү үйлдвэрийг 2020 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй.