Орон нутаг ба Уул уурхай

  • Хариуцлагатай байна гэдэг нь өнөөдрийн нийгэмд хоёр талтай асуудал болоод байна. Тодруулбал, нэг нь эрх зүйн талаасаа, нөгөө нь нийгмийн талаасаа  хариуцлагатай байх тухай юм. Эрхзүйн хариуцлагыг иргэн,  аж ахуйн нэгжүүд  татвар төлөхөөс эхлээд хуулийн хүрээнд үүрч явдаг. Харин нийгмийн хариуцлага гэдгийг эрх зүйн орчинд зохицуулж өгөөгүй боловч нийгмээрээ шахаж шаардаж хариуцлага хүлээлгэх тухай ойлголт. Үүнийгээ нийгмийн хариуцлага гэдэг бөгөөд  энэ нь хандив, тусламжаас эхэлдэг.  Одоо үндсэн асуултандаа  оръё. Дэлхийд эхний тавд ордог томоохон уурхайтай сумыг ихэнх хүмүүс өргөн хүрээнд харж төсөөлдөг. Мэдээж  Монгол Улсын  330 сумаас Ханбогд эхний тавд байхыг үгүйсгэхгүй.  Хөгжил харагдаж байгаа хэдий ч  хурд муутай. Уул уурхай бол шавхагдах баялаг. Уул уурхайн салбарын хөгжлийн хурд  эрчимжиж байна. Техник технологи нь цаг минутаар шинэчлэгдэж, хүчин чадал нь нэмэгдсээр байгаа. Бид Эрдэнэт үйлдвэр шиг  зуун дамнаж,  жаран жилээр ашиг шимээ өгдөг уурхайг дахиж бараг харахгүй байх.
  • “Байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхай ба орон нутгийн хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөгөөн Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод гуравдугаар сарын 25-нд зохион байгуулагдсан юм. Уг зөвлөгөөний үеэр яригдсан асуудлууд болон орон нутгийн уул уурхайн үйл ажиллагааны талаар  Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбаттай орон нутгийн уул уурхайн үйл ярилцлаа. Сүхбаатар аймагт өнөөдөр уул  уурхайн нөхцөл байдал ямар байна вэ? Аймгийн хэмжээнд зохион байгуулагдлаа. Уул уурхайн салбарын хаалттай мэдээллийг нээлттэй болгох эхний шат ч тавигдах шиг болсон. Өнөөгийн байдлаар Сүхбаатар аймагт 10 гаруй уурхай үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээрээс тогтвортой үйл ажиллаж байгаа нь 2-3 уурхай л бий. “Цайрт Минерал” компани болон Сүхбаатар суманд ажиллаж байгаа 2-3 уурхайг онцолж болно.
  • “Могойн гол” ХК  нүүрсний уурхайн үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор 2017 оноос эхлэн БНХАУ-ын зах зээлд нүүрсээ экспортолж эхэлсэн юм. Завхан, Хөвсгөл аймгийн хэрэглэгчдээс гадна өмнөд хөршид нүүрсээ борлуулдаг тус компани экспортоо түр хугацаагаар зогсоожээ. Могойн голын уурхайгаас Эрдэнэт хот хүртэл автомашинаар тээвэрлэн тэндээсээ Хятад улс руу галт тэргээр тээвэрлэдэг.   Гэсэн хэдий  ч  зорчигч тээврийн замаар экспортын нүүрсийг тээвэрлэдэг нь  иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулах, аялал жуулчлалын бүс нутгийн хатуу хучилттай авто замыг эвдэх, ашиглалтгүй болгох зэрэг  эрсдэл учруулж байгаа юм. Мөн 44 тоннын даацтай Хилэнтийн гүүрний гурван тулгуур бяцарсан, хэвийн хэмжээнээсээ 40 мм хотойлт өгсөн тухай  аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн акт, дүгнэлт гарч, тус компанийн тээврийн автомашинуудыг   зам, гүүрээр нэвтрүүлэхгүй байх шийдвэрт хүрчээ.  
  • Энэ сарын 8-нд хуралдсан Дорноговь аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар аймгийн хэмжээнд хугацаа нь дуусч байгаа 13, кадастрын бүртгэлийн системд бүртгэгдээгүй 13, шинээр 1, нийт 27 газрыг 30 жилээр  тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргалаа. Даланжаргалан сумын Далантүрүүгийн рашаан, Иххэт сумын Дунд, Баруун мандал уул, Сайншанд сумын Хамарын хийд, Хашаатын говь, Ханбаян зүрх хайрхан уул, Зоогийн хоолой, Улаанбадрах сумын Хар заг, Аргалант уул, Тахиат уул, Өвөр цайдмын тойром, Хоньч, Харангад уул, Эрдэнэ сумын Дулааны заган ой зэрэг 13 газрын тусгай хамгаалалтад байх хугацаа энэ оны долдугаар сарын 30-нд дуусч байгаа тул хугацааг нь дахин сунгажээ.
  • Сүхбаатар аймгийн удирдлагууд болон “Петрочайна Дачин Тамсаг” компанийн төлөөллүүдтэй дөрөвдүгээр сарын 2-нд уулзалт хийлээ. Уулзалтаар, уул уурхайн компани орон нутагтай хамтран ажиллах асуудлыг хэлэлцсэн юм. Аймгийн удирдлагуудын зүгээс “Петрочайна Дачин Тамсаг” компанийг тээвэрлэлт хийж байгаа замаа хатуу хучилттай болгох, зориулалтын бус олон салаа шороон замуудад механик болон биологийн нөхөн сэргээлт хийх шаардлагыг албан ёсоор тавилаа.
  • The Mongolian Mining Journal-ийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ Орон нутгийн мэдээллийн сүлжээ байгуулах зорилтыг 2015 онд тавьсан юм. 
  • Аливаа улс орон эрчим хүчний өөрийн эх үүсвэргүй гадны улсаас хараат байна гэдэг бол улс орны хөгжил дэвшил, эдийн засгийн өсөлт хөгжилтөд олон талын сөрөг нөлөөтэй байдаг. Монгол улсын хувьд эрчим хүчний хэрэглээгээ дотоодоос бүрэн хангаж чаддаггүй. Тухайлбал, Монгол улсын баруун бүсийн аймгууд болох Ховд, Увс, Баян-Өлгий зэрэг аймгууд нь ОХУ, БНХАУ, Ховд аймгийн Дөргөний УЦС зэрэг гурван эх үүсвэрээс эрчим хүчний хэрэглээгээ хангаж байна.
  • Одоогийн байдлаар Төгрөг, Гучин-ус, Баруунбаян-Улаан сум, Баянхонгор аймаг дамнасан газрын тосны ордын хайгуулын ажил  хийгдэж байна. 
  • “Өглөө долоон цагт шүү” гэж Эрхлэгч маань сануулав. Дорнод аймгийн сэтгүүлчид алтны хайгуулын төсөл хэрэгжүүлж буй  “Степ голд” компанийн үйл ажиллагаатай танилцахаар явах гэж байгаа нь энэ. Миний мэдэхийн манай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудаас хэвлэл мэдээллийн бүх байгууллагаас төлөөлөл оролцуулж, танилцах аялал зохион байгуулж байгаа нь  анхных.
  • Дорноговь аймгийн уул уурхайн бодлого зохицуулалт, хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрөөс 50%, АМНАТ-ын 5%-аас төвлөрөх хөрөнгө, хэрэгжиж буй төсөл, үйлдвэрлэлийн талаар Засаг дарга Т.Энхтүвшингээс тодрууллаа.
  • Сүүлийн жил Монгол Улсын Ерөнхийлөгчөөс авахуулаад Засгийн газрын тэргүүн, Шадар сайд болоод бүх л яамдын сайд,   гадаадын Элчин сайд нар, төлөөлөгчдийн айлчлалын хөл хөдөлгөөн Дорнын говь нутгийн зүг тасарсангүй.
  • “Байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхай ба орон нутгийн хамтын ажиллагаа” сэдэвт чуулган Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод гуравдугаар сарын 25-нд боллоо. Тус чуулганд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Ашигт малтмал газрын тосны газар,  Сүхбаатар аймгийн  тусгай зөвшөөрөлтэй 20 гаруй аж ахуй нэгжийн төлөөлөл, хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг 7 сумын удирдлага болон  орон нутгийн иргэд оролцсон  юм.
  • Нэрт сэтгүүлч Лунтангийн Болормаа агсны  санаачлан хэрэгжүүлж,  жилээс жилд цар хүрээ нь өргөжин тэлсээр буй “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийн 2019 оны ээлжит сургалтаа  The Mongolian Mining Journal сэтгүүл болон “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй”  ТББ  өнөөдөр  албан ёсоор эхэлж байна. 
  • Уул уурхай, эдийн засгийн салбарын олон сэдвээр бодитой бичих, нэвтрүүлэхийн тулд сэтгүүлчдэд суурь мэдлэг, мэдээлэл чухал. Тэр тусмаа өргөн уудам Монгол орны аймаг, сум хязгаарт алслан суурьшсан ард иргэдэд уул уурхайн салбарын бодит мэдээлэл хүргэх үйлс онцгой.
  • Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ нь The Mongolian Mining Journal-ын дэргэд, тус редакцийн сэтгүүлч баг хамт олны санаачлагаар 2010 онд байгуулагдсан.
1 2 3
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • Уржигдар 14 цаг 21 минутад
    Оюутолгой төслийг удирдан хэрэгжүүлж буй “Рио Тинто” групп далд уурхайг ашиглалтад оруулах хугацаа 2022 оны тавдугаар сараас 2023 оны дунд үеийн хооронд болсон тухай өнөөдөр мэдэгдлээ. Энэ нь анх тооцоолж байснаас 16-30 сараар хойшлуулж байна гэсэн үг. Уг шалтгаан нь уул хөрсний нөхцөл ихээхэн хүндрэлтэй байгаагаас үүдэлтэй гэж тайлбарлажээ. Гэхдээ төслийн ашиглалтад орох хугацаа, зардлын талаарх эцсийн тооцооллыг ирэх оны хоёрдугаар хагаст гаргах юм байна. Мөн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал анх тооцоолж байсан 5.3 тэрбум ам.доллараас давж 6.5 -7.2 тэрбум ам.долларт хэлбэлзэх бөгөөд өргөтгөл шатны төслийн хөрөнгө оруулалт 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ гэж мэдэгдэв.
  • Уржигдар 10 цаг 08 минутад
    Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах гэсэн монголчуудын халуун мэтгэлцээн нарлаг  зуны  аагим халуун өдрүүдэд хөвөрч  байна. УИХ-ын Тамгын газрын ажилтнууд иргэд, олон нийтээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэх ажлаа зургаадугаар сарын 25-наас эхлүүлсэнээ зарлав. Хууль тогтоох байгууллагын эрхэм гишүүд ч тойрогтоо ажиллан, олон нийтийн санаа бодлыг сонсож, төслийн талаар амаа цангатал ярьж буй.  2020 оны долдугаар сарын 1-ний  12.00 цагаас эхлэн улс даяар мөрдөх цаг хугацааны товтой Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд юу тусгагдсан бэ гэдэг мэдээж олны анхаарал татсан сэдэв. УИХ-д олонхийн суудалтай МАН  сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан  улс төрийн амлалтуудын  нэг нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах.  Өмнө нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах оролдлого хэдэнтээ гарч байсан ч янз бүрийн шалтгаанаар “бүтэлгүйтэж” байсан билээ. 
  • 2019-07-09 12:20
    Н.Алтанхуягийн Засгийн газрын үед  Австралийн “Golden Horde” компани Таван толгой ордод метаны нөөцийн судалгаа хийсэн байдаг. Урьдчилсан таамгаар зөвхөн нүүрсээр зогсохгүй метан хийн нөөц арвин байх магадлалтайг тогтоосон юм. Тэдний  судалгаагаар Тавантолгой уурхай дахь метан хийн агуулгын хэмжээ, хийн чанарын үзүүлэлт “маш сайн” гэж гарчээ.  Тиймээс Тавантолгойн бүлэг орд тэр чигээрээ метан хийн асар их хэмжээний нөөцтэй байх магадлалтайг судлаачид тооцоолж байна.
  • 2019-07-08 12:27
    Архангай аймгийн Өндөр-Улаан сумын ЗДТГ-т “Нуклер Энержи Монголиа” ХХК-иас хоёр удаа бичиг ирүүлжээ. Хамгийн сүүлд, сумын Засаг дарга болон Байгаль орчны улсын байцаагчид доорх бичгийг 2019 оны дөрөвдүгээр сарын 15-нд ирүүлсэн байна. Уг бичгийн хариуд сумын Өндөр-Улаан сумын Засаг дарга доорх албан бичгийг дөрөвдүгээр сарын 22-нд өгчээ. “Нуклер Энержи Монголиа” ХХК-иас ирүүлсэн “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”- г аймгийн БОАЖГ-ын дарга мөн батлаагүй байна.Өндөр-Улаан, Жаргалант, Тариат сумдын удирдлагууд тус газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай байдгийг сумын Засаг дарга Б.Эрдэнэхүү онцолж буй. Аймгийн БОАЖГ-аас  мөн ямар нэгэн зөвшөөрөл өгөхгүй гэж тэрээр хэлж байна.
  • 2019-07-05 14:19
    Хоёр сарын өмнө тээвэрлэлтийн замыг хучих боломжгүй хэмээн хэлэлцээрийн үеэр мэдэгдэж байсан “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-тай Сүхбаатар аймгийн удирдлагууд цөөнгүй удаагийн уулзалт хийснээр 100 км замыг хатуу хучилттай болгох тохиролцоонд хүрчээ. Зам хучих ажлыг 2020-2022 онд багтаан гүйцэтгэхээр болсон байна. Тус компанийн тээвэрлэлт хийдэг замын 100 километр нь Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг юм.