Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хувьцаа
Haranga Resources Ltd - HAR - www.haranga.com Haranga Resource компани улирлын тайлангаа гаргажээ. Компани энэ жил нийт 35000 метрийн өрөмдлөг гүйцэтгэн ажиллаж байна. Компанийн таамаглаж байгаагаар Сэлэнгэ дэх төслийн нийт нөөц 250-400 сая тонн хүрнэ гэжээ. Энэ сард компани нэмэлт өрөмдлөгийн үр дүнгээ гаргасан байна.
Voyager Resources Limited - VOR - www.voyagerresources.net Voyager Resources компани өрөмдлөгийн ажлаа эхэлсэн байна. Компанийн сүүлийн үеийн судалгаагаар томоохон хэмжээний үндсэн орд олох боломжтой байгаа юм. Компани өвлийн улиралд судалгааны ажлаа үргэлжлүүлэн хийнэ гэж мэдэгджээ.
XanaduMine Limited - XAM - www.xanadumines.com XanaduMine Limited Шарчулуут-Уул зэсийн орд дээрээ өрөмдлөгийн хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсэн ба Амгалант ба Аргалант уул зэсийн төслүүд дээр соронзон хайгуулын ажлыг хийж дууссан байна.
Draig Resource Limited - DRG - www.cnow.com.au Компани 2012 оны 2 дахь улиралд JORC нөөц тогтоохоор зорин ажиллаж байна. Өрөмдлөг амжилттай явагдаж 86 метр өргөнтэй нүүрсний биет олжээ. Өрмийн 1 дүгээр шатны ажил 6000м гаруй хийгдсэн бөгөөд 2 дугаар шатны ажлын төлөвлөгөө хийгдэж байна.
Guildford Coal Limited - GUF - www.guildfordcoal.com.au Компани Өмнөговь болон Дундговь аймагт нүүрсний лицензүүд эзэмшдэг. 2012 оны 11 дүгээр сараас ачилт эхлэх ба нийт 10 сая долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж үзжээ.
Modun Resources - MOU - www.modunresources.com Modun Resource ASX дээр үйлдвэрлэлийн ангилалд нь өөрчлөлт орсон тухай мэдэгджээ. Нүүрст төслийг 100 хувь эзэмшигч уг компани 2012 онд хайгуулын ажлаа амжилттай үргэлжлүүлж урьдчилсан судалгаа хийхээр төлөвлөөд байна.
FeOre - FEO - www.feore.com FeOre Limited компанийн охин компани Taisheng Development ХХК-ийн эзэмшлийн Дарцагт хайгуулын талбай ашиглалтын талбай болжээ. Уг талбай нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумд байрладаг. Тус компанийн Эрээний төслөөс холгүй оршдог ба 907 гектар талбайг хамардаг юм. Компани энэ сард Ноён Тим Суныг хувьцаа эзэмшигчдийн хурлаараа дахин сонгосон байна.
3 4 5 6 7 8 9