Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хувьцаа
Asia Coal - 0835 - www.asiacoallimited.com 2012 оны 12 дугаар сард тус компанитай холбоотой ямар нэг мэдээлэл зарлагдаагүй байна.
Aspire Mining Limited - AKM - www.aspiremininglimited.com Aspire Mining Limited энэ сард Овооттолгой уурхай дээр үнэлгээ хийсэн байна. Нийт өнөөгийн үнэ цэнэ нь $1.7 тэрбум доллар болно. Энэ нь одоогийн эдийн засгийн ашигтайгаар олборлож болох нөөц буюу 219 сая тонн батлагдсан нөөц юм.
Mongolian Resource Corp Ltd - ASX:MUB Компани CAML-ын Эрээн төслийг худалдаж авах гэрээг түр зогсоожээ. Компанийн мэдэгдсэнээр судалгааны ажил удаашралтай явж байгаа тул тохирсон хугацаандаа худалдан авах боломжгүй болсон байна.
General Mining Corporation Ltd - GMM - www.generalmining.com General Mining Corporation Ltd нь баруун Австрали дахь Mt Success нэртэй нийт 58.40 гектар талбайг эзэмшихээр болсон байна. Компани Mt Success дээр 20 цооног бүхий өрмийн хөтөлбөрийг 10 дугаар сарын 24-нөөс хэрэгжүүлж эхэлжээ.
Voyager Resources Limited - VOR - www.voyagerresources.net Voyager Resources компани өрөмдлөгийн ажлаа эхэлсэн байна. Компанийн сүүлийн үеийн судалгаагаар томоохон хэмжээний үндсэн орд олох боломжтой байгаа билээ. Компани өвлийн улиралд ч судалгааны ажлаа үргэлжлүүлэн хийсээр байна гэж мэдэгджээ. Компани 12 дугаар сард шинэ мэдээлэл гаргаагүй байна.
XanaduMine Limited - XAM - www.xanadumines.com XanaduMine Limited Шарчулуут Уул зэсийн орд дээр өрөмдлөгийн хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж дууссан байна. Мөн Амгалант ба Аргалант уул зэсийн төслүүд дээр соронзон хайгуулын ажил хийж дуусчээ.
Draig Resource Limited - DRG - www.cnow.com.au Компани 2013 оны 2 дугаар улиралд JORC нөөц тогтоохоор зорин ажиллаж байна. Өрөмдлөг амжилттай явагдаж байгаа бөгөөд 86 метр өргөнтэй нүүрсний биет олсон байна.
Guildford Coal Limited - GUF - www.guildfordcoal.com.au Компани Өмнөговь болон Дундговь аймагт нүүрсний лицензүүд эзэмшдэг. Монголд бүртгэлтэй дээрх нүүрсний лицензийг эзэмшдэг Терра Энержи компанийн 80 хувийг эзэмшдэг байсан бол 12 дугаар сард 100 хувь болгож нэмж худалдан авсан байна.
Modun Resources - MOU - www.modunresources.com Modun Resource ASX дээр үйлдвэрлэлийн ангилалд нь өөрчлөлт орсон тухай мэдэгдэв. Нүүрст төслийг 100 хувь эзэмшигч уг компани 2013 онд хайгуулын ажлаа амжилттай үргэлжлүүлж, урьдчилсан судалгаа хийхээр төлөвлөөд байна.
FeOre - FEO - www.feore.com FeOre Limited компанийн охин компани Taisheng Development ХХК-ийн эзэмшлийн талбай нь Дарцагт хайгуулын талбай юм. Уг талбай Дорноговь аймгийн Даланжаргалан сумд байрладаг.
North Asia Resources Holdings Ltd - 0061 - www.northasiaresources.com 2012 оны 11 дүгээр сард тус компанитай холбоотой ямар нэг мэдээлэл зарлагдаагүй байна.
Mongolia Energy Corporation - 0276 - www.mongolia-energy.com 11 дүгээр сард тус компани хөрвөгч өрийн бичиг гаргах гэж байгаагаа мэдэгдсэн байна. Нийт 400 сая Хонконг долларын хөрвөгч өрийн бичгийг Голден Инфинити болон СиТиЭф компаниуд худалдан авахаар ярилцаж байгаа юм.
Mongolian Mining Corporation - 0975 - www.mmc.mn 2011 оны 6 дугаар сард тус компани QGX Coal компанийн Баруун Наран коксжих нүүрсний уурхайг худалдан авах талаараа мэдэгдэж байсан юм.
Winsway Coking Coal - 1733 - www.winsway.com 2012 оны 11 дүгээр сард тус компанитай холбоотой ямар нэг мэдээлэл зарлагдаагүй байна.
Southgobi Resources - 1878 - www.southgobi.com 11 дүгээр сард тус компани 2012 оны 3 дугаар улирлын үйл ажиллагааны тайлангаа гаргасан байна. Тус улиралд компанийн борлуулалтын хэмжээ болон борлуулалтын орлого буурсан бөгөөд тус тус 0.31 сая тонн, 3.3 сая ам. доллар болж буурсан байна.
Asia Coal - 0835 - www.asiacoallimited.com 2012 оны 11 дүгээр сард тус компанийн хагас жилийн тайлан нийтэд зарлагдсан байна. 2012 оны 9 дүгээр сарын 30-ны байдлаар буюу хагас жилийн байдлаар нийт орлого 3.7 сая ХК доллар байсан бол цэвэр алдагдал 21.5 сая ХК доллар хүрсэн байна.
Aspire Mining Limited - AKM - www.aspiremininglimited.com Aspire Mining Limited энэ сард Овооттолгой уурхай дээр үнэлгээ хийсэн ба нийт өнөөгийн үнэ цэнэ нь $1.7 тэрбум доллар болно. Энэ нь одоогийн эдийн засгийн ашигтайгаар олборлож болох нөөц буюу 219 сая тонн батлагдсан нөөц юм. Компани олборлолтын зардлыг 1 тонн нүүрсэнд $36 доллар байхаар тооцож байна.
Mongolian Resource Corp Ltd - ASX:MUB Компани CAML-ын Эрээн төслийг худалдаж авах гэрээг түр зогсоогоод байна. Компанийн мэдэгдсэнээр судалгааны ажил удаашралтай явж байгаа тул тохирсон хугацаандаа худалдан авах боломжгүй болжээ. Компани одоогоор өөрсдийн эзэмшдэг алтны төслүүд дээр төвлөрч ажиллахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
General Mining Corporation Ltd - GMM - www.generalmining.com General Mining Corporation Ltd нь Баруун Австрали дахь Mt Success нэртэй нийт 58.40 гектар талбайг эзэмшихээр болжээ. Компани Mt Success дээр 20 цооног бүхий өрмийн хөтөлбөрийг 10 дугаар сарын 24-нөөс явуулж эхэлсэн байна.
2 3 4 5 6 7 8