Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хувьцаа
North Asia Resources Holdings Ltd - 0061 - www.northasiaresources.com 2012 оны 12 дугаар сарын 18-нд компани тус бүр нь 30 сая ам доллар хүртэлх хөрвөх бонд болон өрийн бичиг гаргах төлөвлөгөөтэй байгаагаа зарласан байна.
Mongolia Energy Corporation - 0276 - www.mongolia-energy.com 2012 оны 11 дүгээр сард мэдэгдэж байсны дагуу тус компани нийт 400 сая хонконг долларын хөрвөх өрийн бичгийг Golden Infinity болон CTF компанид гаргах болсон байна.
Mongolian Mining Corporation - 0975 - www.mmc.mn 2012 оны 12 дугаар сард тус компани албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.
Winsway Coking Coal - 1733 - www.winsway.com 2012 оны 12 дугаар сард тус компани албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.
Southgobi Resources - 1878 - www.southgobi.com Тус компанийн хуулийн зөвлөх Sarah Armstrong-ийг Монгол улсын Авилгатай тэмцэх газар шалгаж байсан юм. 12 дугаар сард түүнийг бүрэн шалгаж дууссан тул тэрээр эх орондоо буцах эрхтэй болсон талаар мэдэгджээ.
Bestway - 0718 - www.ilinkfin.netbestway 2012 оны 12 дугаар сард тус компани хагас жилийн тайлангаа гаргасан байна. 2012 оны 9 дүгээр сарын 30-нд дууссан хагас жилд тус компани 524,000 хонконг долларын борлуулалт хийсэн бол нийт цэвэр алдагдал нь 5.12 сая ХК долларт хүрсэн нь 2011 оны 9 дүгээр сарын 30-тай харьцуулахад 92.3 хувиар өссөн үзүүлэлт юм.
1 2 3 4 5 6 7