Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл
Copper Mark: "Оюутолгой"-г “Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч”-ээр тодруулав Зэсийн салбарын хариуцлагатай үйлдвэрлэгчийг тодруулдаг ‘Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч’ батламжаар “Оюутолгой” ХХК-ийг шагналаа. ‘Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч’-ийн батламжийн болзлыг хангахын тулд хариуцлагатай, ил тод үйл ажиллагаа явуулдаг гэдгээ нотлон 30 гаруй шалгуур үзүүлэлтийг хангасан. “Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес: “Хариуцлагатай, ил тод үйл ажиллагаа явуулдаг гэдгээ нотлон зэсийн салбартаа энэ батламжийг авч байгаа анхдагчдын нэг болсондоо бид баяртай байна. Монгол дахь бүх оролцогч талууд, түншүүдийнхээ хамтаар бид энэ амжилтад хүрсэн” гэв.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Д.Хаянхярвааг томиллоо "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Д.Хаянхярвааг томиллоо. Д.Хаянхярваа нь эдийн засагч мэргэжилтэй, ЗХУ-ын Москва хотын удирдлагын дээд сургууль - Барилгын инженер, эдийн засагч мэргэжлээр төгссөн. П.Ганхүү “Улс төр, эдийн засгийн салбарт олон жил ажилласан, мэдлэг туршлагатай хүн энэхүү албанд томилогдож буйд баяртай байна. “Эрдэнэс Монгол” нэгдлийн бизнесийн үйл ажиллагаа сүүлийн хоёр жилийн хугацаанд нэг дахин нэмэгдэж, энэ хэрээр охин компаниудыг ашигтай ажиллуулах хариуцлага ногдож буй бөгөөд бизнесийн томоохон төслүүдийг хөдөлгөж, улсын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх ажилд нь амжилт хүсч, баяр хүргэе” гэлээ.  
Төсвийн байнгын хорооны гишүүд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг,  Х.Ганхуяг , Б.Энхбаяр, Г.Амартүвшин, Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам, Д.Өнөрболор  нар  өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай танилцан, цаашдын төлөвлөгөө, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн явцын талаар санал солилцлоо. Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг компанийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн нөхцөл байдлын талаараа мэдээлэл өгчээ. УИХ-ын гишүүд ногдол ашиг, төсөл хөтөлбөрүүд дээр дотоодын аж ахуйн нэгжээ хэрхэн дэмжиж байгаа талаар, ус ашиглалт, цаашдын төсөөлөл, төлөвлөгөөг зэргийг  компанийн удирдлагаас тодруулсан байна. Байгалийн баялгийн эзэн нь ард түмэн учраас  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ашиг орлогыг хаана, хэрхэн захиран зарцуулахыг УИХ-аас давж шийдвэр гаргах эрхзүйн үндэс байхгүй гэдгийг тэд энэ үеэр  онцолжээ.
Газрын тосны үйлдвэрийн төслийн эхний бүтээн байгуулалтын эхний гэрээг үзэглэв Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн  “Технологийн бус байгууламжийн Инженерчлэл-худалдан авалт-барилга угсралтын ажлын (EPC-1)  Ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан “Жэй Эм Си Прожектс Индиа” компани, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн хооронд гэрээг цахимаар (2020.10.04)байгуулжээ. арын үсэг зурах ёслолын ажиллагаанд УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дэд дарга Г.Тэмүүлэн, тус байнгын хорооны гишүүн Ж.Бат-Эрдэнэ,  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны газрын дарга Б.Анхбаяр, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг нар оролцсон байна.
Удоканы УБҮ-ийн барилга угсралтын эхний шат дуусч байна Оросын зэсийн үлэмж нөөцтэй Удоканы ордыг түшиглэн байгуулж буй уулын баяжуулах үйлдвэрийн (УБҮ) барилга угсралтын ажлын явцын талаар “Байгалийн уул уурхайн компани” компани мэдээлжээ. Тодруулбал, хүдэр баяжуулах гидрометаллургийн технологид ашигладаг урвалж бодисыг хадгалах, бэлтгэхэд шаардлагатай байгууламжийн барилга бэлэн болсон байна. Энэхүү барилгын ажлыг 2019 оны арванхоёрдугаар сард эхэлсэн аж. “Байгалийн уул уурхайн компани” компанийн Ерөнхий захирал Герман Миронов "Одоо хүдэр бутлах тоног төхөөрөмж суурилуулсан байгууламжийн дээвэр, угсралтын ажил дуусч байна. Флотацийн хэсгийн угсралтын ажил 40%-тай байгаа"-г мэдэгджээ. Түүний хэлснээр, 2020 оны сүүлч гэхэд боловсруулах үйлдвэрийн бүх байгууламжийн угсралтын ажил бүрэн дуусах юм.
“Рио Тинто”, “Оюутолгой” цар тахлын үед эдийн засгийг дэмжихэд 1.7 тэрбум төгрөг хандивлана КОВИД-19 цар тахалтай хийх тэмцэл, цар тахлын нийгэм эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Рио Тинто”, “Оюу толгой” компаниуд 602 мянган ам.доллар буюу ойролцоогоор 1.7 тэрбум төгрөгөөр Монгол Улсын цар тахлын эсрэг үйл ажиллагааны тогтвортой байдлыг бэхжүүлэх, хариу үйлдэл үзүүлэх чадавхыг нэмэгдүүлэх чиглэл дэх төслүүдийг санхүүжүүлэхээр боллоо. Энэхүү бэрхшээлт цаг үед “Рио Тинто”, “Оюу толгой” компаниуд НҮБ-ын Хүн амын сан болон улс, орон нутгийн холбогдох байгууллагуудтай хамтран урьдчилан сэргийлэх суурь арга хэмжээг дэмжих зорилгоор хамтран ажиллаж байна.
“Айвенхоу Майнз“: Дэлхийд хоёрт орох зэсийн “Kakula” уурхайн ТЭЗҮ бэлэн болсон Конго улс дахь зэсийн Kakula уурхайг ашиглах ТЭЗҮ бэлэн болсон тухай төсөл хэрэгжүүлэгч “Айвенхоу Майнз” компани мэдэгджээ. 2021 оны дунд үед тус уурхайг ашиглалтад оруулахаар бэлтгэж байна. Уурхайгаас жилд 6 сая тонн 6.6%-ийн зэсийн агууламжтай хүдэр олборлох аж. Энэхүү төсөл нь Канадын “Айвенхоу Майнз” (39.6%) болон Хятадын “Zijin Mining” (39.6%) компаниудын стратегийн түншлэлийн хүрээнд хэрэгжиж байгаа юм. Төслийн үлдсэн 20%-ийг Конго улсын Засгийн газар эзэмшдэг. Бэлэн болсон ТЭЗҮ-ээр төслийг нийт 4 үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд бүрэн хүчин чадлаар уурхайгаас жилд 19 сая тонн хүдэр олборлож, жилд 800 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэнэ.
“Рио Тинто” төмрийн хүдрийн бизнесээ “аврахаар” Жан Себастьян Жакийг огцруулна Австралийн Пилбарад орших 46 мянган жилийн настай Juukan Gorge-ийн агуйг өнгөрсөн тавдугаар сарын 23-нд “Рио Тинто” компани сүйтгэснийхээ хариуд захирлуудаа огцруулахаар болсноо өнөөдөр мэдэгдлээ. Энэ дунд компанийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак багтаж байна. “Рио Тинто” компани нь өөрийн эзэмшлийн “Brockman 4” төмрийн хүдрийн ордын өргөтгөл төслийн хүрээнд хийсэн тэсэлгээний үеэр уг соёлын дурсгалт хоёр агуй бүрэн сүйдсэн юм. Энэхүү агуйнууд нь тус нутагт аж төрдөг Puutu Kunti Kurrama болон Pinikura нутгийн уугуул иргэдийн асар нандин өв төдийгүй өвөг дээдэстэйгээ холбогдох онгон дагшин газарт тооцогддог байна.
“Колмар” компани шинээр баяжуулах үйлдвэр, нүүрсний терминал ашиглалт орууллаа Оросын коксжих нүүрсний экспортод төвлөрч буй “Колмар” компани өнөөдөр (2020.09.11) Ванино боомтод нүүрсний шинэ терминалаа нээж байна. “Ванинотрансуголь“ терминал нь Ванино боомтоос 8 км зайд байршдаг бөгөөд жилд 12 сая тонн нүүрс нэвтрүүлэх хүчин чадалтай. 2023 он гэхэд терминалыг бүрэн хүчин чадалд буюу 24 сая тоннд хүргэж Оросын нүүрсний тэргүүлэх таван терминалын нэг болгохоор зорьжээ. Терминал байгуулахад нийт хөрөнгө оруулалт 40 тэрбум рублиэр үнэлэгдэж байна. Тэгвэл “Колмар” компани нь өчигдөр (2020.09.10) баяжуулах үйлдвэрийн 6 сая тонн хүчин чадалтай эхний ээлжийг ашиглалтад оруулсан юм. Үйлдвэрийн хоёрдугаар ээлжийг 2022 онд ашиглалтад оруулна гэдгийг нээлтийн ёслол дээр Ерөнхий захирал Артем Левин мэдэгдсэн байна.
Энэтхэг улсын төрийн өмчит Coal India Ltd компани БЕЛАЗ-тай 395 сая ам.долларын гэрээ байгууллаа Беларус улсын “БЕЛАЗ” ХК нь Coal India Ltd-ын зарласан олон улсын тендерт оролцон шалгарснаар 240 тонны даацтай автосамосвалуудыг Coal India Ltd-ын салбар компани болох South Eastern Coalfields компанийн Гевра болон Кусмунда зэрэг уурхайд нийлүүлэхээр боллоо.  Ингэснээр Гевра уурхайд 240 тонны 116 ширхэг, 150 тонны 77 ширхэг  нийт 193 автосамосвал, харин Кусмунда уурхайд 240 тонны даацтай нийт 32 ширхэг автосамосвал тээвэрлэлт хийхээр болж байна.
“Fortescue Metals” төмрийн хүдрийн нийлүүлэлтээ нэмэгдүүлнэ Төмрийн хүдрийн олборлолтоор дэлхийн дөрөв дэх том компани “Fortescue Metals Group” нь өөрийн “Херб Эллиотт” боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг өнөөгийн 175 сая тонноос 210 сая тонн болгож өргөтгөх тусгай зөвшөөрлийг Баруун Австралийн Засгийн газраас авчээ. 2019-2020 оны санхүүгийн жилд, тус компани 178.2 сая тонн төмрийн хүдэр экспортолсон нь өмнөх оныхоос 6.3%-иар өссөн байна. Одоо “Fortescue Metals” нь дэд бүтцийн өргөтгөлтэй холбоотойгоор экспортоо нэмэгдүүлэх үүднээс “Iron Bridge” уурхайн шинэ баяжуулах үйлдвэр болон бусад дэд бүтцийн байгууламжийг 2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Уг төсөл 2.6 тэрбум ам.долларын өртөгтэй.
Оюутолгой уурхайн цахилгааны зарим хэрэглээг дотоодоос хангаж эхэллээ 2013 онд Оюутолгой орд газрыг ашиглаж эхэлснээс хойш БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны эрчим хүчний системээс нэгж бүрийг 9 центийн үнэтэй импортын цахилгаан эрчим хүчийг  хэрэглэж ирсэн. “Оюутолгой” компани нь жилд дунджаар 100-150 орчим мегаватт (МВт) эрчим хүч ашигладаг. Монгол Улсын Засгийн газраас Өмнөд бүс, говийн стратегийн орд газруудын цахилгааны хэрэглээг дотоодын эрчим хүчний системээс хангах зорилгоор 220 кВ-ийн гурван дэд станц, 670 км урттай цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж дуусгажээ. Дотоодын эрчим хүчний системээс уурхайн цахилгааны зарим хэрэглээг хангах ажлын хүрээнд 13 мегавольт ампер (MBA) суурилсан хүчин чадалтай 4 дэд станцыг 35 кВ-ын хүчдэлээр хангаж эхэлсэн байна.
П.Ганхүү: “Газпром”-той нууцлалын гэрээ байгуулна Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагууд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр болон компанийн үйл ажиллагаа, цаг үеийн сэдвээр мэдээлэл /08.28/  хийсэн юм. Тус компанийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү “Газпром компанитай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд дараагийн шатанд хоёр компанийн хооронд нууцлалын гэрээ байгуулж, харилцан мэдээлэл солилцох, холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн ажиллана“ хэмээн онцлов.  УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэн баталсан Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаснаар эдийн засгийн өсөлтийг хангах стратегийн мега төслүүдийг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрүүдийг бүрэн дайчилж, ашиглалт үр өгөөжийг дээшүүлэхэд анхаарахаар болсон.
Оюутолгойн далд уурхайн нөөц 10 тэрбум ам.доллараар хорогдов Оюутолгой төслийн далд уурхайн ашиглалт 2023 оноос эхлэхээр хүлээгдэж байгаа   боловч нөөцийн тооцоолол дээр томоохон бууралт гараад байна. Тухайлбал Оюутолгой уурхайн хамгийн баялаг хэсэг болох Хойд Хюго ордын зэсийн нөөц 18%-иар буурсан тухай “Туркойз Хилл Ресурс” компани долдугаар сарын эхээр мэдээллээ. Гагцхүү зэсийн нөөц төдийгүй алт, мөнгөний нөөц ч 17-21%-иар буураад байна. Хойд Хюго ордын хүдрийн нөөц өмнө нь 447 сая тонноор хэмжигдэж байсан бол одоо 47 сая тонн буюу 11%-иар буурч 400 сая тонноор илэрхийлэгдэхээр болсныг Оюутолгойн 2020 оны техник, эдийн засгийн үндэслэлд тусгажээ.
Трансвест Монголиа ХХК-ийн осол, гэмтэлгүй ажилласан 2000 өдрийн баярт үйл явдал тохиолоо Трансвест Монголиа ХХК нь Японы Комацу брэндийн уул уурхай, зам барилгын хүнд даацын тоног төхөөрөмжийн албан ёсны дистрибьютороор 2009 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ОТ, Таван Толгой, БТЕГ, Эрдэнэт УБҮ зэрэг Монгол улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулж байгаа үндэсний хэмжээний олон аж ахуйн нэгжүүдэд дэлхийн хэмжээнд чанар, аюулгүй байдал, бүтээмжийн хувьд өндрөөр үнэлэгддэг тоног төхөөрөмж, түүнийг дагалдах засвар үйлчилгээ болон сэлбэг материалыг албан ёсны эрхтэйгээр нийлүүлэн Монгол залуусын ур чадварыг шинэ техник, технологитой хослуулан хэрэглэгчиддээ найдвартай үйлчилгээ үзүүлж байгаа билээ.
Хятадын “Baowu” групп гангийн TISCO компанийг эзэмшлээ  Дэлхийн гангийн үйлдвэрлэлээр хоёрт орж буй “China Baowu Steel Group” нь бүтцээ шинэ компаниар өргөжүүлж байна. Тодруулбал, Хятадын гангийн томоохон үйлдвэрлэгч “Taiyuan Iron & Steel Co Ltd“ (TISCO) компанийн хяналтын багцыг эзэмшигч боллоо. Өнгөрсөн долоо хоногт (2020.08.21)“China Baowu Steel Group” нь TISCO компанийн 51%-ийг эзэмших тохиролцоонд хүрсэн тухай Хятадын Шэнжэний хөрөнгийн бирж мэдээлсэн байна. Энэхүү хувь эзэмшил нь 14.5 тэрбум юань буюу 2.1 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа юм. Гэхдээ БНХАУ-ын төрийн бодлогоор гангийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэн, шинэчлэх хөтөлбөрийн хүрээнд “Baowu” групп нь TISCO компанийн 51%-ийг эзэмшихдээ мөнгө төлөхгүй аж. Тус компанийг эзэмшснээр “Baowu” группын үйлдвэрлэлийн хүчин чадал жилд 111 сая тоннд хүрнэ.  
Хийн хоолой барих төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах Монгол, Оросын хамтарсан компанийг байгуулав ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийг хэрэгжүүлэх хүрээнд төслийн ТЭЗҮ боловсруулах Монгол, Оросын хамтарсан тусгай зориулалтын компанийг байгуулах баримт бичгийг үзэглэв. Баримт бичигт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, ОХУ-ын Засгийн газрыг төлөөлж  “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар (2020.08.25) гарын үсэг зурлаа. Ингэснээр ОХУ-аас БНХАУ-д жилдээ 50 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах “Сибирийн хүч 2” хий хоолой Монгол Улсын нутаг дэвсгэрт баригдах төслийн ажил бодит биелэлээ олоход нэг шат ахилаа хэмээн хуралдаанд оролцогч талууд онцлон тэмдэглэж, харилцан баяр хүргэлээ. 
Удоканы зэсийн ордын хөрс хуулалтыг эхлүүлнэ ОХУ-ын зэсийн үлэмж нөөцтэй Удоканы ордыг ашиглах эхний шатны ажлыг төлөвлөгөөт хугацаанаас нь өмнө эхлүүлж байгааг төсөл хэрэгжүүлэгч “Байгалийн уул уурхайн компани” мэдээлсэн байна. Тодруулбал, ордын баруун хэсэгт хөрс хуулах, туршилтаар хүдэр олборлох уулын ажил хийгдэнэ гэж мэдээлэлд дурджээ. Эхний шатанд уулын ажлыг 2021 онд эхлүүлэх төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж 2020 он болгож наашлуулсан аж. Энэхүү өөрчлөлтийг ОХУ-ын Газрын хэвлий ашиглалтын холбооны/агентлагийн  Хатуу ашигт малтмал боловсруулах төв комиссийн хуралдаанаар баталсан байна. “Чухамдаа бид ордын олборлолтыг эхлүүлж байгаа юм. Энэ үйл явдлыг зэсийн салбар бараг 70 жил хүлээсэн. Ордын баруун хэсгийн уурхайг ашиглалтад оруулах бэлтгэл ажлын хүрээнд 1.1 сая гаруй тонн хүдэр олборлохоор төлөвлөж байна” хэмээн “Байгалийн уул уурхайн компани”-ийн ТУЗ-ийн дарга Валерий Казикаев мэдэгджээ.
“Айвенхоу Майнз”, “China Nonferrous Metal Mining” компаниуд стратегийн түнш боллоо Канадын “Айвенхоу Майнз” болон Хятадын “China Nonferrous Metal Mining” (CNMC) компаниуд стратегийн түншлэлийн баримт бичиг үзэглэжээ. Энэ дагуу компаниуд Африкт ашигт малтмалын ордуудыг ашиглахад хамтран ажиллах аж. Юуны түрүүнд, Конго дахь зэсийн болон бусад металын ордын төслийг хэрэгжүүлэхээр зорьж байна. “Айвенхоу Майнз” компанийн хувьд Конго дахь зэсийн “Камоа-Какула”, цайр, зэсийн “Кипуши”, Өмнөд Африк дахь платинумын бүлгийн металын “Plantreef” зэрэг төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
“Оюутолгой” 2020 оны алт үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө өсгөв “Оюутолгой” компани хоёрдугаар улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явц болон цар тахлаас сэргийлэх чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээ танилцууллаа. “Оюутолгой” компани энэ оны алт үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө нэмэгдүүлсний сацуу оны эхний хагасын байдлаар улсад 134 сая ам.долларыг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлээд байгаагаа мэдээллээ. Мөн өнгөрсөн хоёрдугаар улиралд хилийн нэвтрэлт сайжирснаар баяжмалын борлуулалт нэмэгдсэн дүнтэй гарчээ.
11 12 13 14 15 16 17