Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Оросын төв банк алтны нөөцөө багасгав Оросын төв банк өнгөрсөн хоёрдугаар сард 3.8 тонн алтыг 200 сая ам.доллараар заржээ. Оросын төв банк сүүлийн таван жилийн турш нөөцөөсөө алт гарган зарж байгаагүй, харин ч их хэмжээгээр худалдан авч алтны нөөцөө арвижуулж байсан юм.
“Авдрант” газрын ховрын ордоос 25 сая тонн хүдэр илрүүлнэ Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Black Ridge” компани Монголын газрын ховор элементийн салбарт орж ирж буй шинэ компани юм. Тус компани Төв аймагт газрын ховор элементийн “Авдрант” хайгуулын төслийг өөр нэг компанитай хамтран хэрэгжүүлж буйгаа энэ сарын эхэнд мэдээлсэн. Төслийн хайгуулын ажлын дүнг урьдчилсан байдлаар өнгөрсөн оны дундуур гаргасан бөгөөд уг хэсэгт лантан, скандий, церий, итрий болон бусад нэр төрлийн газрын ховор элемент агуулагдаж буйг тогтоогоод байгаа юм.
“Петровис” ММС-ийн хувьцаагаа зарлаа Хонконгийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй Mongolian Mining Corporation /HK:0975/-ийн томоохон хувьцаа эзэмшигч Монголын “Петровис” компани эзэмшдэг хувьцаанаасаа зарсан байна. Нийт 86 сая ширхэг хувьцааг 7,35-7,65 хонконг доллараар үнэлэн зарсан бөгөөд 650 гаруй сая хонконг доллар буюу 84,7 сая ам.доллар болжээ. Энэхүү зарсан хувьцаа нь Mongolian Mining Corporation-ий нийт хувьцааны 2,3 хувь болж байгаа юм байна.
“Пибоди” нүүрсийг гол эрчим хүчээр нэрлэжээ АНУ-ын нүүрсний магнат “Пибоди Энержи” компани ирэх жилүүдэд нүүрс эрчим хүчний хэрэглээнд эзлэх байр сууриа алдахгүй, харин ч хэрэглээ нь огцом өснө гэдэгт итгэлтэй байна. Тус компанийн Гүйцэтгэх захирал Грегори Боис Энэ сарын 25-29-нд Нью-Орлеанс хотноо болсон “Ховард Уэль” эрчим хүчний олон улсын хурал дээр тавьсан илтгэлдээ “Нүүрс өнөөдөр хамгийн их эрэлт хэрэгцээ бүхий түлш болоод байна.
Уул уурхайн бохирдлыг шинжлэх лабораторитой боллоо БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/ болон Уул уурхайн нөхөн сэргээлтийн корпораци /МИРЕКО/ нь Зүүн Азийн Цаг уурын хамтын ажиллагааны төслийн хүрээнд “Монгол орны уул уурхайн бохирдлын судалгаа болон бохирдлын мэдээллийн сан бүрдүүлэх” төслийг 2011 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм. Гурван жил хэрэгжих төслийн хүрээнд “Уул уурхайн бохирдлыг шинжлэх лаборатори” байгуулж, өчигдөр нээлтээ хийлээ.
“MineTech 2012” үзэсгэлэн үргэлжилж байна Уул уурхайн техник технологийн ханган нийлүүлэгчдийн “Mine Tech 2012” үзэсгэлэн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Монголын уул уурхайн үндэсний ассоциаци энэхүү үзэсгэлэнг тав дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Үзэсгэлэн худалдаанд ОХУ, Хятад болон Герман зэрэг орны 70 гаруй компани өөрсдийн бүтээгдэхүүн, үйл ажиллагааг танилцуулж байна.
Тавантолгой ордод хайгуул хийсэн геологчдыг шагналаа Жил бүр зохион байгуулагддаг “Монголын геологи хайгуул-2012” геологичдын нэгдсэн хурал энэ сарын 29-30-ны өдрүүдэд болж байна. ЭБЭХ-ний сайд Д.Зоригтын үг хэлснээр эхэлсэн хурлаар геологийн салбарт болж буй үйл явдлууд болон тулгамдсан асуудал, алдаа оноогоо шүүн ярилцаж, санал бодлоо чөлөөтэй солилцлоо. Хурлын цар хүрээ жилээс жилд өргөжсөөр энэ удаа 800 гаруй геологичид хуралд төлөөлөгчөөр оролцож байна.
“Монголын геологи, хайгуул” чуулга уулзалт 29-31-нд, МҮЭСТО Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургууль, МУИС-ийн Геологи, газарзүйн сургууль, ШУА-ийн Геологи эрдэс баялгийн хүрээлэн, Палеонтологийн төв, Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбоо, Монголын геологийн холбоо, Монгол улсын өрөмдлөгийн холбоо, Монголын геофизикчдийн холбоо хамтран ээлжит “Монголын Геологи, Хайгуул – 2012” олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнг зохион байгууллаа.
Уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэгчдийн “Mine tech” үзэсгэлэн, 28-30-нд “Мишээл экспо” төв Монголын Уул уурхайн Үндэсний ассоциациас зохион байгуулдаг томоохон арга хэмжээнүүдийн нэг нь “Mine Tech” үзэсгэлэн яармаг. Гуравдугаар сарын 28-30-нд “Мишээл экспо” төвд болох уг үзэсгэлэн яармагаар уул уурхайн тоног төхөөрөмж, үйлдвэрлэгч, нийлүүлэгч болон үйлчилгээ үзүүлэх компаниудын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой аж.
Уул уурхайн мэдээллийн сайт шинэчлэгдлээ The Mongolian Mining Journal сэтгүүл хэвлэгдэн гарснаас хойш дөрвөн жил өнгөрч байна. Монголын уул уурхай, эдийн засгийн тухай англи, монгол хэл дээр мэдээлэл бэлтгэдэг анхны хэвлэл MMJ дэргэдээ онлайн хувилбартай бөгөөд www.mongolianminingjournal.com сайт нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын хувьд мэдээллийн анхдагч эх сурвалж болдог.
Эрчим хүчний нүүрсээ ашиглах боломжууд Ирээдүй технологи дээр тогтож байна. Технологийнхоо хүчээр Япон, БНСУ оршин тогтнодог. Германы технологи гэх ойлголт нь тус улсын брэнд мөн. Хэн сайн технологитой байна, тэр улс ирээдүйдээ итгэж чадна.