Ундны усны аюулгүй байдал нэн чухал

2012-03-30 11:57
Өнөөдөр дэлхийн усны өдөр. Энэ жил Дэлхийн усны өдрийг “Ус ба хүнсний аюулгүй байдал” сэдвийн дор тэмдэглэж байгаа билээ. Дэлхийн хүн ам өсөхийн хэрээр хүнсний хэрэгцээ асар их өсч байна. Тэр их хүнс хоолыг бэлдэхэд маш их цэвэр ус шаардагдана. Өндөр хөгжилтэй орны иргэд хоолныхоо үлдэгдлийг хээв нэг хаяж суухад буурай хөгжилтэй орнуудад өлсгөлөнгөөс болж хүн үхэж байна. Тиймээс хоол хүнсэндээ хямгатай хандаж, усаа хэмнэе гэж Дэлхийн усны байгууллагуудаас уриалж байгаа юм. Усны байгууллагаас нэгэн сонирхолтой судалгаа гаргажээ. Бидний өдөр тутам уудаг цай, кофе шүүсийг үйлдвэрлэхэд хэдэн литр ус зарцуулдгийг тогтоосон байна.

1 аяга сүүтэй кофе=340 литр
1 стакан алимны шүүс=190 литр
2 зүсэм талх=80 литр
1 аяга цай=30 литр
1 ширхэг ёотон=10.5 литр ус зарцуулдаг.

Зөвхөн талх, цай, ундааны хувьд ийм байна. Харин мах, будаа, гурил гэх мэт хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд асар их хэмжээний ус шаарддаг аж. Усыг хэмнэхийн тулд заавал том зүйлээс эхлэх шаардлагагүй юм. Та шүдээ угаахдаа л усаа түр хаахад нэг хэрэмний амийг аварч байна гэсэн судалгаа ч гарчээ. Хөөрхөн хэрмийг, үр хүүхдийнхээ ирээдүйг бодож усандаа хэмнэлттэй хандаарай. Гэрийнхээ ус шүүрдэг крантыг засахад л та хэдэн мянган литр ус хэмнэлээ гэсэн үг.

Усыг хлороор ариутгах нь маш хортой

Ундны усны аюулгүй байдлыг хангахын тулд усыг цэвэршүүлэх асуудал нэн тэргүүнд тавигдаж байна. НҮБ-ын зөвлөх, инженер, доктор Т.Бадарчинтай ундны усны аюулгүй байдлын талаар ярилцлаа. 

Ундны усны аюулгүй байдал өнөөдөр хурцаар тавигдаж байна. Усыг цэвэршүүлэх хамгийн зохистой ямар арга байна вэ?


Ундны усны аюулаас гарахын тулд хүн төрөлхтөн химийн аргаар усыг ариутган хэрэглэж ирсэн. Энэ арга өнөөдөр дэлхийд хоцрогдсон аргад тооцогдож эхэллээ. Ус гурван төрлийн бүлэг элементээс бүрддэг. Нэгдэх нь шүлтлэг элементүүд буюу давс, хоёрдахь нь хүчиллэг элементүүд буюу хаг хурдас зэв үүсгэдэг магни, төмөр гэх мэт элемент, гуравдахь нь бактери, замаг гэх мэтийг үүсгэдэг органик нэгдэл юм. Тэр органик нэгдэл дотор байгаа нян, бактерийг устгахын тулд хлороор ариутгах аргыг хүмүүс хэрэглэдэг. Энэ арга нь бактерийг устгах сайн талтай ч шүлтлэг, зэв үүсгэдэг бодисуудтай буцаж нэгдээд полихлор гэдэг бодис үүсгэдэг. Полихлор нь хүний удмын системд айхтар сөргөөр нөлөөлдөг.

Далай тэнгист яагаад нэг хүйстэй загас амьтан ихсээд байна гэдгийг НҮБ эрчимтэй судалсны дүнд хлороос шалтгаалсныг тогтоож, ийм аргаар усыг ариутгахгүй байхыг зөвлөсөн байдаг. Энэ нь одоогоос 30 жилийн өмнө тогтоогдсон судалгаа, зөвлөмж юм. Тэр цагаас хойш усыг яаж химийн бус аргаар ариутгах вэ гэдгийг уйгагүй судалсны дүнд нано түвшинд цэвэршүүлэх аргыг олсон.

Усыг нано түвшинд цэвэршүүлнэ гэдгийг тодруулбал?

Усыг нано түвшинд цэвэрлэнэ гэдэг нь бүр атом молекулыг эмхэлж цэгцэлнэ гэсэн үг. Энэ нь физикийн арга юм. Физикийн аргаар усыг цэвэршүүлэх нь орчин үеийн маш залуу шинжлэх ухаан. Усны химийн найрлага ийм байна гээд томьёог нь хүн бүр мэдээд байдаг. Гэхдээ усны бүтцийг физикийн шинжлэх ухаанаар судалдаг. Тэрхүү бүтцийг зөв хэлбэрт оруулж байж усыг цэвэршүүлдэг. Ингэж зөв бүтцэд оруулдаг тусгай аппарат, төхөөрөмж байдаг. Түүнийг усны хоолойд суурилуулаад цэвэршүүлнэ.

Усыг нано түвшинд цэвэршүүлэх технологийг манай улсад хаана туршиж байв? Үр дүн нь ямар гарсан бэ?

Дорноговь аймгийн Айраг сумын уурхайн усыг саванд хийгээд хэсэг хугацааны дараа харахад зузаан цагаан өнгөр тогтчихдог. Ер нь их шорвог шүлтлэг устай. Говийн ус ийм шүлтлэг ихтэй байдаг учраас нутгийн иргэд бөөр чулуужих, ходоод, давсагны өвчтэй болдог. Энэ бол маш том аюул. Айраг сумын уурхайн усны хоолойд цэвэршүүлэх аппаратаа тавиад үзэхэд өнгөр тогтохгүй, ус зөв бүтэцтэй болсон байсан. Энэ туршилтын дараагаар шинэ технологио говьд хэрэглэвэл зүгээр юм байна гэж бодсон. Говьд ажиллаж байгаа ус дамжуулах хоолой, уурын зуухны усны хоолойнууд удаан ажиллаж чаддаггүй. Хэдхэн сарын дотор зэв, хаг хурдаст идэгдээд дуусдаг. Үүнийг дахин дахин солиход хөрөнгө мөнгө их шаардана. Түүний оронд цэвэрлэх төхөөрөмж тавиад асуудлыг шийдэж болно.

Мөн 4 дүгээр цахилгаан станцын асуудлыг шийдсэн. Өвөл ажиллаж байгаа зуухны үнс, хогийг усаар дамжуулж Сонсголонгийн гүүрний ард тусгай нууранд хаядаг. 70 гаруй километр үргэлжлэх уг дамжуулах хоолой нь байн байн бөглөрчихдөг тул туйлын хэцүү. Энэ хоолойд 2000 оноос эхэлж нано түвшинд цэвэршүүлэгч төхөөрөмжийг тавьснаар асуудал бүрэн шийдэгдсэн.

Өмнөд говийн бүс нутагт уул уурхайн олборлолт, боловсруулалт өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Энэ бүхэнд зарцуулагдах усыг хэрхэн зүй зохистой ашиглах вэ?


Өмнөд говьд үйл ажиллагаа явуулж эхлэх гэж байгаа Оюутолгой, Тавантолгойн ордууд усныхаа хэрэгцээг гүнээр усаар хангах төлөвлөгөөтэй байна. Аль ч орд нь ямар ч хэмжээний хэрэгцээтэй байсан усаа хямгатай хэрэглэх ёстой. Хэрэглэсэн усаа аль болохоор бүгдийг нь эргүүлэн цэвэршүүлж ашиглах шаардлагатай байгаа юм.  Техникийн зориулалтаар хэрэглэсэн усаа гадагшлуулж, нуур цөөрөм маягаар хуримтлуулаад түүнийгээ 90-95 хувь хүртэл буцаан ашиглах системтэй байж л усны асуудлыг шийднэ. Одоогийнх шиг хэрэглээний соёлгүй байх юм бол нөөц нь яагаад ч хүрэлцэхгүй.

Улаанбаатар хотод суултуураар цэвэр ус урсгаад түүнийг эргүүлж ашиглахгүй шууд хаядаг. Аяга таваг угаасан, шүршүүрт урсгаж байгаа зэрэг бараг бохирдоогүй усыг говийн уурхайнуудад хэрэглэх боломжтой юу?


Усыг нано түвшинд цэвэршүүлэх аргыг хэрэглэснээр саарал ус гэсэн ойлголт байхгүй болно. Өөрөөр хэлбэл маш сайн цэвэршүүлнэ гэсэн үг. Энэ аргаар усны молекулыг дүүргэж байгаа саван, угаалгын нунтаг гэх мэт гадны бодисуудыг эмхэлж цэгцлээд уснаас гадагшлуулж, зайлуулах урвалд оруулж байгаа юм. Ингэж цэвэрлэсэн усыг техникийн зориулалтаар ашиглахад болохгүй юм байхгүй. Бүрэн бололцоотой асуудал. Цэвэрлэсэн усаа далд шугам хоолойгоор татаад л говьд хүргэчихнэ шүү дээ. 

Монголчууд маань дээр үеэс усыг чандмань эрдэнэ хэмээн нэрлэж ирсэн. Усны молекул  өөрөө чандмань хэлбэртэй. Ийм хэлбэртэйг нүдээр харах бололцоо байхгүй. Усны нэг молекул нь 0,48 нанометр гэдгийг дөнгөж саяхан л тогтоосон. Тэгэхэд манай ард түмэн усыг чандмань хэмээн аль хэдийн нэрлэчихсэн байна шүү дээ. Усыг нандигнан хайрладаг өвөг дээдсийн өв уламжлалаа дээдлэн, амьдралыг тэтгэгч чандмань эрдэнээ зохистой ашиглах нь бидний үүрэг юм. 

О.Хосцэцэг


Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 19 цаг 23 минутын өмнө
    Салхитын ордод бонд гаргах тухай төр засгийн шийд­вэрийг Та хэрхэн харж байгаа вэ? Төрийн, хувийн өмчтэй ялгаагүй аливаа компани үйл ажиллагаандаа шаардлагатай хөрөнгө босгох зорилгоор бонд гаргадаг. Компанийн бонд гэдэг бол зарчим юм. Санхүүгийн зах зээл тодорхой дүрэмтэй. Одоо ил болсон ТЭЗҮ-ээс харахад Салхитын ордыг 7 жил ашиглах үйл ажиллагааны ашиг байтугай орлого нь тэтгэврийн зээлийг тэглэж хүрэхгүй байна. Ийм ордыг барьцаалж тэтгэврийн зээлийг тэглэх зорилгоор бонд гаргах нь санхүүгийн зах зээлийн зөв, эрүүл тогтолцоог эвдэж буй. Санхүүгийн зах зээлд байж боломгүй этгээд, гаж үзэгдэл юм.
  • 21 цаг 18 минутын өмнө
    Засгийн газрын хуралдаанаар, Алт цэвэршүүлэх үйлдвэрийг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар барих боломжийг судалж танилцуулахыг холбогдох сайд, агентлагийн дарга, бусад албан тушаалтанд даалгажээ. Монгол Улсын Ерөнхий сайд Казахстан улсад хийсэн албан айлчлалын үеэр Алт цэвэршүүлэх үйлдвэрийг барих тухай гэрээнд талууд гарын үсэг зурсан юм. Нийт 81.9 сая ам.доллар шаардлагатай бөгөөд урьдчилгаа 30%-ийг санхүүжүүлсэн тохиолдолд ажил нь эхлэх боломжтой. Үйлдвэр жилд 50 тонн алт, 25 тонн мөнгө үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм. 
  • 22 цаг 1 минутын өмнө
    Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд тэргүүлэх байр суурь эзэлж буй эрдэс баялгийн салбарынхан дэлхийн олон оронд тархаад буй COVID-19 вирусийн эсрэг сайн үйлсийн хандивын аяныг эхлүүлж байна. Албан бичгээ УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарт(2020.02.18) гардууллаа. Энэхүү хандивын аянг салбарын сайд дэмжиж байгаагаа илэрхийлж өөрийнхөө нэг өдрийн цалинг хандивлан хандивын аян эхлүүлж уриалж байгаагаа илэрхийлэв. Уг хандивыг Монгол Улсын Засгийн газраас вирусийн эсрэг авч буй арга хэмжээг дэмжих, өмнөд хөршийн ард түмэнд сэтгэлийн болон эд материалын дэмжлэг үзүүлэхэд зориулж байгаа юм.
  • Уржигдар 20 цаг 35 минутад
    “Эрдэнэс Тавантолгой" ХК нь 1072 ширхэг хувьцааны ногдол ашиг олгох шийдвэр гарсантай холбогдуулан Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар уул уурхайн зарим төслүүдийн явцын талаар дурдсан юм. Тодруулбал, бүтээн байгуулалтын хүрээнд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, баяжуулах үйлдвэр, коксын үйлдвэр, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажлууд хийгдэж байгааг тэрээр хэллээ. Тухайлбал, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл бэлтгэлээ ажлаа хангаж бүтээн байгуулалт гуравдугаар сарын 1-нд эхлэх байсан ч коронавирусын дэгдэлтийн улмаас тодорхой хугацаагаар буюу нэг сараар хойшлох төлөвтэй байна.
  • Уржигдар 14 цаг 48 минутад
    Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг өгөх шийдвэр гаргасантай холбогдуулан өнөөдөр /2020.02.17/ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан болон Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар мэдээлэл өглөө. Нэгж хувьцаанд 90 төгрөг олгох бөгөөд 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96480 төгрөг оногдож байна. Компанийн тухай хуулийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан уг шийдвэрийг энэ оны 05 дугаар сарын нэгний дотор Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлнэ. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны ногдол ашиг хуваарилах шинэ журмын дагуу 2020 онд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг олгох юм.