Шинэ мэдээ
Чингис бондын санхүүжилт Засгийн дансанд оров
Эрдсийн зах зээлд үнэ ханш унасан сорилтын жилийг уул уурхайн салбарынхан үдэж байна. Дараалсан сонгуулиудын буухиа одоо ч үргэлжилж, их улстөржилтийн үр дагавар эдийн засагт хүндээр туссаар байгаа билээ.
Уул уурхайн салбарын шилдгүүд тодорлоо
Уул уурхайн салбарын шилдгүүдийг тодруулдаг Mining Journal Awards ёслолын ажиллагаа өчигдөр амжилттай болж өнгөрлөө. Энэ жилийн ёслолын ажиллагаанд Уул уурхайн хариуцлагатай ажиллагаа, Шилдэг технологи, Шилдэг эко уурхай, Шилдэг хайгуулын компани, Шилдэг ханган нийлүүлэгч, Уул уурхайн салбарын оны хүн, Гран При, Уул уурхайн салбарыг дэмжигч байгууллага зэрэг номинацийн эздийг тодруулсан юм.
Mining Journal Awards эхэллээ
Уул уурхай, эдийн засгийн Mongolian Mining Journal сэтгүүлээс гурав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй Mining Journal Awards уул уурхайн шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа эхэллээ.
Монголын уул уурхайнхан шилдгүүдээ шалгаруулна
2012 оны Монголын уул уурхайн шилдгүүдийг шалгаруулах Ёслол маргааш Blue Sky цамхагт эхэлнэ. Энэ удаагийн шалгаруулалтын онцлох үйл явдал нь Монголын уул уурхайн бүхий л том компаниуд “Шилдэг эко уурхай” номинацид хүчтэй өрсөлдөж байна.
Эрдсийн дээжүүд тухайн ордыг бүрэн төлөөлөх чадвартай байх ёстой
Монгол улсын нутаг дэвсгэр дээр хийгдэж байгаа геологи, хайгуулын судалгаа сүүлийн жилүүдэд эрчимжиж байна. Гэхдээ манай улс энэ тал дээр тийм ч сайн судлагдсан талбай биш. Ямар ашигт малтмал хөрсөн дор болон газрын гадаргуу дээр байгааг бид зайлшгүй мэдэж байх шаардлагатай.
MMC дэд бүтцээ өргөжүүлэв
Монголын нүүрсний салбарын хамгийн том компаниудын нэг Mongolian Mining Corporation Ухаа худаг-Баруун наран уурхайг холбосон хатуу хучилттай зам барьж байгуулж дууссанаа өчигдөр мэдээллээ.
Оросын TNK-BP гомдол гаргалаа
Энэ оны аравдугаар сард Оросын төрийн өмчит “Роснефть” компани TNK-BP-ийг худалдаж авахаар гэрээ байгуулан, тохиролцоонд хүрсэн билээ.
Зэсийн үнэ 8000 доллар давав
Зэсийн хамгийн том хэрэглэгч болох Хятадын үйлдвэрлэлийн эрчмийн үзүүлэлт буюу Purchasing managers index (PMI) өнгөрсөн арваннэгдүгээр сард 50.6-д хүрснийг өчигдөр албан ёсоор зарлав.
Роснефть тоног төхөөрөмжид 15 тэрбум доллар зарцуулна
Оросын төрийн өмчийн газрын тосны магнат ирэх жил тоног төхөөрөмжийн зардалд нийтдээ 15 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөөд буй ажээ. Энэхүү тооцоо нь энэ оныхтой харьцуулахад доогуур үзүүлэлт юм байна. Роснефтийн нэгж хувьцаанд оногдох ногдол ашиг хоёр дахин өсч, 7.53 рубль болсон нь компанийн тоног төхөөрөмжид зарцуулах санхүүжилт багасахад нөлөөлжээ.
“Аэрофлот” үйлчилгээгээ сайжруулна гэв
“Аэрофлот” компани 2013 онд дотоод үйл ажиллагааны хөрөнгө оруулалтаа 156 сая ам доллар буюу таван тэрбум рубль гэж зарлалаа. Оросын төрийн өмчит хувьцаат нийгэмлэг болох уг компанийн 51 хувийг Засгийн газар нь эзэмшдэг.
Уул уурхайн инженерийн сургууль 40 нас хүрлээ
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн салбар Уул уурхайн инженерийн сургууль 1972 онд байгуулагджээ. Тус сургууль дотооддоо уул уурхайн мэргэжилтэн бэлдэж эхэлсний 40 жилийн ойгоо өнөөдөр тэмдэглэж байна.
Засгийн газрын бонд эрэлттэй байв
Монголын Засгийн газраас гаргах 5 тэрбум ам.долларын бондын эхний хэсэг болох 1.5 тэрбум ам.долларын бонд амжилттай зарагдсан тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Засгийн газрын 500 сая ам.долларын таван жилийн хугацаатай бонд нь 4.125 хувийн хүүтэйгээр, харин 1 тэрбум долларын арван жилийн хугацаатай бонд нь 5.125 хувийн хүүтэйгээр арилжаалагджээ.
Ус хүрэхгүйдээ эргүүлж ашиглах технологи сонгоогүй
Арваннэгдүгээр сарын 5-ны өдөр “Рио Тинто” компани БНХАУ-ын “Inner Mongolia Power corporation” компанитай эрчим хүч худалдан авах гэрээгээ үзэглэсэн билээ. Эрчим хүчний асуудлаа шийдсэнээр төслийн үйлдвэрлэл эхлэх хугацаа наашилж нэг ёсондоо “хөхөөн дуу ойртлоо”.
Хятадууд дулааны нүүрсний үнээ чөлөөлнө
Хятад улс нүүрсний зах зээл дэх дулааны нүүрсний үнийг чөлөөлөх хэрэгтэй гэж тус улсын Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны шинжээчид мэдээлжээ. Он гарсаар нүүрсний үнэ тонн тутамдаа багассан нь эдийн засгийн удаашралтай холбоотой гэж үзсэн байна.