Монголын уул уурхайнхан шилдгүүдээ шалгаруулна

2012-12-06 14:53

2012 оны Монголын уул уурхайн шилдгүүдийг шалгаруулах Ёслол маргааш Blue Sky цамхагт эхэлнэ. Энэ удаагийн шалгаруулалтын онцлох үйл явдал нь Монголын уул уурхайн бүхий л том компаниуд “Шилдэг эко уурхай” номинацид хүчтэй өрсөлдөж байна.

Монголын Алт, Энержи Ресурс, Оюутолгой, Монполимет, Шижир Алт, Бороо гоулд, Алтан Дорнод Монгол, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр, Багануур, Өрмөн-Уул зэрэг олон компани “Оны шилдэг эко уурхай” номинацид дэлгэрэнгүй тайлан материалаа ирүүлжээ. Материалыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны мэргэжлийн баг 2012 оны судалгаа, хяналт дээрээ үндэслэн дүгнэж, Mining Journal Awards-ийн Шүүгчдийн зөвлөлд үзүүлэлт бүрээр нь ирүүлээд байна. Энэхүү дүгнэлт болон Шүүгчдийн зөвлөлийн онооны нийлбэрээр эцсийн шалгаруулалтыг хийж, Оны шагналтныг маргааш орой зарлана.

Түүнчлэн, “Уул уурхайн хариуцлагатай ажиллагаа”, “Шилдэг технологи”, “Хайгуулын шилдэг компани”, “Шилдэг ханган нийлүүлэгч”-ийг мэргэжлийн шалгуур үзүүлэлтийн дагуу тодруулж байна. Уул уурхайн хариуцлагатай үйл ажиллагаа эрхэлж буй хамт олны нөр хөдөлмөрийг хүндэтгэх Ёслолд салбарын мэргэжилтнүүд, Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүд, манай улсад суугаа Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнүүд хүрэлцэн ирнэ.

Mining Journal Awards ёслолын хамгийн сонирхолтой хэсэг нь олон нийтийн дунд бүтэн сарын хугацаанд явуулсан санал асуулгын дүнг нэгтгэн “Оны уул уурхайн хүн”, “Уул уурхайг дэмжигч байгууллага”-ыг зарлан хүндэтгэх юм. 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • Уржигдар 10 цаг 50 минутад
    Архангай аймгийн Тариат сумын Бөөрөлжүүт багийн нутаг дахь Цагаан Уулын орд газраас хүрмэн чулууг хууль бусаар олборлох, тээвэрлэхийг зургаадугаар сарын 6-ны өдрөөс эхлэн хориглосон байна. Сумын Засаг даргын зургаадугаар сарын 10-ны өдрийн А/80 дугаар бүхий захирамжийн дагуу ийнхүү хоригложээ. Дээрх шийдвэрийг Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи уул уурхайн техникийн хяналтын улсын байцаагчийн үйл ажиллагааг зогсоох тухай 2013 оны 03/04/017/38 тоот акт, зөрчил арилгуулах тухай 2016 оны 03/05/017/135 тоот албан шаардлага, зөвлөмж, мөн МХГ-ын улсын байцаагчийн 2019 оны тавдугаар сарын 24-ны өдрийн үйл ажиллагааг зогсоох тухай 03/05/017/27 тоот актыг үндэслэн гаргасан аж.
  • 2019-06-13 14:06
    Хөвсгөл аймаг Монгол орны аялал жуулчлалын гол бүс нутаг. Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд ИТХ-ын  хуралдаанаар 2009 онд аймгийн 50 дугаар өргөргөөс хойш газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд таван жилийн хугацаатай авсан байдаг. Энэ шийдвэрийг 2014 онд 25 жилийн хугацаагаар сунгасан юм. Үүн дээр эко системийн хувьд тухайн бүс нутагтаа чухал ач холбогдол бүхий 50 дугаар өргөрөгөөс урагш Бүрэнтогтох, Төмөрбулаг, Тосонцэнгэл, Цагаан-Уул, Цагаан-Үүр, Эрдэнэбулган зэрэг сумдын зарим газар нутгийн тодорхой хэсгүүдийг орон нутгийн хамгаалалтад авч чадсан. Энэхүү шийдвэр нь 2008 оноос эхлэн аймгийн үе үеийн удирдлагууд бодлогын түвшинд ярьж, төлөвлөж, тооцоо судалгаа гарган хэрэгжүүлж ирсний үр дүн юм. Хөвсгөлчүүд бид газар нутгаа орон нутгийн тусгай хамгаалалтад 100% авсан нь түүхэн амжилт. 
  • 2019-06-13 13:09
    “Оюутолгой” ХХК, Америкийн худалдааны танхим, Азийн сан хамтран бизнесийн ёс зүйн сургалтыг өнөөдөр “Блю Скай”-н хурлын танхимд зохион байгууллаа. Уг сургалт нь компанийн удирдлага, ажилтнуудад бизнесийн ёс зүй, авлига, ашиг сонирхлын зөрчил, холбогдох хууль, тогтоомжийн талаар мэдлэг ойлголт өгөх, компанид ёс зүйн болон авлигаас урьдчилан сэргийлэх жишиг, дүрэм, журам хэрэгжүүлэхийг санал болгоход чиглэсэн юм. 
  • 2019-06-13 13:03
    Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэн нар үзэглэсэн “Хамтын ажиллагаа”-ны гэрээний хүрээнд аймгийн боловсролын салбарт 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт 2019 онд хийнэ. Энэ дагуу Орхон аймгийн төрийн болон төрийн бус өмчийн 42 цэцэрлэгийн 272 бүлэгт “Бумбардай” номны 6 цувралыг олгож байна. Уг ажлыг “Нүүдлийн зурган өгүүлэмж” ТББ гүйцэтгэжээ. Мөн ерөнхий боловсролын16 сургуульд гурван сая төгрөгийн үнэ бүхий “LEGO” тоглоом хүлээлгэн өгөв.
  • 2019-06-13 00:00