Шинэ мэдээ
Уул уурхайн салбарынхан спортоор өрсөлдөв
Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 91 жилийн ой, Монголын уурхайчдын өдрийг тохиолдуулан энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж, уурхайчдын дунд “Шилжин явах цом-2013” спортын олон төрөлт уламжлалт тэмцээн дөрөв дэх жилдээ болж байна.
2 тэрбум долларын хөрөнгө оруулалт оржээ
Монголбанкны төлбөрийн тэнцлийн аравдугаар сарын урьдчилсан гүйцэтгэл гарчээ. Аравдугаар сард 163.6 сая долларын ГШХО Монгол улсад оржээ. ГШХО өнгөрсөн есдүгээр сарынхаас 90 орчим хувиар өссөн ч өнгөрсөн оны аравдугаар сартай харьцуулахад 24 хувиар буурсан байна.
Монгол-Оросын Засгийн газрын комисс хуралдав
Монгол-Оросын Засгийн газрын комиссын ээлжит хуралдаан энэ долоо хоногт Москва хотноо хуралдлаа. Арга хэмжээнд Оросын Засгийн газрын комиссыг тэргүүлэн тус улсын Байгаль орчин, экологийн сайд Сергей Донской, Монгол Улсын Засгийн газрын комиссыг тэргүүлэн Д.Тэрбишдагва нар оролцсон юм.
“Сумитомо Мицуй” банкны нээлт боллоо
Японы Sumitomo Mitsui Banking Corporation-ийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын нээлт өчигдөр боллоо. SMBC өнгөрсөн наймдугаар сард Монголбанкнаас Төлөөлөгчийн газар нээх зөвшөөрлөө авсан юм. Sumitomo Mitsui Banking Corporation дэлхийн хамгийн том 20 банкны нэг бөгөөд дэлхийн 20 орчим улсад салбартай аж.
Галын дохиоллын цогц шийдлээр баталгаатай амьдрах боломжтой
Сүүлийн жилүүдэд барилгын салбар хурдацтай өсөхийн хэрээр барилгын аюулгүй байдлын шалгуурыг улам нарийсгах шаардлага тулгарсаар байна. Үүнд багтах хамгийн гол үзүүлэлтийн нэг бол яахын аргагүй галын эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга ажиллагааг хангах явдал юм.
Шинэ төмөр замын ТЭЗҮ-ийг ил болгоё
“Эрдэс баялгийн салбарын шинэ үеийн 20 жил” хурал Төрийн ордонд болсон билээ. Энэхүү хурал дээр Төмөр замын инженерүүдийн холбооны тэргүүн Л.Пүрэвбаатарын хэлсэн үгийг бзрэн эхээр хүргэж байна. Уг илтгэлд дурдсан МакКинсэй компанийн Зөвлөх үйлчилгээний гэрээг бүрэн эхээр нь The Mongolian Mining Journal сэтгүүл 11 дугаар сарын дугаартаа нийтлэв.
Мегатөсөл ба уул уурхай
“Тавантолгой цахилгаан станц” төслийн Удирдагч М.Энхсайханы тавьсан илтгэл олны анхаарлыг ихэд татсан юм. Энэхүү “Монголын мега төслүүд ба уул уурхай” сэдвээр Mongolian Mining Journal дараагийн хэлэлцүүлгээ удахгүй зохион байгуулна.
М.Энхсайхан “Монголын мега төслүүд ба уул уурхай” илтгэл
“Эрдсийн салбарын шинэ үеийн 20 жил” хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Уул уурхайн яам, Mongolian Mining Journal хамтран Төрийн ордонд зохион байгуулав. Хэлэлцүүлэг дээр олон сонирхолтой илтгэл тавьсан. “Тавантолгой цахилгаан станц” төслийн Удирдагч М.Энхсайханы тавьсан илтгэл олны анхаарлыг ихэд татсан юм. Энэхүү “Монголын мега төслүүд ба уул уурхай” сэдвээр Mongolian Mining Journal дараагийн хэлэлцүүлгээ удахгүй зохион байгуулна.
Монголын баяжуулагчид чуулна
Монголын ашигт малтмал баяжуулагчдын Чуулган арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Эрдэнэт хотноо болох гэж байна. Баяжуулагчид Их чуулганаараа доорх асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Гангийн үйлдвэрлэл нэмэгджээ
Дэлхийн гангийн холбооны мэдээгээр 10 дугаар сард нийт 134 сая тонн ган төмөр үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны 10 дугаар сартай харьцуулахад 6,6 хувиар өсчээ.
Уул уурхайн компаниудын татвар нэмэгджээ
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын төлсөн татварын хэмжээ нэмэгджээ. Татварын ерөнхий газрын мэдээгээр энэ оны эхний 10 сарын байдлаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд 771 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна.
Энергийн салбар дахь Хятад, Оросын харилцаа
2010 онд “Дорнод Сибирь-Номхон далай” нефтийн хоолойгоос салбарлан Оросын Сковородино болоод Хятадын Дацинг холбосон Оросын нефтийг Хятадад нийлүүлэх нефтийн хоолойг ашиглалтад оруулсан. Уг хоолойг барих санхүүжилтийг оросууд тун оновчтой шийдсэн байдаг.
Хөрөнгө оруулалтын газар байгуулагдлаа
Хөрөнгө оруулалтыг татах, дэмжих, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр дэлхийн хэмжээнд нийт 250 орчим агентлаг үйл ажиллагаа явуулж байна.