Шинэ мэдээ
“Рио Тинто” төмрийн хүдрийн олборлолтоо 11%-иар өсгөв
Хэдийгээр өнгөрсөн онд төмрийн хүдрийн үнэ дэлхийн эрдсийн зах зээлд 50%-иар унаж нэг тонн нь 70 ам.доллар хүрэхгүй болтлоо буурсан ч ”Рио Тинто”-гийн олборлолт эсрэгээрээ нэмэгджээ. Тус компани энэ онд ч мөн олборлолтоо багагүй хэмжээгээр нэмэгдүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгджээ.
”COAL MONGOLIA” 5 дахь жилдээ
“COAL MONGOLIA” нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн нь Монгол Улсад хэрэгжүүлж буй нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт татах, нүүрсний салбарын өнөөгийн чиг хандлага,
“Професи”-ийн Зэлтэрийн замын судалгааг хүлээн авлаа
Сэлэнгэ аймагт орших Улаан-Овоо эрчим хүчний нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж байгаа “Професи Девелопмэнт” компани өчигдөр уг ордоос Зэлтэрийн боомт хүртэлх 17 км замын төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг хянан хүлээн авсан тухай мэдээллээ.
Оюутолгойн хүдрийн агуулга нэмэгдэж, бүтээмж дээшлэв
“Оюутолгой” компани өнгөрсөн 2014 оны 4 дүгээр улиралд 50300 тонн зэс, 278 мянган унц алт үйлдвэрлэсэн нь мөн оны 3 дугаар улирлынхтай харьцуулахад зэсийн бүтээмж бараг 40%-иар, алтных 110% дээшилсэн үзүүлэлттэй гарчээ. Ийнхүү бүтээмж нэмэгдэхэд уурхайн хүдрийн агуулга нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхайн сайд “MNO” компанийн үйл ажиллагаатай танилцлаа
Уул уурхайн сайд Р.Жигжид болон Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Түмэнбаяр, Уул уурхайн бодлогын хэлтсийн дарга Б.Нэргүй, Ашигт малтмалын газрын албаны хүмүүс өнгөрсөн амралтын өдрүүдэд Төв аймгийн Заамар суманд ажиллалаа.
Хятад газрын ховор элементийн экспортын квотыг цуцлана
БНХАУ-ын эрх баригчид газрын ховор элементийн экспортын квотыг цуцлахаар төлөвлөж байна. Энэ нь дэлхийн нийт хэрэглээний 90 орчим хувийг дангаар хангадаг тус улсын газрын ховор элементийн худалдааны монопольчлолын эсрэг ДХБ-аас тавьсан шаардлагатай холбоотой юм.
Шүрэнгийн УЦС-ыг 244 МВт байхаар төлөвлөжээ
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэр дээр баригдахаар төлөвлөж буй Шүрэнгийн усан цахилгаан станцын (УЦС) техник, эдийн засгийн болон байгаль орчны урьдчилсан судалгааг Герман болон Монголын зөвлөх компаниуд боловсруулж дуусгасан байна.
Хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг авч эхэлнэ
Ашигт малтмалын газар энэ сарын 26-наас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авч эхлэхээр болжээ. Эхний ээлжинд Монгол улсын нутаг дэвсгэрийн баруун хагас буюу уртрагийн 104 дүгээр меридианаас баруун тийш хэсэгт хамаарагдах 9 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор төлөвлөж байгаа хэмээн Ашигт малтмалын газраас мэдээллээ.
Зэсийн экспорт 1.6 тэрбум доллараар өсөв
ҮСХ-ны мэдээллээр 2014 онд Монгол улсын гадаад худалдаа 537.9 сая ам.долларын ашигтай гарсан байна. Экспорт 5 тэрбум 774 сая доллар болж, өмнөх оныхоос 35.3% өссөн бол импорт 5 тэрбум 236 сая доллар болж, 17.6% буурчээ.