Зэсийн экспорт 1.6 тэрбум доллараар өсөв

2015-01-15 17:29

ҮСХ-ны мэдээллээр 2014 онд Монгол улсын гадаад худалдаа 537.9 сая ам.долларын ашигтай гарсан байна. Экспорт 5 тэрбум 774 сая доллар болж, өмнөх оныхоос 35.3% өссөн бол импорт 5 тэрбум 236 сая доллар болж, 17.6% буурчээ.

Зэс, нүүрс, газрын тос, төмрийн хүдэр, алтны экспорт 4.9 тэрбум доллар болж, нийт экспортын 85%-ийг бүрдүүлж байна. 2013 оны дээрх 5 ашигт малтмалын экспорт 3.55 тэрбум доллар болж, нийт экспортын 83.1%-ийг бүрдүүлж байжээ.

Зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 2.1 дахин нэмэгдэж, 1 сая 378.1 мянган  тонн болсон бол үнийн дүн нь 2.7 дахин нэмэгдэж, 2 тэрбум 573 сая доллар болсон байна. Зэсийн экспорт нийт экспортын 44.5%-ийг ганцаараа бүрдүүлжээ. 2013 онд уг үзүүлэлт 22.2%-тай байсан юм.

Нүүрсний экспортын биет хэмжээ 6.1%-иар нэмэгдэж, 19.5 сая тонн болсон бол экспортын орлого 24.3% буюу 373 сая доллараар буурч, 849 сая доллар болжээ. Нүүрсний экспорт нийт экспортын 14.7%-ийг бүрдүүлж байна. 2013 онд нүүрсний экспорт 26.2%-ийг бүрдүүлж, экспортын хамгийн том салбар болж байв.

Газрын тосны экспортын биет хэмжээ 31.3% буюу 1.6 сая баррелиар нэмэгдэж, 6.9 сая баррель болсон бол экспортын орлого 23.1%-иар нэмэгдэж, 634.6 сая долларт хүрчээ. Газрын тосны экспорт нийт экспортын 10.9%-ийг бүрдүүлж байна. 2013 онд уг үзүүлэлт 12%-тай байв.

Төмрийн хүдрийн экспортын биет хэмжээ 91 мянган тонноор ялимгүй буурч, 6.3 сая тонн болсон бол экспортын орлого 31.8% буюу 207 сая доллараар буурч 446 сая доллар болжээ. Төмрийн хүдрийн экспорт нийт экспортын 7.7%-ийг бүрдүүлжээ. 2013 онд 15%-ийг бүрдүүлж байв.

Алтны экспорт 2.4 тонноор нэмэгдэж, 10 тонн болсон бол экспортын орлого 95.4 сая доллараар нэмэгдэж, 405.2 сая доллар болсон байна. Алтны экспорт нийт экспортын 7%-ийг бүрдүүлж байгаа юм.



С.Болд-Эрдэнэ 


Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 9 цаг 49 минутын өмнө
    “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй“ ТББ,   “Оюутолгой” ХХК,  Канадын Бритиш Колумбын их сургуулийн Сэтгүүл зүйн сургууль болон Global Reporting Centre, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн дэмжлэгтэй   хамтран хэрэгжүүлж буй “ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ-2019” төслийн  “Уул уурхайн салбарын эдийн засагт  үзүүлж буй нөлөөлөл” сэдэвт мэргэжлийн сэтгүүл зүйн сургалтад “БИЧИЛ УУРХАЙ БИДЭНД ХЭРЭГТЭЙ БАЙНА”  нэвтрүүлгээр  амжилттай оролцон ХОЁРДУГААР  БАЙР хүртлээ. 
  • Өчигдөр 14 цаг 28 минутад
    Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” 27, 2015 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн “Удирдамж батлах тухай” 94, 2015 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 99, 2015 оны тавдугаар сарын 15-ны өдрийн “Эрх олгох тухай” 123 дугаар захирамжуудыг тус тус гаргажээ.
  • Өчигдөр 11 цаг 14 минутад
    “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй“ ТББ,   “Оюутолгой” ХХК,  Канадын Бритиш Колумбын их сургуулийн Сэтгүүл зүйн сургууль болон Global Reporting Centre, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн дэмжлэгтэй   хамтран хэрэгжүүлж буй “ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ-2019” төслийн “Уул уурхайн салбарын эдийн засагт  үзүүлж буй нөлөөлөл” сэдэвт мэргэжлийн сэтгүүл зүйн сургалтад “ХУУЛЬ ХЭРЭГЖИХИЙГ ХҮЛЭЭХ ЗУУР” нийтлэлээр  амжилттай оролцон НЭГДҮГЭЭР БАЙР хүртлээ.  
  • Өчигдөр 10 цаг 53 минутад
    Шинэ Дели хотноо Монгол нүүрс ассоциаци, Энэтхэгийн нүүрс баяжуулалтын нийгэмлэгтэй хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулжээ. Хамтын ажиллагааны хүрээнд, нүүрс баяжуулах, боловсруулах, цэвэр технологи нэвтрүүлэх, харилцан туршлага солилцох, инженерүүдийг чадавхижуулах, Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн зах зээлд экспортлох боломжийг судлах юм. Энэтхэг улс жилд 1 тэрбум тонн нүүрс хэрэглэж байна. Үүнээс 50 сая тонн нь коксжих нүүрс бөгөөд 80 гаруй хувийг импортолдог аж. Цаашдаа кокс, гангийн хэрэглээ ихээхэн нэмэгдэх төлөвтэй. Энд Монголын нүүрсний орон зай байж болно хэмээн Энэтхэгийн талаас сонирхож байгаа аж.
  • Уржигдар 16 цаг 08 минутад
    “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй“ ТББ,   “Оюутолгой” ХХК,  Канадын Бритиш Колумбын их сургуулийн Сэтгүүл зүйн сургууль болон Global Reporting Centre, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн дэмжлэгтэй   хамтран хэрэгжүүлж буй “ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ-2019” төслийн “Уул уурхайн салбарын эдийн засагт  үзүүлж буй нөлөөлөл” сэдэвт мэргэжлийн сэтгүүл зүйн сургалтад  “УУЛ УУРХАЙН САЛБАР ДАХЬ ТӨРИЙН БОДЛОГО-ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛД” нэвтрүүлгээр  амжилттай оролцон ГРАН ПРИ-ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛ-ээр тодорлоо.