Шинэ мэдээ
Ашигт малтмалын хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхийг дэмжлээ
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Гишүүдийн олонхийн саналаар уг хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн юм.
Гацууртын ордын 20%-ийг эзэмшинэ
Засгийн газраас өнөөдөр стратегийн ордоор батлагдаад байгаа Гацууртын ордод төрийн эзэмшлийг тогтоох УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан байна. Уг тогтоолын төсөлд төр Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хамтарсан компанийн 20%-ийг эзэмших санал оруулжээ.
Монгол нүүрсний экспортын үнэ доогуур байна
Монголын коксжих нүүрсний экспортын хилийн үнэ улам бүр багассаар байна. Энэ сарын эхний байдлаар Сэхээ боомт дээрх коксжих нүүрсний үнэ нэг тонн нь 280 юань хүрч доошилжээ. Сүүлийн сар гаруй хугацаанд үнэ доод түвшиндээ хүрч буугаад байгаа бөгөөд өсөх магадлал тун бага байна.
ГШХО 70%-иар буурав
Монголбанкнаас Төлбөрийн тэнцлийн 2014 оны урьдчилсан гүйцэтгэлийг гаргажээ. Уг мэдээгээр өнгөрсөн онд Монгол улсад орсон гадаадын шууд хөрөнгө оруулалт 644.3 сая ам.доллар болж буурчээ.
“Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх хуулийн өөрчлөлтийг түр хойшлуулав
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын нэгдсэн чуулганаар уг төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн шийдсэн юм.
Бодлогын зөвлөл эхний хуулиудаа өргөн барьжээ
Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт салбарын чиг үүрэг бүхий төрийн байгууллага, хөрөнгө оруулагч, мэргэжлийн холбоод болон иргэний холбоодын төлөөллөөс бүрдсэн Бодлогын зөвлөлтэй болох талаар тусгасан.