Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай

2015-02-06 17:26
Төсөл

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай

 1 дүгээр зүйл. Ашигт малтмалын тухай хуульд доор дурдсан агуулга бүхий  471 дүгээр зүйл нэмсүгэй.

       “471 дүгээр зүйл.  Стратегийн ач холбогдол бүхий ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр

471.1. Эрх бүхий байгууллагын зөвшөөрснөөр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг гэрээний нөгөө талд шилжүүлэхээр талууд тохиролцсон тохиолдолд төрийн эзэмшлийн хувь хэмжээг шилжүүлэн авч байгаа тал буюу ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь стратегийн ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ хуулийн 47.2  дахь хэсэгт заасан журмын дагуу тооцож улсын төсөвт төлнө.

471.2 Энэ хуулийн 471.1-д заасан стратегийн ач холбогдол бүхий ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь хэмжээг Засгийн газар батална.”

471.3 Энэ хуулийн 5.3-5.5-д заасан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь  хэмжээ нь тухайн ордын онцлогоос хамаарч 5 хувиас хэтрэхээргүй байна.

2 дугаар зүйл. Ашигт малтмалын тухай хуулийн 5.3-5.5 дахь хэсгийн “гэрээгээр тодорхойлно.” гэсний дараа “Уг гэрээгээр тогтоосон төрийн эзэмшлийн хувь хэмжээг стратегийн ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж болно.” гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл. Энэ хуулийг 2015 оны ....дугаар сарын ....-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ГАРЫН ҮСЭГ
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 3 цаг 18 минутын өмнө
    Олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачилга гэдэг нь байгалийн баялгаас олж байгаа орлогыг олон нийтэд ил тод болгох, түүнийг нийтийн сайн сайхны төлөө зөв захиран зарцуулахад оролцогч талуудын хариуцлагыг өндөржүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэхэд төр хувийн хэвшил, иргэний нийгмийн тэгш оролцоо бүхий дэлхий нийтийн түншлэл юм. Уг санаачилгыг олон улсад 2003 оноос эхлэн хэрэгжүүлсэн бөгөөд одоогоор 55 улс нэгдээд байгаа юм. Монгол Улсын хувьд уг санаачилгад 2006 онд нэгдсэн бөгөөд шаардлагыг хангасан 9 орны тоонд багтдаг ажээ.
  • Өчигдөр 14 цаг 17 минутад
    Нүүрс олборлолт, борлуулалт, экспортын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд оролцсон “Жишиг үнэ ба АМНАТ” хэлэлцүүлэг өнөөдөр  /2021.10.25/ боллоо. Хэлэлцүүлэгт оролцогчид Сангийн яам нь сар бүр нүүрсний зах зээлийн жишиг үнийг тогтоохдоо, бодит бус, хөөсөрсөн үнэ тогтоож байна гэж үзээд, тус яаманд шаардлага хүргүүлэхээр боллоо. Тодруулбал, АМНАТ (Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр)-ийг  2021 оны долдугаар сараас эхлэн зөвхөн жишиг үнээр тооцдог болсон бөгөөд энэ нь үндэслэлгүйгээр татвар төлөхөд хүргэж, татварын дарамтад оруулж, цаашлаад аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа зогсооход хүргээд байна гэж уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа нүүрс олборлолт, борлуулалт, экспортын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд үзэж байгаа аж.   
  • 2021-10-22 15:49
    ОХУ-ын Гаалийн албаны мэдээллээр 2021 оны зургадугаар сард 2.85 сая тонн коксжих нүүрс экспортолжээ. Харин мөн сард Монгол Улсын экспортолсон нүүрсний хэмжээ 652.6 мянган тонн байсныг Гаалийн ерөнхий газраас мэдээлсэн. Энэ дүнгээс харахад Монголын нүүрсний экспортоос 4 дахин илүү хэмжээний коксжих нүүрсийг Орос гадаад зах зээлд гаргаж байна. Энэ оны хоёрдугаар улирал гарсаар Монголын экспортын нүүрсний тээвэр 0 зогсоогүй сар гэж байсангүй. Энэ зуур Оросын  коксжих нүүрсний экспорт Хятад руу тогтмол нэмэгджээ. 
  • 2021-10-21 16:22
    Зам, тээврийн хөгжлийн яамнаас есдүгээр сарын 31-ний байдлаар Гашуунсухайт боомтоор 4.9 сая тонн нүүрс экспортолсон тухай мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 2.8 сая тонноор бага үзүүлэлт юм.  Харин Шивээхүрэн боомтоор дөрвөн сая тонн орчим буюу өнгөрсөн оны мөн үеийнхээс 800 мянган тонноор бага нүүрс гаргажээ.
  • 2021-10-21 13:05
    Хөдөлмөрийн аюулгүй байдлын тэргүүн туршлага, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцдэг “Нэн тэргүүнд ХАБ-2021” бага хурал өнөөдөр /2021.10.21/ нээлтээ хийлээ. Өдгөө 10 дахь жилдээ зохион байгуулж буй уг хурлыг цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан “Аюулгүй байдал ба цар тахал” уриан дор, танхим болон цахим хосолсон хэлбэрээр явуулж буйгаараа онцлог.