Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Коксжих нүүрсний 2 дугаар улирлын үнэ тодорхой болов Коксжих нүүрсний дэлхийн томоохон нийлүүлэгчид болох “Рио Тинто”, Peabody, “Англо-Американ” зэрэг компаниуд Япон улсад 1 тонн коксжих нүүрсийг 109.5 ам.доллараар FOB нөхцөлтэй худалдах гэрээ байгуулснаар 2 дугаар улирлын үнийг тогтоогоод буй.
“Монцемент” төслийн дэд станц ашиглалтад орлоо Монгол улсад эдийн засгийн байдал хүндэрч, хөрөнгө оруулалтууд ихэнхдээ зогссон энэ үед Дорноговь аймгийн Өргөн суманд байрлах, үндэсний томоохон групп “Монполимет”-ийн охин компани болох Сэнж сант ХХК-ийн жилд 1 сая тонн олон төрлийн цемент үйлдвэрлэх Монцемент төслийн хуурай аргын цементийн бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байна.
“Рио Тинто”-гийн захирал Сэм Уолш Монголд ирнэ “Рио Тинто” группын Гүйцэтгэх захирал Сэм Уолш энэ амралтын өдрүүдэд Монголд ирэхээр болжээ. “Оюутолгой” ХХК энэ сард 1 сая дахь тонн баяжмалаа үйлдвэрлэж, экспортолсон бөгөөд үүнийг тохиолдуулан “Оюутолгой” компанийн ажилчдад баяр хүргэхээр ирж байгаа хэмээн эх сурвалж мэдээлж байна.
“Саусгоби Ресурс” шүүхийн шийдвэрийг эсэргүүцэв Өмнөговь аймагт Овооттолгой нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж буй “Саусгоби Сэндс” компанийг Монгол улсад төлөх ёстой 35.2 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн болохыг өчигдөр давж заалдах шатны шүүхээр шүүж, анхны шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.
“Оюутолгой”-н борлуулалтын орлого 1.6 тэрбум доллар болов “Туркойз Хилл Ресурс” компани 2014 оны санхүүгийн тайлангаа олон нийтэд мэдээллээ. Тус компани 2014 онд 31.7 сая ам.долларын ашигтай ажиллажээ. 2013 онд 112 сая долларын алдагдалтай ажиллаж байв. Компани ашигтай ажиллахад “Оюутолгой” ХХК бүрэн хүчин чадлаараа ажилласан нь голлон нөлөөлсөн гэжээ.
Төмрийн хүдрийн борлуулалтын гэрээний үнээс тооцож роялти ногдуулна Төмрийн хүдрийн салбарынхны удаан хүлээлгэсэн шийдвэр буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг “жишиг үнэ” бус гэрээний үнээр тооцож авдаг болох тогтолцоонд шилжихээр боллоо. Төмрийн хүдрийн үнэ дэлхийн зах зээлд буурсаар нэг тонн нь ердөө 50 гаруй ам.доллар болоод буй энэ үед уг шийдвэр нь цагаа олсон алхам болж байна. Одоогийн байдлаар Монголын нэг тонн 55-58%-ийн агуулгатай төмрийн хүдрийн хилийн үнэ 40 ам.долларт ч хүрэхгүй байгаа юм.
MINING JOURNAL AWARDS 2014 MINING JOURNAL AWARDS 2014
Польш уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт хамтрах сонирхолтой байна Европын холбооны гишүүн улс болох Польш манай улстай уул уурхайн машин техник, хүнсний бүтээгдэхүүний чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа  “Польшид үйлдвэрлэв-Монголын компаниудтай хамтран ажиллах боломж” хурлын үеэр тус улсын Эдийн засгийн яамны төлөөлөл Эва Свендровска-Жианковска мэдэгдлээ.
“Mine Tech” үзэсгэлэн эхэллээ Монголын Уул уурхайн Үндэсний ассоциациас жил бүр зохион байгуулдаг уул уурхайн ханган нийлүүлэгчдийн “Mine Tech” үзэсгэлэн өнөөдөр “Мишээл Экспо”-д эхэллээ.
Элга орд дээр анхны 1 сая тонн нүүрс баяжуулав Оросын “Мечел” группын эзэмшиж буй Элга ордын баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноос хойш анхны 1 сая тонн нүүрс баяжуулжээ.
“Экспо Монголиа” үзэсгэлэнд 80 компани оролцож байна Уул уурхай, барилга, эрчим хүч, боловсрол болон бусад салбарын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцсон “Экспо Монголиа 2015” үзэсгэлэн  нээгдлээ.
Outotec Нүүрсний технологи Outotec нь өндөр үр ашигтай технологийн шийдэл болоод нүүрс бэлтгэх бүх үе шатны үйлчилгээг боловсруулж, загварчлан хүргэдэг.
Польш уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт хамтрах сонирхолтой байна Европын холбооны гишүүн улс болох Польш манай улстай уул уурхайн машин техник, хүнсний бүтээгдэхүүний чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа өчигдөр болсон “Польшид үйлдвэрлэв-Монголын компаниудтай хамтран ажиллах боломж” хурлын үеэр тус улсын Эдийн засгийн яамны төлөөлөл Эва Свендровска-Жианковска мэдэгдлээ.
Монгол улс коксжих нүүрсний экспортоор номер нэг тоглогч болж гарч ирэх үндэсний том амбийц бий Монголын нүүрсний салбарын хөгжлийг тодорхойлох, цаашлаад дэлхийд таниулах өндөр ач холбогдолтой “Coal Mongolia” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулган 5 жилийн ойтойгоо золгож буй.
“Экспо Монголиа” үзэсгэлэнд 80 компани оролцож байна Уул уурхай, барилга, эрчим хүч, боловсрол болон бусад салбарын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцсон “Экспо Монголиа 2015” үзэсгэлэн Буянт-Ухаа спорт цогцолбор төвд өнөөдөр нээгдлээ.
Усны нөөц ховортоо бус буруу менежмент, буруу бодлоготой холбоотойгоор л хомсддог “Престиж” группын Ерөнхий захирал, Усны үндэсний төв (ТББ)-ын захирал, Монгол улсын зөвлөх инженер, техникийн ухааны доктор Ж.Далайтай ярилцлаа.
Зэсийн томоохон уурхай Грасбэргийн үйлдвэрлэл зогсов Индонезийн Грасбэрг хотноо үйл ажиллагаа явуулж буй АНУ-ын Freeport McMoran компани өчигдөр тус уурхайн үйлдвэрлэл зогссоныг мэдээллээ. Өнгөрсөн даваа гаригаас эхлэн уурхайн ажилтан болон нутгийн иргэдээс бүрдсэн 50 гаруй хүн үйлдвэр рүү орох замыг хаажээ. Үүнээс үүдэн өнөөдрийн байдлаар тав дахь өдрөө үйлдвэрлэл бүрэн зогсоод байна.