Шинэ мэдээ
О. Батнайрамдал: Газрын ховор элементийн хэрэглээ 6-7 дахин нэмэгдэх хандлагатай
Ирээдүйд сэргээгдэх эрчим хүчний хувьсгал хийгдсэнээр зэсийн хэрэглээ 2-3 дахин өсч, газрын ховор элементийн хэрэглээ 6-7 дахин нэмэгдэх хандлагатай бол гангийн хэрэглээ 2050 онд 1.5 дахин өсөх төлөвтэй байна. Иймд дээрх эрэлт, хэрэгцээнд суурилсан түүхий эдийг дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингээн гадаад зах зээлд ил тод, нээлттэй зарчмаар худалдан борлуулах нь Монгол Улсын эдийн засагт чухал нөлөөтэй” байх судалгааг танилцуулав.
Хийн хоолой ба хоёр хөршийн хаялга
Манай өмнөд хөрш БНХАУ Өвлийн олимпийн XXIV наадмыг амжилттай зохион байгуулж, өвөл, зуны олимпийн наадмыг зохион явуулсан анхны хотоор олимпизмын түүхэнд нэрээ үлдээлээ. АНУ тэргүүтэй барууны зарим орны зүгээс дипломат бойкот үзүүлэн албаны төлөөлөгчдөө илгээгээгүй ч 20 гаруй улсын төрийн тэргүүн, Ерөнхий сайд Бээжин хотын “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнгийн хүндэт зочдын суудлаас минимал гэж тодорхойлж болох нээлтийг тольдлоо.
Хятад улсын том амбиц болсон “Нэг бүс, нэг зам” санаачилгад нэгдэн эх газрын Хятадын хөрөнгө оруулалтын үр шимийг хүртэж буй орны тэргүүн нар гадаадын хүндэт зочдын индрийг зонхилон дүүргэлээ.
"Голомт алтны форум" гурав дахь жилдээ боллоо
"Голомт алтны форум" арга хэмжээг Голомт банкнаас гурав дахь жилдээ (2022.03.25) зохион байгуулллаа. Голомт банк өмнө нь "Алт - 2" хөтөлбөрийн хүрээнд алтны салбарт ажиллаж буй аж ахуйн нэгж, компаниудыг дэмжсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг тасралтгүй үзүүлж ирсэн бөгөөд энэ удаа үүнээс гадна уул уурхайн салбарт тоног төхөөрөмж нийлүүлэгч, үйлдвэрлэгчдийг хамруулж буйгаараа онцлог боллоо.
"Монголын геологи, хайгуул 2022" хурал болно
Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын Холбооны санаачилгаар 2009 оноос зохион байгуулж ирсэн "Монголын геологи, хайгуул 2022" XII чуулга уулзалт, үзэсгэлэн 2022 оны тавдугаар сарын 04-05-нд Корпорэйт конвеншн төвд зохион байгуулагдана.
Аж үйлдвэржилтийг сэргээх арга хэмжээний хүрээнд 13 төсөл хэрэгжүүлнэ
“Монгол Улсын эдийн засгийн чуулган 2022”-ыг угтсан Аж үйлдвэржилтийн сэргэлт урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон салбарт баримтлах бодлого, хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө. Эрдэс баялгийн салбарын ирээдүйн чиг хандлага нь дэлхийн хүн амын хэрэглээнд суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатайг харуулж байна. Иймд цахилгаан машин, батарей, сэргээгдэх эрчим хүч, хот байгуулалт, дэд бүтцэд ашиглагддаг түүхий эдийг боловсруулж экспортод гаргаснаар нэмүү өртөг шингээх, ажлын байрыг нэмэгдүүлэх улмаар эдийн засгийн суурийг тэлэх чухал ач холбогдолтойг онцолсон.
Төв банк бодлогын хүүгээ 2.5 нэгж хувиар нэмэгдүүлж 9%-д хүргэв
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2022 оны гуравдугаар сарын 23, 24-ний ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөвийг хэлэлцэн бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 9.0%-д хүргэх шийдвэр гаргалаа. Олон улсын харилцааны нөхцөл байдалтай холбоотойгоор дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ огцом өсөж, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлэх, БНХАУ-ын ковидын эсрэг бодлоготой холбоотойгоор үйлдвэрлэлийн орцын нийлүүлэлт хязгаарлагдаж байгаа нь эдийн засгийн өсөлтийг сааруулах нөлөөг 2022 онд үзүүлэхээр байна.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанд нь гүйцэтгэхээ илэрхийлэв
Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан “Жэй Эм Си Прожектс Индиа” компани төсөл хэрэгжүүлэх явцад нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн БНХАУ-ын хил дээр гацсан асуудлыг яаралтай шийдвэрлэж өгсөнд талархал илэрхийлээд, дараагийн шатны төслийг хэрэгжүүлэхэд үнийн өсөлт тулгамдсан асуудал болж байгаа учраас хоёр талаас нэгдсэн үнийн дүнд тохиролцох шаардлагатай байгааг уламжиллаа. Мөн хэдийгээр тээвэр ложистик, үнийн өсөлт зэрэг хоёр талаас шалтгаалахгүй хүчин зүйлс хүндрэл дагуулж байгаа ч цаг хугацаа алдалгүй төслийг гүйцэтгэж, дуусгахаа илэрхийллээ.
“Эрдэнэс Тавантолгой”-н нүүрс олборлолт, тээвэрлэлтийг ирэх сараас эхлүүлнэ
Экспортын тухайд урд хөрш бараа бүтээгдэхүүнийг нэлээд хязгаартайгаар импортлон авч байна. Нүүрсний тухайд уурхай дээрээс ачилт хийхгүй байгаа тул манай улсын төсөвт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого төлөвлөгөөний дагуу хийгдэхгүй байна. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд 280 тэрбум төгрөгийг банкуудаас зээл авч улсын төсөвт төлөх ёстой болж байна. Яг уурхай дээрээсээ олборлолт, тээвэрлэлтээ хийх нь хамгийн чухал. Дөрөвдүгээр сарын 1-нээс “Эрдэнэс Тавантолгой”-н олборлолт, уртын тээврийг эхлүүлэх тухай шийдвэр өнөөдөр гарлаа.
Гашуунсухайт боомтоор өдөрт нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог 300 болгоно
Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн нүүрсний татан авалтыг өдөрт 300 тээврийн хэрэгсэл болгож нэмэгдүүлэхээ БНХАУ-ын талаас илэрхийлсэн бөгөөд тус улсад халдварын тархалт хумигдвал үүнээс ч нэмэгдүүлэх боломжтой гэжээ. Гашуунсухайт хилийн боомтын тухайд ийнхүү нүүрс тээвэрлэлт тогтворжиж байгаа ч хүн хүч, техник тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх шаардлага тулгамдаж буйг Боомтын зөвлөлөөс уламжлав.
УУХҮЯ: Шатахууны нөөц хэвийн байна
Энэ сарын 17-ны байдлаар улсын хэмжээнд нийт 166,032 тонн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 11,886 тонн, АИ-92 автобензин 58,720 тонн, АИ-95 автобензин 3,332 тонн, дизель түлш 99,039 тонн байна. Тодруулбал АИ-92 автобензиний 44 хоногийн, АИ-95 автобензиний 40, А-80 автобензиний 71, дизелийн 33, Улаанбаатар хотын хэмжээнд нийт 83,452 тонн буюу АИ-92 автобензиний 36 хоногийн, АИ-95 автобензиний 30 хоногийн, дизелийн 39 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна. Манай улс он гарсаар нийт 374.9 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.
Уул уурхайн салбар дахь 1195 тусгай зөвшөөрөл эзэмшигчид сүүлийн 5 жилд ОҮИТБС-ын тайлан гаргаагүй байна
Монголын ОҮИТБС-ын цахим тайлагналын системд 2006 оноос хойш нийт 2,884 аж ахуйн нэгжийн 12,542 тайлан бий. Энэхүү нээлттэй мэдээллийн сангаас тусгай зөвшөөрөл, хөрөнгө оруулалт, олборлолт, бүх төрлийн татвар хураамж, эцсийн өмчлөгч, хандив дэмжлэг, ажилчдын мэдээлэл, орон нутгийн газар, ус ашиглалтын болон бусад мэдээллийг компани нэг бүрээр авах боломжтой юм.
Гэвч ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, газрын тосны гэрээлэгчдээс 2016-2020 онд ямар нэг байдлаар ОҮИТБС тайлангаа гаргаагүй, олон нийтэд ил тод болгоогүй аж ахуйн нэгжүүдийн тоо 1,195 байгаа бөгөөд тэдгээрийн эзэмшилд 1,636 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна. Бараг 40 орчим хувь нь гурав ба түүнээс дээш жил дараалан ОҮИТБС-ын тайлан огт гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл, эдгээр аж ахуйн нэгжүүд Ашигт малтмалын тухай хууль болон бусад холбогдох хуульд тусгагдсан ил тод байх заалтыг дагаж мөрддөггүй байна.
“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХУГАЦААГ СУНГАСАН ТАЛААРХ ЗАР
Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 81 дүгээр зүйлийн 81.5.1,
81.5.2, 81.5.3, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийн 8.4 дэх заалтыг тус тус үндэслэн
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон
шалгаруулалтыг зарлаж байна.
А. НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА:
1. Эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэл, аудит, хөрөнгийн
удирдлагын чиглэлээр:
1.1. Эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэл, болон бизнес, хөрөнгийн
удирдлага, уул уурхайн менежментийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн,
магистр болон түүнээс дээш зэрэг хамгаалсан;
1.2. Төрийн өмчит болон хувийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн
удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай байх;
1.3. Мэргэжлээрээ 15-аас дээш жил ажилласан байх;
“Дэлхийн усны өдөр” өнөөдөр тохиож байна
“Ус, биологийн олон янз байдлын тогтвортой менежмент-цаашид авах арга хэмжээ” техникийн семинар өнөөдөр Корпорэйт Конвейшн зочид буудалд эхэллээ. Уг семинарыг нээж Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж, Сайн дурын кодексын Ажлын албаны зөвлөх Д.Мөнхбат нар хэллээ. Үүний дараа БОАЖЯ-ны мэргэжилтэн Д.Сайханжаргал “Төрөөс усны талаар баримталж буй бодлого”, Усны засаглал төслийн газрын доорх усны мэргэжилтэн Ц.Алтангэрэл “Газрын доорх усны нөхөн сэргээлт”, судлаач, доктор Д.Чандмань “Усны хэрэглээ, ашиглалт, менежмент”, судлаач Г.Даваа “Усны нөөц, түүнийг хамгаалах тухай” зэрэг сэдвээр илтгэлээ. Үдээс хойших хуралдаан “Усны тухай хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал”, Ус ба уур амьсгалын өөрчлөлт” гэсэн сэдвүүдээр өрнөх юм.
"Асгат"-ын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна
Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "Асгат"-ын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах танилцуулга хийсэн юм. Үүнтэй холбогдуулан техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг судлан хуралдаанаар хэлэлцүүлэхийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагад үүрэг болгож Засгийн газар тэмдэглэл гаргасан.
“Эрчим хүчний сэргэлт” урьдчилсан хэлэлцүүлэг боллоо
“Монголын эдийн засгийн форум-2022” чуулга уулзалтыг дөрөвдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгуулах юм. Чуулга уулзалтыг угтаж “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан зорилт бүхий урьдчилсан хэлэлцүүлэг зохион байгуулагдана. Төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулан “Эрчим хүчний сэргэлт” сэдвийн дор эхний урьдчилан хэлэлцүүлэг (2022.03.21) болж өнгөрлөө.
АНУ-ын төв банк бодлогын хүүгээ 0.25%-иар өсгөв
АНУ-ын төв банк бодлогын хүүгээ 2018 оноос хойш анх удаа өсгөж буйг тус банкны тэргүүн Жером Пауэлл (2022.03.16) мэдэгдлээ. Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ 0.25%-иар нэмэгдүүлснээр хүүгийн хэмжээ 0.25-0.5%-тай болж байна. Он дуустал тус банк дахин зургаан удаа бодлогын хүүгээ нэмэгдүүлж оны эцэс гэхэд 1.9%-д хүргэж магадгүй байна. Энэ нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын төсөөллөөс даруй нэг хувиар илүү дүн болохыг хэвлэлүүд онцоллоо. Залгуулаад 2023 онд ч дахин гурван удаа бодлогын хүүгээ өсгөж 2.8%-д хүргэх зураглал тодорлоо.
Төрийн өмчит уул уурхайн компаниудын валютын орлогыг Монголбанкинд худалдахыг зөвлөв
Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ) 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдөр ээлжит бусаар хуралдаж, олон улсын төлбөр тооцооны нөхцөл байдал, дотоодын шатахуун импортлогчдод үүсээд буй тодорхой бус нөхцөл байдлууд болон улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх арга замуудын талаар хэлэлцэн, макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэх хүрээнд доорх чиглэлээр холбогдох асуудлуудыг судалж, Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэхийг СТБЗ-ийн гишүүн байгууллагуудад, Засгийн газарт зөвлөж байна.