Шинэ мэдээ
Газрын тосны ханш өсч эхэллээ
ОПЕК болон түнш орнуудын ээлжит уулзалтаар (2022.05.05) газрын тос экспортлогч улс орнууд гарцаа урьдны төлөвлөсөн хэмжээнд нэмэгдүүлэх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл ирэх зургадугаар сард тус холбоо болон түнш орнууд газрын тосны олборлолтоо 432 мянган баррель/өдөр-өөр нэмэгдүүлнэ гэсэн үг. Барууны орнууд уг хэмжээг нэмэгдүүлэхийг шаардаж буй боловч геополитикоос үүдэлтэй асуудалд бус зөвхөн зах зээлийн шинж чанартай хүчин зүйлд үндэслэж олборлолтыг өөрчилж болохыг тайлбарлаж буй юм. Нөгөө талд Хятадын цар тахлын эсрэг хөл хорио нь газрын тосны эрэлтийг бууруулж болзошгүй байна.
АНУ-ын төв банк бодлогын хүүгээ 0.5%-иар өсгөв
АНУ-ын төв банк инфляцтай тэмцэх зорилгоор бодлогын хүүгээ 0.5%-иар өсгөж 0.75-1%-д хүргэхээр болсноо (2022.05.04) зарлалаа. Энэ нь 2000 оноос хойш байгаагүй огцом өсөлт болсныг олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Цаашид шат дараатайгаар Холбооны нөөцийн банк бодлогын хүүг өсгөсөөр энэ онд 2.25-2.5%-д хүргэх төлөвтэй байгаа ажээ. Холбооны нөөцийн банкны тэргүүн Жером Повелл бодлогын хүүг 0.75%-иар буюу огцом өсгөх бодолгүй байгааг дуулгажээ. Өөрөөр хэлбэл Холбооны нөөцийн банк энэ онд багтаан гурван удаа бодлогын хүүгээ 0.5%-иар тус тус нэмэгдүүлэх төлөвтэй байгаа нь хөрөнгийн зах зээлд эерэг дохио боллоо.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт 76%-тай байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги, Тавантолгой-Зүүнбаян болон Тавантолгой-Гашуунсухайт холболтын, Богдхан төмөр замын барилгын ажлын явцын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар (2022.05.04) танилцууллаа. Төслүүдийн барилгын ажлыг эрчимжүүлэх, төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах арга хэмжээ авч ажиллахыг түүнд даалгалаа.
AUTO EXPO MONGOLIA 2022 үзэсгэлэн тун удахгүй
Монголын анхны олон улсын автомашины үзэсгэлэн зохион байгуулагдахад бэлэн боллоо. Авто Экспо Монгол үзэсгэлэн нь Монголын авто машины худалдаа, авто машинтай холбоотой бүх төрлийн үйлчилгээ, худалдаа, хамтын ажиллагааг дэмжсэн хамгийн том арга хэмжээ болох бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд гурван өдрийн турш Буянт-Ухаа хуучин нисэх буудлын талбайд зохион байгуулагдана.
Үзэсгэлэнд олон улсын авто машин үйлдвэрлэгчид, тэдгээрийн албан ёсны борлуулагчид, сэлбэг хэрэгсэл нийлүүлэгчид, засвар үйлчилгээний газрууд, автомашины худалдааг санхүүжүүлэгч банк санхүүгийн байгууллагууд, даатгалын компаниуд, авто машины үйлчилгээ эрхлэгчид, авто тээврийн компаниуд бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлан оролцох юм.
Уул уурхайн салбарын цалингийн ялгаа
2021 онд улсын дундаж цалин 1280 мянга орчим, үүнээс эрэгтэйчүүдийн дундаж цалин 1390 мянга, эмэгтэйчүүд 1163 мянган төгрөгний цалин авч байна гэсэн судалгаа гарчээ. Боловсрол эрүүл мэнд, боловсруулах үйлдвэрлэл, барилга, банк, мэдээллийн технологи гээд бүхий л салбарынханы цалингаас харахад эрчүүд эмэгтэйчүүдээс 50-300 мянга орчим төгрөгөөр илүү цалин авдаг гэсэн ялгаа харагдана. Харин эрчүүдээс эмэгтэйчүүд их цалин авдаг ганцхан салбар нь уул уурхай юм. Уул уурхайн салбарын эмэгтэйчүүд 2019 оны судалгаагаар эрчүүдээсээ 200 мянга орчим төгрөгөөр илүү хөлс авч байсан бол 2021 онд энэ тоо буурсан ч тавин мянгаар илүү гарчээ.
Ж. Золжаргал: Эрчим хүчний үнийн өсөлт Монгол нүүрсний боломжийг тэлнэ
Нүүрсний ханш олон улсын зах зээлд оргил түвшинд хүрч байгаа нь манай улсын экспортын өсөлтийг даллан дуудавч цар тахлаас үүдсэн боомтын нэвтрэлтийн удаашрал арилаагүй хэвээр. Нөгөө талд Монголын түүхий эдийн экспортын төмөр замууд шил шилээ даран ашиглалтад орох тов ойртсоор байгаа энэ үед Монгол нүүрс ассоциацийн Гүйцэтгэх захирал Ж. Золжаргалтай MMJ-ийн Б. Төгсбилэгт ярилцлаа.
Нүүрсний ханш өссөөр байгаа нь том боломж байгааг харуулах ч манай улсын нүүрсний экспорт бууралттай хэвээр. Оны эхний хоёр сарын байдлаар нүүрсний экспорт өмнөх оны мөн үеийнхээс 3 сая тонноор бага байна шүү дээ?
Уул уурхайн “тэсрэлт” болж байхад манай улсыг Канад, Австралийн хэмжээнд очих тухайд таамаг дэвшүүлэн ярьцгаадаг байсан. Ялгаа нь тэдэнд олон хувилбар бүхий далайд гарцтай зах зээл бий бол манайд зах зээл нэн хязгаарлагдмал, логистик сул хөгжсөн зэрэг нь бидний гол хязгаарлагч хүчин зүйл болдог.
"Оюутолгой" 72 сая долларын татварыг төсөвт төвлөрүүлэв
“Оюутолгой” компани 2022 оны нэгдүгээр улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явцаа танилцууллаа. 2022 оны нэгдүгээр улиралд “Оюутолгой” компанийн хувь нийлүүлэгчид болох Монгол Улсын Засгийн Газар, “Туркойз Хилл Ресурс”, “Рио Тинто”-гийн хооронд явагдсан хэлэлцээний үр дүнд гүний уурхайн нээлтийн үйл ажиллагааг эхлүүлэх түүхэн мөчийг ажилчид, ханган нийлүүлэгчид, хувьцаа эзэмшигчид, орон нутгийн иргэдтэй хамт тэмдэглэв. Энэ алхам нь уурхайн хамгийн үнэ цэнтэй хэсгийг нээж буй хэрэг бөгөөд анхны тогтвортой олборлолтод 2023 оны эхний хагаст хүрэхээр тооцож байна.
“Роснефть”-тэй АИ92 шатахууны импортын үнэ тогтворжуулах гэрээ байгууллаа
Салбарын дэд сайд О.Батнайрамдал шатахууны үнэ тогтворжуулах гэрээг “Роснефть” компанитай байгуулсан тухай мэдээлэл (2022.05.03) хийлээ. Өнгөрсөн долоо хоногт УУХҮ-ийн дэд сайд болон шатахуун импортлогч аж ахуйн нэгжийн төлөөлөл багтсан бүрэлдэхүүн ОХУлсад “Роснефть” компанитай жил бүрийн ээлжит уулзалтаа хийсэн байна. Энэ үеэр иргэдийн хэрэглээний шатахууны гол төрөл болох АИ92-ын импортын үнийг одоо тонн тутамд 1110 ам.доллар байгааг 25%-ийн хөнгөлөлттэй буюу 840 ам.доллар болгох гэрээг амжиллтай байгуулсан байна. Ингэхдээ уг гэрээний үнэ нь зөвхөн дөрөв, тав, зургадугаар сард хүчин төгөлдөр мөрдөгдөх ажээ.
Төрийн өмчит компаниуд "төрөл арилжих" уу
Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрынхан ойр ойрхон Эрдэнэт, Дархан руу “давхин” тун завгүй байна. Хөтөлийн “Цемент Шохой”-н үйлдвэрийг төрийн өмчид авсны дараа засаг “Эрдэнэс Монгол” компанийн дүрмийг шинэчлэн баталж, “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр”-ийн “Кью Эм Си” компанитай байгуулсан Концессын гэрээг цуцлан төрд шилжүүлэн авлаа.
Хөтөлийн “Цемент Шохой” ТӨХК-ийг менежментийн шинэ баг нь 2023 онд IPO гарган бирж дээр бүртгэлтэй, олон нийтийн хяналттай, нээлттэй хувьцаат компани болгохоо энэ үеэр амлав. Үүний өмнө тус үйлдвэрийн бүх татварыг улсад төлж барагдуулах их ажилтай.
УУХҮЯ: Зэсийн баяжмалын экспорт жингээр 18.5%-ийн өсөлттэй байна
Дөрөвдүгээр сарын 22-28-нд авто замаар 3,133 чингэлэг, төмөр замаар 550 чингэлэг нийт оны эхнээс 3,723.9 мянган тонн нүүрс экспортод гарчээ. Мөн хугацаанд авто замаар 312 чингэлэг, төмөр замаар 219 чингэлэг буюу оны эхнээс 458.6 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 18.5%-ийн өсөлттэй байна. Харин он гарсаар манай улс 2,001.7 тонн катодын зэс экспортолжээ.
"Монголын геологи, хайгуул 2022" хурал болно
“Монголын Геологи, Хайгуул 2022 (Mongolian Mineral Exploration Roundup 2022) чуулга, уулзалт 2022 оны тавдугаар сарын 4-5-нд “Корпорэйт конвеншн төв”-д зохион байгуулагдах гэж байна. Уг хурал нь цар тахлын улмаас хоёр жил завсарлаад байсан юм. “Mongolian Mining Journal” сэтгүүл "Монголын геологи, хайгуул 2022" хурлын мэдээллийн түншээр ажиллаж байна. Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын холбооноос санаачлан зохион байгуулж байгаа чуулга, уулзалтыг УУХҮЯ, АМГТГ, Үндэсний Геологийн алба, Геологийн хүрээлэн, Палеонтологийн хүрээлэн, ШУТИС, МУИС зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулах юм.
МУУҮА-ийн Зөвлөлийн даргаар Г.Батцэнгэл сонгогдов
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн (МУУҮА) шинэ зөвлөл 2022 оны дөрөвдүгээр сарын 27-нд хуралдаж бүх гишүүдийн 100%-ийн саналаар "Энержи Ресурс” -ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлийг Зөвлөлийн даргаар сонголоо.
Тээвэр, логистикийн салбарын тулгамдсан асуудлаар хэлэлцэв
Манай улс Европ-Азийг холбосон транзит улс болно гэсэн том амбицтай. Замын Үүд-Алтанбулаг чиглэлийн 987 км автозамыг байгуулбал транзит улс болох боломж бүрдэнэ. Энэ хоёр боомтдоо транзит тээврийн тусдаа зам терминалыг бий болгох юм. Ингэснээр дараалал үүсэхгүй, бүртгүүлээд гарах боломжтой аж. Үр дүнд нь Монгол улсын эдийн засгийн босоо коридор бий болно” гэж Монгол Улсын Засгийн газрын “Боомтын сэргэлт” бодлогын бичиг баримтад тусгасан.
Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний мэргэжилтнүүдэд гэрчилгээ гардуулав
МОНВАЛ хороо (Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институт), Австралазийн Уул уурхай, Металлургийн Институттэй хамтран, Австрали Монголын Эрдэс Баялгийн Салбарын Хамтын Ажиллагааны Хөтөлбөр АМЕП 2-ийн дэмжлэгтэйгээр Монгол улсын Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний МОНВАЛ кодын танилцуулга, мэргэжлийн ёс зүй”, Австрали улсын Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний ВАЛМИН кодын тайлагнал, арга аргачлал” сэдвээр 2022 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс гуравдугаар сарын 29-ны өдрүүдэд нийт 6 модуль сургалтыг амжилттай зохион байгууллаа.
"ЭТТ Бонд"-ын анхдагч зах зээлийн захиалга авч байна
”ЭТТ Бонд”-ын үндсэн андеррайтераар "БиДиСЕК ҮЦК" ХК, туслах андеррайтераар "Эм Ай Си Си ҮЦК" ХХК ажиллаж байгаа бөгөөд нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 900,000 хүртэлх ширхэг, нийт 90 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүнтэй, "Монголбанкны бодлогын хүү + 4%"-ийн хүүтэй, гурван жилийн хугацаатай, зургаан сар тутамд төлөгдөх хүүгийн нөхцөлтэй бондын анхдагч зах зээлийн захиалгыг бүх үнэт цаасны компаниудаар дамжуулан дөрөвдүгээр сарын 25-29-ний хооронд хүлээн авна.
П.Эрдэнэтуяа: 2022 онд Зүүн бүсэд сорьцын шинэ лаборатори нээнэ
Коронавирусын халдварын улмаас эдийн засагт үүссэн хүндрэлийг хохирол багатай даван туулах, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах зорилгоор УУХҮЯ, Монголбанкны Ерөнхийлөгч нар 2020 онд А/102, А-177 хамтарсан тушаал гаргаж, “Алт-2” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэхээр болсон. Энэ хүрээнд хөнгөлттэй санхүүжилтийн түр журмыг шинэчилсэн билээ. Журмын хэрэгжилтээр 2021 онд 17 аж ахуйн нэгжид 333 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон бөгөөд компаниуд тухайн ондоо зээлээ бүрэн төлж барагдуулжээ. Алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих үүднээс тус журмын үйлчлэлийг 2022 онд үргэлжлүүлэхээр болжээ. Энэ талаар Монголбанкны Эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяатай The Mongolian Mining Journal-ийн Г.Идэрхангай ярилцлаа.
Катодын зэсийн экспорт он гарсаар 1.1 мянган тоннд хүрэв
Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 15-наас 21-ний өдрүүдэд авто замаар 3,141 чингэлэг, төмөр замаар 300 чингэлэг нийт оны эхнээс 3.34 сая тонн нүүрс экспортолжээ. Мөн хугацаанд авто замаар 240 чингэлэг, төмөр замаар 210 чингэлэг буюу оны эхнээс 422.1 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 15.9%-ийн өсөлттэй байна. Харин он гарсаар манай улс 1,080.4 тонн катодын зэс экспортолжээ.
Дархан-Уул аймагт ашиглалтын 67, хайгуулын 6 тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байна
Дархан-Уул аймагт “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон уул уурхай, ашигт малтмалын ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлт-2022” зөвлөгөөн саяхан боллоо. Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга, Хонгор, Шарын гол сумдын Засаг дарга, ЗДТГ-ын ХБТХОХ болон Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Хараа, Ерөө голын сав газрын захиргаа, бичил уурхай эрхлэгчдийн төлөөлөл оролцсон юм.
Зөвлөгөөнөөр аймгийн хэмжээнд уул, уурхайн чиглэлээр баримталж буй бодлого өмнө хийгдсэн ажлын тайлан, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаарх мэдээллийг БОАЖГ, МХГ, Цагдаагийн газраас өглөө. Дархан-Уул аймгийн хэмжээнд ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 87 аж ахуйн нэгж байгууллагууд байдаг аж.