Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

“Эрдэнэс Тавантолгой” ХК нэгдсэн менежментийн давтан аудитад амжилттай хамрагдлаа

"Эрдэнэс Тавантолгой" ХК нь 2019 оноос хойш Олон улсын Нэгдсэн менежментийн тогтолцооны (ISO 9001:2015, ISO 14001:2015, ISO 45001:2018) стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлж ирсэн. Эдгээр  стандартуудын гэрчилгээг Франц улсын баталгаажуулалтын Афнор группээс авчээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Нэгдсэн менежментийн тогтолцооны стандартуудын дагуу бүтээгдэхүүний чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон байгаль орчны үйл ажиллагаанд тасралтгүй байнгын сайжруулалт хийн ажиллажээ.

Нэгдсэн менежментийн тогтолцооны стандартуудын баталгаажуулалтыг дахин магадлах зорилгоор гурван жил тутамд дахин баталгаажуулалтын аудит хийдэг байна. Уг аудитыг Афнор группийн нэрийн өмнөөс томилогдсон баталгаажуулалтын байгууллага  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффис болон Өмнөговь аймаг дахь Салбар уурхай дээр амжилттай хийж гүйцэтгэлээ.

"Эрдэнэс Тавантолгой" ХК нь гэрээт, туслан гүйцэтгэгч компаниудад нэгдсэн менежментийн тогтолцооны стандартуудыг нэвтрүүлэх зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд давтан баталгаажуулалтын аудитын баг, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нэгдсэн менежментийн тогтолцооны багийн гишүүдийн хамт Цанхийн баруун болон зүүн уурхайн гэрээт олборлогч “Хишиг арвин индустриал” ХХК, “ТиТи ЖиВи СиӨү” ХХК, “Платинум Ланд” ХХК-д очиж стандарт нэвтрүүлэлтийн үйл ажиллагаатай танилцсан байна.

                                                                                       Эх сурвалж: ЭТТ

 

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (102.89.46.180)
    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2022 оны 10 сарын 03 | Хариулах