Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
“Өрмийн ахмадууд, алдартнууд 2023” хүндэтгэлийн уулзалт боллоо Монголын Өрөмдлөгийн Холбооноос сар шинийн баярын өмнө уламжлал болгон зохион байгуулдаг “Өрмийн ахмадууд, алдартнууд” хүндэтгэлийн уулзалтыг өчигдөр “Эрдэнэ Дрийлинг” компанийн хурлын танхимд зохион байгууллаа.
Дэлхийн зэсийн хамгийн том төслүүд-2023 он “Ирэх 10 жилийн хугацаанд хэрэгжиж эхлэх төслүүдээс 9.7 сая тонн зэсийг шинээр нийлүүлэх шаардлагатай байна” гэж “Wood Mackenzie” судалгааны компани  тооцоолжээ. Ногоон эрчим хүчний эрэлт хэрэгцээ, зэсийн нийлүүлэлтийн хоорондох “энэ асар том зөрүүг” арилгахыг дэлхийн үйлдвэрлэгчдэд уриалах болно.   Ирээдүйн зэсийн нийлүүлэлтийг тоймлох үүднээс Mining Intelligence нь хэрэгжиж эхлээгүй хамгийн том  зэсийн  10 төслийн жагсаалтыг гаргажээ. Бид өөрсдийн шалгуурт үндэслэн бүтээн байгуулалт болон ашиглалтын шатанд шилжсэн ОХУ дахь Удокан зэсийн томоохон орд, Монгол дахь Оюутолгой хамтарсан үйлдвэрийг хассан болно.
Д.Болд: Хавирга-Ар хашаат боомтын иргэд зорчих хөдөлгөөнийг хоёрдугаар  сарын 15-наас эхлүүлэхээр бэлтгэж байна Засгийн газраас боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд төмөр зам, дэд бүтцийг сайжруулах, хилээр нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байна. БНХАУ-тай хиллэдэг боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлд ямар ажлууд өрнөж буй талаар Гадаад харилцааны яамны Хилийн хэлтсийн дарга Д.Болдоос тодрууллаа.  Монгол Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрийг 2004 онд байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээр гэж бий. Энэ хэлэлцээрт 2020 оны есдүгээр сарын 15-нд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Хэлэлцээрт зааснаар хоёр улсын хилд 17 боомт ажиллах ёстой. Тэрхүү 17 боомтоос сүүлд шинээр тохирсон дөрвөн боомт нь одоогоор ажиллах нөхцөл бүрдээгүй байна. 
Авлигын төсөөллийн индексийг зарлана Германд төвтэй “Трансперенси интернэшнл” байгууллагаас жил бүр улс орнуудын авлигын төсөөллийн индексийг дэлхий дахинд нэгэн зэрэг зарладаг. Америк, Герман, Англи, Швейцар, Хонконгод байдаг 13 байгууллагын судалгаа, үнэлгээний авлига болон түүнд холбогдох хэсгийн үзүүлэлтийг уг байгууллага сонгон авч тодорхой аргачлалын дагуу индексийг тооцдог. Тодорхойлохдоо 0-100 онооны хооронд дүгнэнэ. Бага оноо нь өндөр авлигатайг илтгэх бол 100 оноо нь  авлигагүйг тодорхойлдог.  
Рио Тинто баруун Австралийн цөлд цацраг идэвхт капсул алджээ Рио Тинто групп Баруун Австралийн цөлөөр дайран өнгөрдөг 1400 км хурдны замын дагуу “маш өндөр цацраг идэвхт” капсулаа алдсан байна. Рио Тинтогийн төмрийн хүдрийн салбарын тэргүүн Саймон Тротт ням гарагт хийсэн мэдэгдэлдээ "Бид энэ үйл явдлыг маш нухацтай авч үзэж байна" гэж мэдэгджээ. "Энэ үйл явдал нь маш их санаа зовоож байгаа бөгөөд бид Баруун Австралийн иргэдэд айдас түгшүүр төрүүлсэнд харамсаж байна." Рио Тинто болон Баруун Австралийн Засгийн газар 8 миллиметр урттай, бага хэмжээний цацраг идэвхт изотоп цезий-137 агуулсан цацрагийн үүсгүүрийг хайж байна.
АНУ руу шууд нислэг хийх бэлтгэл ажил нэг алхам урагшиллаа  Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд АНУ-ын Төрийн департаментын Эдийн засаг бизнесийн хэргийг хамаарсан туслах Төрийн нарийн бичгийн даргын орлогч Ричард Т.Ёнеока нар 2023 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Агаарын тээврийн тухай хэлэлцээрийн төслийг эцэслэн тохирч, Зөвшилцөх санамж бичигт гарын үсэг зурлаа.   АНУ-ын олон улсын нисэхийн “Агаарын нээлттэй орон зай” бодлоготой нийцсэн орчин үеийн харилцааны суурийг энэхүү хэлэлцээрээр хоёр орны иргэний нисэхийн салбар хооронд байгуулж буй юм. Ингэснээр нислэгийн багтаамж болон давтамж хязгаарлалтгүй болж, чиглэл сонгох, аяллын дугаар хамтран эзэмших зэрэг боломжууд нээгдэнэ.   Хоёр тал өөрсдийн дотоод зохицуулалтуудыг гүйцэтгэж дууссанаар хэлэлцээрт гарын үсэг зурж, хэлэлцээр хүчин төгөлдөр болох юм.
Валютын нөөц 3.4 тэрбум ам.доллар байна Монголбанкин дахь валютын нөөц 2022 оны 12 дугаар  сард 3.4 тэрбум ам.доллар болж өмнөх сараас 15.3 хувиар өссөн байна. Валютын нөөц  өнгөрсөн оны эхэнд энэ үзүүлэлт 3.9 тэрбум  ам.доллар байсан бөгөөд нөөц  22.1 хувиар буурч байсан юм.  3.4 тэрбум доллар нь манай улсын импортын таван сарын хэрэгцээг хангах хэмжээний нөөц бөгөөд манай улс сард 1 тэрбум ам.доллараар шатахуун, тослох материал авдаг бол тансаг зэрэглэлийн авто машин жин дарахуйц хэмжээний ам.доллар урсгадаг талаар Монголбанкны эдийн засагч мэдээлсэн. 
Салхитын уурхайн хаалтын жишиг төслийн “Мэдээлэл солилцох өдөрлөг” боллоо  Канад Улсын Гадаад хэргийн яамны санхүүжилттэй “Монгол Улс: Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах” MERIT төсөл,  төрийн өмчит “Эрдэнэс Монгол” группийн охин компани “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК  Салхитын мөнгө, алтны ордын Хаалтын менежментийн төлөвлөгөөг жишиг байдлаар боловсруулж байгаа билээ. Салхитын уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах жишиг төслийн хоёрдугаар улирал 2022 оны арванхоёрдугаар сарын 15-нд дуусч, төслийн гуравдугаар улирал эхэлсэн юм. Төслийн Үндэсний зөвлөхүүд өөрсдийн хариуцсан хаалтын төлөвлөгөөний бүх бүлгийг энэ улиралд багтааж бүрэн боловсруулж дуусгахаар ажиллаж байна.
“Оюу Толгой” 2022  оны IV улирлын тайлангаа танилцууллаа  “Оюу толгой” компани 2022 оны IV улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явцаа өнөөдөр танилцууллаа.  2022 онд Оюу толгой үйлдвэрлэлээ амжилттай өрнүүлж, нэгдүгээр сард хийсэн гүний уурхайн огтлох малтлагаас хойш бүтээн байгуулалтаа ахиулан ажиллаж, Монгол Улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулжээ.  “Оюу толгой” компанийн 2010-2022 оны хооронд дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 15 тэрбум ам.доллар буюу 34 их наяд төгрөгийг давсан ба тус дүнгийн 75 хувийг дотоодын худалдан авалтад зарцуулжээ. “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Жак ван Тондер “Өмнийн говьдоо урьдчилан тооцоолоогүй нөхцөл байдалд дэлхийн жишигт нийцсэн уурхайг бүтээн байгуулж буй уурхайчдаараа би бахархаж байна. Бид өнөөг хүртэл нийт 19 хүдэр буулгуурыг тэсэлсэн байна” гэв.
Монгол Улс Рио Тинтогоос зэсийн уурхайн өргөтгөлийн зардлыг нэмэхгүй байхыг уриаллаа Монгол Улс Рио Тинтогоос уурхайн өргөтгөлийн ажлын зардал болох 7.06 тэрбум ам.долларын төсвөө цаашид нэмэгдүүлэхгүй байхыг хүслээ. Гүний уурхайн бүтээн байгуулалтын өргөтгөлийн асуудлаар хоёр талын маргаан дөнгөж саяхан дууссан. Рио өнгөрсөн онд Монгол Улсын эзэмшлийн 34%-д ногдох 2.4 тэрбум ам.долларын өрийг тэглэж, нэмэлт зээлийн санхүүжилт нэмэхгүй байхаар тохиролцсон.   Уурхайн төслийг өргөтгөх зардал 2016 онд 5.3 тэрбум ам.доллараар хэмжигдэж байснаас өсөж, маргаан үүссэн. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар өнгөрсөн нэгдүгээр сарын 16-нд Ройтерс агентлагт видео ярилцлага өгөхдөө “Засгийн газар Рио Тинтогоос төсвөө нэмэхгүй байхыг хүссэн” гэж хэлэв. Харин Рио Тинто энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
Дэлхийн тэргүүлэх зэс үйлдвэрлэгчид Дэлхий даяар эрчим хүч, харилцаа холбоо, цахилгаан бараа, барилгын салбар, аж үйлдвэрийн машин механизм, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, өргөн хэрэглээний болон бусад ахуйн хэрэглээний салбаруудад эрэлт хэрэгцээ сүүлийн 50 жилд дунджаар 3 дахин өсжээ. Олон улсын зэс судлалын группийн судалгаанаас үзэхэд тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн салбар хамгийн том эцсийн хэрэглэгч салбар бөгөөд дараа нь барилга ба дэд бүтцийн салбарууд зэсийг их хэрэглэдэг.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажилтнуудыг авах сонгон шалгаруулалт үргэлжилж байна Төрийн өмчит уул уурхайн үйлдвэрийн газруудын нэгдсэн бодлого, удирдлага менежментээр ханган ажиллах, хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх  үүрэг бүхий “Эрдэнэс Монгол” ХХК байгуулагдаад 15 жил болсон ч үндсэн үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадаагүй гэсэн дүгнэлтийг Засгийн газар хийсэн.  Тиймээс бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж, менежментийн баг байгуулан олон улсад болон дотооддоо хөрөнгө босгох чиглэлүүдэд анхаарал хандуулж, Монгол Улсын баялгийн санг бүрдүүлэх, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах томоохон компани болгох зорилтоо ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулсан. Үүний тулд  “Эрдэнэс Монгол”-д өндөр ур чадвартай мэргэжилтэн ажиллаж, цалин хангамжийн хувьд ч Монголдоо толгой цохих хэмжээний компани байх учиртай гэж мэдэгдээд, тус компанийн Гүйцэтгэх захирлаас бусад 88 ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан билээ. 
Богдхан төмөр замын зурваст орсон 496 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахыг дэмжив Засгийн газрын 2022 оны 51 дүгээр тогтоолоор нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг, Төв аймгийн Аргалант, Алтанбулаг, Сэргэлэн, Баян сумын нутаг дэвсгэрт баригдах “Богдхан төмөр зам” төслийн төмөр замын шугамын чигийг баталсан.  Уг тогтоолд ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбай болон давхацсан газрыг чөлөөлөх, шинээр газар олгохгүй байхыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.  Уг тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өчигдөр болсон /2023.01.26/ Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд  танилцуулсан байна. 
“Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн ажлын байран дахь хорт утааг 3-4 дахин бууруулжээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын  Засвар, механикийн заводын Механик цехийн ажилтнууд санаачлан ажлын байран дахь хорт утааг 3-4 дахин бууруулжээ.  Механик цехийн Металл хийцийн хэсэг дэх плазмаар боловсруулах суурь машинд зүсэлтээс хорт хий болон утааны ялгарах хэмжээ хэт өндөр гардаг нь хэмжилтээр тогтоогдсон. Үүнийг шийдэх зорилгоор суурь машин дээр сорох төхөөрөмж шинээр хийж суурилуулснаар утаа, хорт хий багасаж, хэвийн хэмжээнд хүрсэн байна. Тус цехийн Урлан бүтээх хэсэгт нь мөн химийн хорт бодис ялгарч үнэртдэг бөгөөд түүнд мөн адил сорох төхөөрөмж хийж байрлуулснаар ажиллах орчноо сайжруулж, үйлдвэрийн ажилчдын эрүүл мэндийг хамгаалах үр дүнтэй ажил болжээ.
Монголбанкны удирдлагуудад экспортыг дэмжих хөтөлбөр боловсруулах чиглэл өглөө Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар намрын чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцох уулзалт хийхээр төлөвлөжээ. Тэрбээр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаярын хамтаар лхагва гарагт /2023.01.24/ Монголбанкны удирдлагуудтай уулзаж үйл ажиллагаандаа баримтлан ажиллах зарим чиглэл өгсөн байна. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголбанкны үндсэн зорилт бол төгрөгийн тогтвортой байдлыг хангах явдал гэдгийг сануулаад эдийн засгийг тогтворжуулах, экспортыг дэмжих хөтөлбөр боловсруулж хаврын чуулганд танилцуулах чиглэл өглөө. Экспортыг дэмжих замаар валютын нөөцийг нэмэгдүүлэх, валютын ханшийг тогтворжуулах, цаашлаад үнийн өсөлт, инфляцийг сааруулах боломжтойг дурдаад Монголбанкны 2023 оны бодлого, хөтөлбөрүүд экспортыг дэмжихэд чиглэх хэрэгтэйг сануулав.
АИ-92 бензиний гаалийн татварыг энэ сарын 30-наас ирэх он хүртэл тэглэхээр боллоо Импортоор оруулж байгаа 92 октантай автобензины гаалийн албан татварын хэмжээг 2023 оны нэгдүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл 0 хувиар тогтоож, дотоодын зах зээлд борлуулж байгаа автобензин, дизель түлшний хангамж, нийлүүлэлт, жижиглэнгийн үнийг тодорхой түвшинд тогтвортой байлгах талаар арга хэмжээ авч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Энэ онд хэрэгжих хууль тогтоомжоос бизнес эрхлэгч та юуг анхаарах вэ? Энэ онд  Зөвшөөрлийн тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хууль, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль,  Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт  хэрэгжиж эхэлнэ.  Монголын бизнесийн зөвлөл бизнес эрхлэгчдэдээ зориулан “Мэдлэг хуваалцах уулзалт” зохион  байгууллаа. Энэ онд хэрэгжих эдгээр хууль тогтоомжоос Төрийн хяналт шалгалтын тухай, Зөвшөөрлийн тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиудыг бизнес эрхлэгчид сайтар судалж үзэх шаардлагатайг өмгөөллийн “Легал мейт” ХХК-г үүсгэн байгуулагч хуульч, өмгөөлөгч  Б. Батбаяр танилцууллаа.
Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн  газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг үзэглэлээ Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөгчид 2023 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр АНУ-ын Төрийн департаментын Тээврийн асуудал хариуцсан газрын нарийн бичгийн дарга  Ричард Ёнеока тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, санал солилцлоо. Талууд энэ удаагийн уулзалтаар Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хооронд байгуулах Агаарын тээврийн тухай хэлэлцээрийн төслийг үзэглэж, санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр, Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан агаарын тээврийн либералчлал,  хямд тийз-хүртээмжтэй нислэгтэй болох нэг боломж бүрдэж байна.
Цаг агаарын огцом хүйтрэл Азид байгалийн хийн эрэлтийг нэмэгдүүлж байна Цаг агаарын огцом хүйтрэл Ази тивийг хамарч  улмаар бүс нутгийн орнуудад эрчим хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдэх төлөвтэй байна. Bloomberg-ийн мэдээлснээр Хятадын хойд хэсэгт температур -53 хэмд хүрч, Сөүл хотод энэ долоо хоногт -16 хэм хүртэл буурчээ. Хүйтний эрч сарын сүүл хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Хамгийн хүйтэн температур бүртгэгдсэн Хятадын хойд хэсгийн Мохэ хотод халаалтын үйлчилгээний эрэлт хэрэгцээ өссөн нь нүүрсний хэрэглээ 33%-иар нэмэгдэхэд нөлөөлсөн гэж Bloomberg тэмдэглэв.  Гэхдээ цаг агаарын нөлөө ерөнхийдөө тийм ч өндөр байгаагүй гэж хэлж болно. Жишээ нь Хятадад уламжлалт Цагаан сараа тэмдэглэж байгаа бөгөөд энэ үед бүх бизнес, албан газрууд амардаг хуультай.
“Байгалийн баялгийн засаглал ба Эрчим хүчний шилжилт”сэдэвт тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн болон Цюрихын ETH сургууль хамтран зохион байгуулдаг “Байгалийн баялгийн засаглал ба Эрчим хүчний шилжилт” сэдэвт ахисан түвшний сургалт зарлагдлаа.  Уг сургалт өрсөлдөөнт байдлаар тэтгэлэг олгох боломжтой. “Байгалийн баялгийн засаглал ба эрчим хүчний шилжилт: бодлого, практик” сэдэвт уг сургалт  2023 оны дөрөвдүгээр сарын 24-нд эхэлж,  зургаадугаар  сарын 23-ныг дуустал үргэлжлэх юм.  Сургалт цахимаар, англи хэлээр явагдана. Сургалтад оролцох өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа 2023 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр дуусах юм.  Олон талт энэхүү сургалтад Засгийн газар, иргэний нийгэм, парламент, хэвлэл мэдээлэл, олон улсын хөгжлийн агентлагууд, хувийн хэвшлийнхэн, түүнчлэн эрдэмтэн судлаач, шинжээчид хамрагдах боломжтой. Сонирхсон хүмүүс ETH NADAL вэбсайт дээр онлайнаар бүртгүүлэх юм.
75 76 77 78 79 80 81