Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
“Рио Тинто” 4 тэрбум доллар зээлэхээр “мордов” “Рио Тинто” компани “Оюутолгой” төслийн хоёр дахь үе шатны санхүүжилтийг олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас зээлэхээр хөөцөлдөж байна гэсэн мэдээлэл цацагдаад байсан билээ.
Хятадын нефтийн магнат “Nexen”-ийг эзэмшинэ Хятадын газрын тосны салбарт эхнээсээ гуравт буюу “PetroChina” болон “Sinopec” компанийн дараа орох “CNOOC” Канадын газрын тос, байгалийн хийн магнат “Nexen Inc”-ийг 15.1 тэрбум ам.доллараар худалдаж авах зорилт бүрэн хэрэгжихэд тун ойртсоныг өчигдөр мэдэгдэв.
Монголд хөрөнгө оруулагчдын хурал болно “Mongolia Investment Summit London” буюу “Монголд хөрөнгө оруулагчдын хурал” дөрөвдүгээр сарын 16-нд Лондон хотод болох гэж байна.
Оросоос 145 каратын очир эрдэнэ олжээ Оросын нутгаас 145 каратын асар том очир эрдэнэ олджээ. Найман талст бүхий очир эрдэнэ 35x20x26 мм-ийн хэмжээтэй. Мөн талстуудаас нь шар туяа цацарч харагддаг байна.
УУЛ УУРХАЙ БА НУТГИЙН ХҮМҮҮС Нэгдүгээр сарын говийн нар, мэргэн цэцэн үгтэй нутгийн хүмүүс, их говийн зоригтон тэмээчин өвөө, Идэр Дампил аваргын тухай домог, Шар цавд үлэг гүрвэлийн мөр манаж суугаа палеонтологич залуу гээд Галбын говиор хийсэн аялалын богц дүүрэн.
ОТ: Бүтээн байгуулалтад 6.2 тэрбум ам.доллар зарцуулсан Оюутолгой ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн хурлын талаар тус компани дараах мэдэгдлийг хийжээ.
Оюутолгой ХХК татвар төлөөгүй “Оюутолгой” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн VI хурал Их тэнгэр цогцолборт өчигдөр эхэлсэн. Энэхүү хуралд Монголын Засгийн газрыг төлөөлөн оролцсон Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
Зэсийн үнэ 8300 ам.доллар давлаа Дэлхийн зах зээлд зэсийн үнэ сэргэх хандлагатай болж, өнгөрсөн даваа гаригийн байдлаар Лондоны металын бирж дээр нэг тонн нь 8346 ам.доллар болж өсчээ.
“Професи Коал” цахилгаан станцынхаа санхүүжилтийг шийдлээ Хэнтий аймаг дахь “Чандгана тал” нүүрсний ордыг түшиглэн байгуулах 600 МВт-ын цахилгаан станцынхаа хөрөнгө оруулалтыг бараг шийдвэрлэсэн тухайгаа “Професи Коал” компани өчигдөр мэдээлжээ.
Чингис бондыг ингэж зарцуулна Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өнөөдөр сэтгүүлчидтэй уулзлаа. Гол сэдэв Чингис бондын зарцуулалтын талаар байв. Тэрбээр юуны түрүүнд Чингис бондын ач холбогдлын талаар танилцуулсан юм.
“Шилдэг сэтгүүлч”-ийг 3 сая төгрөгөөр урамшуулна 2013 онд зохион байгуулагдах чуулган, хурал үзэсгэлэн зэрэг томоохон арга хэмжээнүүдийн салхийг хагалан нүүрсний салбарын хөрөнгө оруулагчдын Coal Mongolia чуулган энэ сард болох гэж байна.
“Рио Тинто” шинээр 2000 ажлын байр нээжээ Австралийн баруун хэсэг дэх Пилбарагийн бүс нутагт “Рио Тинто” компани шинээр 2000 гаруй ажлын байр нээж байгаагээ мэдээлжээ. Пилбарагийн бүс нутгийн төмрийн хүдрийн үйлдвэрүүдэд өнөөдрийн байдлаар 9000 орчим хүн ажиллаж байна.
“Рио Тинто”: Оюутолгой төслийн зардал 16 хувиар өссөн “Оюутолгой” төслийн эхний үе шатны бүтээн байгуулалтын зардал 16 хувиар өссөн тухай “Рио Тинто” компани өчигдөр мэдэгджээ.
Оюутолгой тайлбар өглөө Өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулганы Нэгдсэн хуралдааны үеэр сөхөгдсөн Оюутолгойн талаарх асуудлуудад Оюутолгой ХХК тайлбар гаргаж, өнөөдөр цахим хуудастаа тавьжээ.
Орос газрын ховор металлын үйлдвэрлэлээ хөгжүүлнэ ОХУ нь газрын ховор металлын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвараа хөгжүүлэхээр зорьж байна. Тус улсын Засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев газрын ховор металлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөрийг баталсан тушаалд гарын үсэг зуржээ.
Хятад 2012 оны эдийн засгийн үзүүлэлтээ танилцуулжээ БНХАУ-ын Худалдааны яамнаас тус улсын 2012 оны эдийн засгийн зарим нэг үзүүлэлтийн тоо баримтуудыг танилцуулжээ. Өнгөрсөн жил Хятадын хөрөнгө оруулагчид 141 орны 4425 үйлдвэрт хөрөнгө оруулалт хийсэн байна.
Коксжих нүүрсний зах зээл сэргэж эхэллээ Дэлхийн зах зээлд коксжих нүүрсний үнэ өнгөрсөн долоо хоногийн байдлаар дунджаар 165 ам.доллар/тонны үнэд хүрсэн. Харин энэ долоо хоногийн байдлаар уг түүхий эдийн үнэ тонн тутамдаа 4-5 ам.доллараар өсөөд байна. Шинжээчдийн тайлбарлаж буйгаар коксжих нүүрсний үнийн зах зээлийн уур амьсгалд “сэргэх” урь орж эхэлжээ.
20 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулна Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлэг дээр хуулийг шинэчлэн найруулах Ажлын хэсгийн гишүүн Б.Лхамсүрэнгийн тавьсан илтгэлийг хүргэж байна.
Оюутолгойн хөрөнгө оруулалт “тэнгэрт тулав” “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэгч “Turquoise Hill Resources” компанийн толгой компани “Рио Тинто” төслийн хөрөнгө оруулалтыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлсэн тухай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдэгдсэн билээ.
Роснефтийн цэвэр ашиг багасчээ “Роснефть” төрийн өмчит компанийн өнгөрсөн оны нийт орлогын дүн гарчээ. Тус компанийн нийт орлого 2011 оныхтой харьцуулахад долоон хувиар өссөн ч цэвэр ашиг нь тал хувьдаа ч хүрэхгүй байгаа гэнэ.