Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
МОНГОЛ УЛСАД КАРБОН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ, ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ТАТАХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг сааруулах зорилгоор Монгол Улс болон БНСУ өнөөдөр /2025.05.28/ Парисын хэлэлцээрийн 6.2 дугаар зүйлийн хүрээн дэх Хамтарсан зохицуулах хорооны анхдугаар хурлыг хийж, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан томоохон үйл явдал боллоо.
Тавдугаар ДЦС-ын санхүүжилтийн 80%-ийг хувийн хэвшил гаргана Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 томоохон төсөлд багтсан тавдугаар Дулааны цахилгаан станцыг (ДЦС-5) Баянгол дүүргийн 20 дугаар хороонд барих аж. Энэхүү байгууламж нь 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай байх юм.
Рио Тинто шинэ гүйцэтгэх захирал томилно Рио Тинто компани урт хугацааны хөгжлийн зорилтод анхаарахын хэрээр уул уурхайн салбарын гүнзгий мэдлэгтэй шинэ гүйцэтгэх захирал хайх болжээ. Якоб Стаушолм 2021 онд гүйцэтгэх захирлаар томилогдсон ба энэ оны сүүлээр албан тушаалаасаа огцрох тухай Рио Тинтогийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс хэлсэн юм.
"Уул уурхай болон хөдөө аж ахуйн сэргэлт Монголын эдийн засгийн өсөлтийг дэмжинэ" Дэлхийн Банкны шинэ тайланд дурдсанаар Монгол Улсын эдийн засаг 2025 онд 6.3 хувиар өсөх төлөвтэй байна. Энэ нь уул уурхайн олборлолт, тэр дундаа зэсийн үйлдвэрлэлийн өсөлт болон хөдөө аж ахуйн салбарын алгуур сэргэж буйтай холбоотой.
Монгол, Австрийн Ерөнхийлөгч нарын уулзалтын хүрээнд шинэлэг технологи, уул уурхайн салбарт хамтран ажиллахаар тохиролцов Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.
“Айвенхоу Атлантик” компани төмрийн хүдрийг АНУ-ын критикал минералын жагсаалтад оруулахыг уриалав Уул уурхайн тэрбумтан Роберт Фрийдландын хамгийн сүүлд байгуулсан “Айвенхоу Атлантик” компани өндөр агуулгатай төмрийн хүдрийг критикал минералын жагсаалтад оруулахаар АНУ-ын засгийн газрыг лоббидож байгаа сурагтай.
Чили улс уул уурхайн салбартаа шинэчлэл хийнэ Дэлхийд зэсийн олборлолтоор тэргүүлэгч BHP компанийн “Эскондида” уурхайн захирал Алехандро Тапиа Пүрэв гарагт Нью-Йорк хотноо болсон “ChileDay” хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр хэлэхдээ, “Чили улс хөрөнгө оруулалт ихээр татахын тулд хууль эрх зүйн орчиндоо илүү дорвитой өөрчлөлт хийх шаардлагатай байна” гэж мэдэгдлээ.
МОНГОЛ УЛС УРАН ОЛБОРЛОХ ДЭЛХИЙН ТАВ ДАХЬ ТОМ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛНО Шар нунтаг олборлох үйлдвэрийн дэд бүтцийг шийдэх олон улсын тендер зарлаад байна
АХБ Монгол Улсад зориулсан 2025–2028 оны стратегийг танилцууллаа Азийн хөгжлийн банк (АХБ) олон талт, хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг дэмжих зорилготой Монгол Улсын 2025-2028 оны түншлэлийн стратегийг танилцууллаа.
“Роснефть” компани ОХУ-ын хамгийн том газрын ховор элементийн ордыг эзэмшлээ ОХУ-ын төрийн өмчит нефтийн компани болох “Роснефть” Сибирьд байрлах Томторын газрын ховор элементийн (ГХЭ) ордыг эзэмших болсноо зарлажээ. Томторын орд нь тус улсын газрын ховор элементийн хамгийн том ордод тооцогдож байна.
Узбекистан Төв Азид цахилгаан автомашины борлуулалтаараа тэргүүлж байна Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭА)-аас жил бүр гаргадаг “Дэлхийн цахилгаан автомашины төлөв байдал 2025” тайланд Узбекистан цахилгаан автомашины борлуулалтаараа Төв Азид тэргүүлж байна гэжээ. Мөн импортын цахилгаан машины үнэ сүүлийн жилүүдэд бараг гурав дахин буурсан гэж тэмдэглэжээ.
А.ЭНХЖИН: АЛТНЫ ҮНИЙН ӨСӨЛТ ТОГТВОРТОЙ ХАДГАЛАГДАЖ, 3000 АМ.ДОЛЛАРЫН ТҮВШИНД ХЭЛБЭЛЗЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА Алтны зах зээлийн өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар Монголбанкны Санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжинтэй ярилцлаа.
"Bastion Mining" компани "Xanadu Mines"-ийг 160 сая австрали доллароор худалдан авна Өмнөговь аймгийн нутагт орших "Хармагтай" зэс-алтны ордыг эзэмшдэг "Xanadu Mines" компанийг Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Bastion Mining" компани худалдан авахаар болжээ.
"Codelco" компани Рио Тинтотой хамтран литийн төсөл хэрэгжүүлнэ Чили улсын "Codelco" компани Рио Тинто групптэй хамтран “Марикунга” литийн төслийг хэрэгжүүлэхээр болсноо Даваа гарагт /2025.05.19/ мэдэгдлээ. Чили улс нь цахилгаан автомашины батарейн үйлдвэрлэлийн салшгүй хэсэг болох литийн олборлолтоор дэлхийд хоёрт ордог. Тус улсын зах зээлд бас нэгэн хүчтэй хөрөнгө оруулагч нэмэгдэж буй нь энэ юм.
АЗИ РУУ ЧИГЛЭСЭН НҮҮРСНИЙ УРСГАЛ БА ХЯТАДЫН ЭРЭЛТ Зах зээл дээрх нүүрсний үнэ олон жилийн хамгийн доод түвшинд хүрчээ. Шалтгаан нь нүүрсний гол хэрэглэгч БНХАУ-ын эрэлт огцом буурсантай шууд холбоотой аж.
TMK ENERGY КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНЭЭР GLENN CORRIE ТОМИЛОГДЛОО “Тэлмэн Ресурс” ХХК-ийн Австрали дах толгой компани болох TMK Energy Limited компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурлаар Glenn Corrie-г төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томиллоо.
ОРОСЫН НҮҮРСНИЙ САЛБАР ГҮН ХЯМРАЛД ОРЖЭЭ ОХУ-ын "Мечел" болон "Распадская" зэрэг нүүрсний томоохон компаниуд санхүүгийн ихээхэн алдагдал хүлээсэн тухай 2024 оны санхүүгийн тайландаа дурджээ. Энэ нь тус улсын нүүрсний салбар ноцтой асуудалтай тулгарч эхэлсний тод жишээ аж.
АНУ болон Хятад тарифаа бууруулахаар харилцан тохиролцсоноор газрын тосны үнэ огцом өслөө АНУ болон БНХАУ тарифын хэмжээгээ бууруулахаар харилцан тохиролцож, дэлхийн худалдаа, эдийн засгийн тогтворгүй байдал түр намжаад байгаа билээ. Тус шийдвэрийн дараагаар газрын тосны үнэ Даваа гарагийн /2025.05.12/ өглөө 3 хувиар өссөн.
БНЭУ-ын төр засгийн удирдлагууд “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа БНЭУ-ын Засгийн газрын 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид тус улсын хөнгөлөлттэй зээлээр манай улсад хэрэгжиж буй “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн ажлын явцтай танилцлаа.
Нэг хүнд ногдох бараа бүтээгдэхүүний экспортоор тэргүүлэгч 10 улс Өнөөгийн харилцан уялдаатай дэлхийн эдийн засагт олон улсын худалдаа нь эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч хэвээр байна.
31 32 33 34 35 36 37