Шинэ мэдээ
Ашигт малтмалын шинэ хуулийн төслийн хэлэлцүүлэг болно
Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл олон нийтэд ил болоод удаагүй байгаа. Уг төслийг тойрсон олон янзын байр суурь, санал хүсэлт өрнөж буй энэ цаг үед Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас томоохон хэлэлцүүлгийг энэ сарын 18-нд Blue Sky-д зохион байгуулахаар болжээ.
М.Энхсайхан ажлаа хүлээлгэж өглөө
Өнгөрсөн долоо хоногт “Монголын төмөр зам” компанийн захирал М.Энхсайханыг Төрийн Өмчийн хорооны шийдвэрээр ажлаас нь чөлөөлсөн. Үүнээс ердөө хоёр хоногийн дараа Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддоржийг мөн ажлаас нь халсан нь багагүй дуулиан тариад байгаа.
“Харанга ресорс“-ын Сэлэнгэ орд 250-400 сая тонн нөөцтэй
“Харанга ресорс” (ASX:HAR) компани Сэлэнгэ төмрийн хүдрийн орд дахь өрөмдлөгийн ажлаа дуусгажээ. Өрөмдлөгийн үр дүнд Сэлэнгэ ордын Дундбулаг болон Баянцогтын хэсгээс 40 хүртэл хувийн маш өндөр агууламжтай төмрийн хүдэр илэрсэн байна.
Хуулийг албан тушаалтан үзэмжээрээ хэрэгжүүлэх боломж олгожээ
Ер нь “Стратегийн орд” гэж зарлахын зорилго нь ойлгомжтой ч, ашигт малтмалын ордууд нийгэм, эдийн засагт дорвитой үр өгөөж өгч чадахгүй, аж ахуйн үйл ажиллагаанд төр хутгалдсанаар тухайн төсөл эдийн засгийн эргэлтэд орж чадахгүй үхмэл байдалд орох нэг нөхцөл болж буйг нийтээр харж байна.
Олборлох салбарт шовинизм ноёлжээ
Эрэл, хайгуул, олборлох, боловсруулах, түүнчлэн байгаль хамгаалал, нөхөн сэргээлт зэрэг бодит үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, арга ажиллагаанд холбогдох зохицуулалтуудыг сайжруулж, оролцогчдын эрх үүрэг, хариуцлагыг өмнөхөөс илүү тодорхой, хариуцах эзэнтэй болгосон зэрэг нааштай хандлага төсөлд байна.
Аспайр нүүрсээ Оросын боомт дээр худалдана
Хөвсгөл аймагт коксжих нүүрсний Овоот төслийг хэрэгжүүлж буй Аспайр Майнинг компани Noble групптэй жил гаруйн өмнө хийгээд байсан түншлэлээ өргөтгөсөн талаар мэдээллээ.
Шинэ хуульд компаниуд тааламжгүй байна
Монголын бизнесийн зөвлөл шинээр санал болгоод буй Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын агуулгыг шүүмжилсэн захидал Ерөнхийлөгчийн Тамгын газарт илгээжээ.
Төмрийн хүдрийн үнэ 151 ам.доллар болжээ
Төмрийн хүдрийн үнэ тонн тутамдаа 151 ам.доллар болж өсчээ. Өнгөрсөн оны есдүгээр сарын 5-нд уг металлын үнэ тонн тутамд 86.5 ам.доллар болж, хамгийн доод үзүүлэлтдээ хүрч байсан юм.
Тавантолгой Хятадын зах зээлээс бусад орныг гаргана
Тавантолгой төсөл бүрэн хүчин чадлаараа ашиглалтад орвол Хятад руу нүүрс экспортлогч улсуудад бүгдэд нь нэмэлт дарамт ирэх тухай Индонезийн нүүрсний холбооны Гүйцэтгэх захирал Суприатна Сухала мэдэгджээ.