Шинэ мэдээ
Хятад АНУ-тай занарын төсөлд хамтарна
Хятадын төрийн өмчийн “Шинхуа Энержи” компани АНУ-д занарын хийн төсөлд хамтран ажиллахаар болжээ. Пенсилванид байрлах энэхүү төслийн орд газраас эхний гучин жилд нийтдээ 3.8 тэрбум куб метр хий олборлоно гэж тооцож байна.
Mining Journal Awards 2013 болно
Геологи, уул уурхайн салбарын оны шилдэг үйл ажиллагааг шалгаруулдаг Mining Journal Awards дөрөв дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Хятадын коксжих нүүрсний импорт нэмэгджээ
Дэлхийн коксжих нүүрсний хамгийн том хэрэглэгч болох Хятад улсын коксжих нүүрсний импорт өнгөрсөн арваннэгдүгээр сард 9 хувиар өсч 6.6 сая тоннд хүрчээ. Өнгөрсөн аравдугаар сард тус улсын импорт 6.05 сая тонн, өмнөх есдүгээр сард 7.25 сая тоннд хүрч байсан юм.
2014 онд уул уурхайн ямар үйл явдлууд болох вэ?
Ирэх жил Улаанбаатарт зохион байгуулагдах уул уурхайн бүх төрлийн арга хэмжээний дэлгэрэнгүй хуанли The Mongolian Mining Journal-ийн шинэ дугаарт хэвлэгдлээ. Түүнчлэн, Монголын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, ханган нийлүүлэлттэй холбоотойгоор хилийн чанадад нээгдэх олон улсын арга хэмжээнүүдийн танилцуулга, холбогдох мэдээллийг уншигчдадаа зориулан дэлгэрэнгүй нийтлэв.
Уул уурхай + Хөрөнгийн бирж = Баялгийн эзэд
2011 оноос хойш монголчууд 230 гаруй сая доллараар гадаадын биржүүдээс хувьцаа авчээ. Монголбанкны гадаад хөрөнгө оруулалтын позицийн тайланд дурдсанаар монголчууд 2013 оны эхний хагас жилд 109 сая долларыг гадаадын биржүүдээс хувьцаа авахад зарцуулсан байх юм.
Алс Дорнодыг хөгжүүлэх хөтөлбөр ирэх сард эхэлнэ
ОХУ нь Алс Дорнод, Сибирийг эдийн засгийн томоохон бүс нутаг болгон хөгжүүлэх өргөн цар хүрээтэй хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон билээ. 2025 он хүртэл хэрэгжих холбооны төлөвлөгөөт тус хөтөлбөрийг 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр Төрийн ДУМ-ээр баталлаа.
2014 онд коксжих нүүрсний үнэ ямар байх вэ?
Австралийн Нөөц баялаг, эрчим хүчний эдийн засгийн газраас /Bureau of Resources and Energy Economics BREE/ гаргасан таамаглалаар 2014 онд дэлхийн зах зээл дэх коксжих нүүрсний нэг тоннын дундаж FOB үнэ 150 ам.доллар, гэрээт FOB үнэ дунджаар 158,8 ам. доллар байх гэнэ.
Холбооны нөөц санхүүгийн дэмжлэгээ танав
АНУ-ын төв банк “Холбооны нөөц” эдийн засгийг идэвхижүүлэх гуравдугаар хөтөлбөрийн хүрээнд хийж буй санхүүгийн дэмжлэгээ 10 тэрбум доллараар танах болсноо өчигдөр мэдэгдэв.
Хятадын газрын ховрын экспорт буурна
Дэлхийн газрын ховор элементийн зах зээл дэх нийлүүлэлтийг бараг дангаараа шахуу хангаж буй Хятадын Засгийн газар газрын ховор элементийн ирэх оны экспортын хэмжээг гаргажээ.
“Рио Тинто” Оюутолгойн санхүүжилтэд “нэмэлт хугацаа” авав
“Оюутолгой” төслийн 66 хувийг эзэмшиж буй “Turquoise Hill Resources” компанийн хяналтын багцыг эзэмшиж буй “Рио Тинто” компани төслийг санхүүжүүлэх банкуудаас “нэмэлт хугацаа” авчээ. Тодруулбал, зээл олгогч банкуудаас ирэх гуравдугаар сарын 31-нийг хүртэл байдлыг “харзнахыг хүсчээ”.