Шинэ мэдээ
Перу улсын Энэтхэгт хийсэн алтны экспорт дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Перугийн Энэтхэгт хийсэн алтны экспорт жилийн өмнөхөөс 36%-иар өсч, 2024 онд 3 тэрбум ам.долларт хүрч, дээд амжилт тогтоох төлөвтэй байна. Энэхүү асар их өсөлт нь дэлхийн хоёр дахь том хэрэглэгч Энэтхэг улсын эрэлт нэмэгдэж байгаатай холбоотой гэж засгийн газрын өндөр албан тушаалтан баасан гарагт мэдэгдлээ.
“Эрдэнэс монгол" нэгдэл эхний хагас жилийн ажлаа дүгнэв
Өнгөрсөн жилээс уламжлал болгон зохион байгуулж буй “Эрдэнэс Монгол нэгдлийн эхний хагас жилийн ажлын үр дүн-өвөлжилтийн бэлтгэл” удирдах ажилтны зөвлөгөөнийг 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Багануур ХК-ийг түшиглэн зохион байгууллаа.
Энэтхэг Оросын нефтийн хамгийн том импортлогч орон боллоо
Энэтхэг Оросын нефтийн импортоор Хятадыг гүйцэж дэлхийд тэргүүлж байна гэж Ройтерс агентлаг мэдээллээ. Энэтхэгийн тээвэрлэлтийн тоо баримтаас харахад 7 дугаар сард өдөрт 2.07 сая баррель Оросын түүхий нефтийг импортолсон нь өмнөх сараас 4.2%, өнгөрсөн оны мөн үеэс 12% өссөн байна. Хятадын гаалийн мэдээгээр, Энэтхэгийн 7-р сарын түүхий нефтийн импортын хэмжээ Хятад улсын 1.76 сая баррелиас давсан байна.
Лабораторийн орчин сайжирч, техникийн чадавхи нэмэгдэнэ
БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА, УУХҮЯ /хуучин нэрээр/ болон Сангийн яам хооронд байгуулсан “Монгол Улсын агаарын чанарыг сайжруулах хүрээнд эрчим хүчний эх үүсвэрийн чанарын тогтолцоо, чадавхыг бэхжүүлэх” төслийг 2021-2025 онд хэрэгжүүлж буй.
“Тавантолгой” ХК 518.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллав
”Тавантолгой”ХК нь 2024 оны бизнес төлөвлөгөөнд 7,5 сая тонн нүүрс олборлон экспортод 6,9 сая/тн, дотоодод 580 мян/тн нүүрс борлуулахаар төлөвлөснөөс 2024 оны хагас жилийн байдлаар хөрс хуулалт 11.86 сая м3 буюу өмнөх оны мөн үеэс 112,2 хувь, нүүрс олборлолт 2,33 сая/тн буюу өнгөрсөн онтой харьцуулвал 237,7 хувь, уулын цул 13.98 сая м3 буюу өнгөрсөн оноос 129.9 хувиар тус тус өссөн байна.
Шинэ технологийн ачаар АНУ-д шатдаг занарын олборлолт эрчимжиж байна
АНУ-ын шатдаг занарын үйлдвэрлэгчид 2024 оны олборлолтын таамаглалаа өсгөх хандлагатай болж байна. Учир нь занар үйлдвэрлэгчид технологи сайжирсаны үр дүнд арай бага зардлаар илүү их хэмжээний газрын тос олборлох боломжтой боллоо. Харин энэ нь зах зээлд газрын тосны нийлүүлэлт хэтэрч, үнэ буурч магадгүй гэсэн болгоомжлолыг төрүүлж байна.
ХӨГЖЛИЙН ХУРД БА ЭДИЙН ЗАСГИЙН ШИЙДЭЛ
Mонголын эдийн засгийн чуулганы үеэр хоёр өдрийн турш нэгдсэн 4, салбар 14 хуралдаан хийхээр зохион байгуулсан нь хэлэлцэх сэдвүүдийг илүү нарийн задалж, өргөн хүрээтэй хэлэлцэхээр зорьсон гэсэн үг. Нэгдсэн болон салбар хуралдааны нийт 18 сэдвийг харахад бүгд хэлэлцэх учиртай, ач холбогдолтой байсан нь нэг талаас эдийн засаг, нийгмийн өмнө шийдэл хүлээсэн олон асуудал бий ч нөгөө талаасаа цаг үе, хөгжил ийнхүү хурдтай өрнөж байгааг бэлхнээ илтгэж буй гэлтэй
"УУРХАЙЧДЫН НААДАМ" 2024
Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн 30-н жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан "УУРХАЙЧДЫН НААДАМ" 2024
Рио Тинтогийн литийн уурхайг сербүүд эсэргүүцэж байна
Олон мянган байгаль орчны болон сөрөг хүчний идэвхтнүүд Белград хотод жагсаж, Рио Тинто группийн Европ дахь хамгийн том буюу 2.4 тэрбум долларын өртөгтэй литийн уурхайг Сербид нээхийн эсрэг эсэргүүцлээ илэрхийллээ.
“Трансвест Монголиа” компанийн 15 жилийн ойн баярын арга хэмжээ амжилттай зохион байгуулагдав
“Трансвест Монголиа” компанийн 15 жилийн ойн баярын арга хэмжээ 8 дугаар сарын 8,9-нд боллоо. Тус компани нь Японы нэр хүнд бүхий Сүмитомо Корпорацын хөрөнгө оруулалттай бөгөөд дэлхийд тэргүүлэх Комацугийн дистрибьютер болох Канадын Эс-Эм-Эс Экьюпмент компанийн охин компани юм. Компанийн 15 жилийн ойн баярыг нээж, Сүмитомо Корпорацын Захирал Кэничи (Кэвин) Хиуга, Эс-Эм-Эс Экьюпмент компанийн гүйцэтгэх захирал Робин Херд болон Трансвест Монголиа ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэвид Төрнбулл нар үг хэллээ.