Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн 2026 оны Бүх гишүүдийн ээлжит чуулган өнөөдөр /2026.03.27/ боллоо. Чуулганд нийт 57 гишүүн байгууллагаас 29 гишүүн байгууллага оролцож, салбарын үйл ажиллагаа, цаашдын бодлого, чиглэлийн талаар санал солилцсон байна.
МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа 2022.IV–2026.IV оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн тойм, 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг гишүүдэд танилцууллаа. Хуралд оролцсон гишүүн байгууллагууд өнгөрсөн 4 жилд хийсэн ажлын тайлан болон төлөвлөгөөг хэлэлцэж, дэмжлээ.
Мөн Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгон баталгаажуулсан бөгөөд “Барловорлд Монголиа” ХХК, “Мехлопат” ХХК, “Эрдэнэ Монгол” ХХК-ууд Хяналтын зөвлөлд ажиллахаар сонгогджээ.
Эх сурвалж: МУУҮА