Шинэ мэдээ
“Серро Верде” 2.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
Перугийн Серро Верде 2053 он хүртэл үйл ажиллагаагаа сунгах 2.1 тэрбум ам.долларын төлөвлөгөөг танилцууллаа. Перугийн хамгийн том зэс үйлдвэрлэгч “Серро Верде” уурхайн зүгээс олборлолтоо нэмэгдүүлж, Арекипа бүс дэх уурхайн ашиглалтын хугацааг 2053 он хүртэл сунгахад зэхэж байгаагаа мэдэгдсэн билээ
Ц.Туваан: 2025 оны улсын төсвөөс геологи хайгуулын салбарт 20 тэрбум төгрөг зарцуулна
"Монголын геологи, хайгуул-2025" чуулга уулзалт, үзэсгэлэн энэ сарын 27, 28-нд Корпорэйт Конвеншн төвд зохион байгуулагдаж байна. Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны санаачилгаар энэхүү чуулга уулзалтыг 2009 оноос зохион байгуулж байгаа. Энэ жил “Эрэл, хайгуулыг дэмжих нь” сэдвийн хүрээнд танхим болон онлайнаар шууд дамжуулж буйгаараа онцлог. Төр засгийн удирдлагууд, салбарын шилдэг мэргэжилтнүүд нэгэн дор чуулж, хайгуул, ашиглалтын дэвшилтэт чиг хандлагыг тодорхойлох, үнэ цэнтэй туршлага, мэдээлэл солилцох чухал талбар болдог тус арга хэмжээний үеэр албаныхан дараах мэдээллийг өгсөн юм.
Энэтхэгийн Засгийн газар эрчим хүчний салбараа дэмжиж байна
Энэтхэгийн Засгийн газар дулааны цахилгаан станцуудынхаа нүүрс нийлүүлэлтийн журамд томоохон өөрчлөлт оруулж, Нүүрс түгээх бодлого (NCDP) -оос “Шакти” бодлогод шилжиж байгаагаа зарлалаа. “Observervoice.com”-д бичсэнээр нүүрсний олборлолт түүхэн дээд хэмжээнд хүрсэн энэ үед Энэтхэгийн Засгийн газар эрчим хүчний салбараа дэмжихийн тулд ийнхүү дотоодын нүүрсний хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч байна хэмээн шинжээчид онцолжээ.
“Худалдааны дайн”-ы эргэн тойронд
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын эхлүүлсэн “Худалдааны дайн” олон улсад эдийн засгийн хямрал нүүрлэхэд түлхэц болж байгаа. Ялангуяа уул уурхайн салбарт сөргөөр нөлөөлөх болсныг шинжээчид онцолж байгаа юм. Трамп ган, хөнгөн цагааны импортын бүх бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулах болсноо үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлоготой холбон тайлбарладаг. Мэдээж энэ бодлого цөөнгүй улсад эдийн засгийн алдагдал үүсгэж байна. Харин заримд нь төдийлөн нөлөөлж чадахгүй аж. Жишээ татвал, Энэтхэг улс. "Энэтхэг АНУ-д 100,000 тонн хүрэхгүй ган экспортолдог тул гангийн үйлдвэрлэлд тийм ч их сөрөг нөлөө үзүүлэхгүй" гэж Энэтхэгийн Засгийн газрын түшмэл Сандип Паундрик ярьжээ.
УУЛ УУРХАЙН БОЛОВСРУУЛАЛТЫН ТҮВШИНГ НЭМЭГДҮҮЛНЭ
Mонгол Улсын уул уурхайн салбарын төрийн өмчит компаниудыг нэгдсэн удирдлага, менежментээр хангах үүрэгтэй "Эрдэнэс Монгол" нэгдэл нь 31 хуулийн этгээд, 18 мянга гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.
Уул уурхайн салбарын цалин улсын дунджаас 2 дахин өндөр
Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин улсын дунджаас 2 дахин өндөр байна.
Тухайлбал, ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалинг эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангиллаар харвал 2024 оны 4 дүгээр улиралд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 5.4 сая төгрөг болж, улсын дунджаас 2.0 дахин өндөр байна.