Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Төмрийн хүдрийн экспорт 113%-ийн өсөлтөөр оныг эхлүүллээ Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, 2020 оны эхний сарын байдлаар гадаад худалдааны нийт эргэлт 932 сая ам.долларт хүрсний дотор экспорт 459 сая ам.доллар, импорт 473 сая ам.доллартай тэнцлээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт бараа эргэлт 16.1%-иар, экспорт 24.4%-иар, импорт 6.1%-иар тус тус буурсан байна. Гадаад худалдааны тэнцэл энэ оны нэгдүгээр сард 14.3 сая ам.долларын алдагдалтай гарлаа. Өнгөрсөн оны мөн үед 103.3 сая ам.долларын ашигтай гарч байжээ. Энэ онд гадаад худалдаа ашиггүй гарсан нь экспорт өмнөх оны мөн үеэс 148 сая ам.доллараар буурсантай холбоотой. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сард алтны экспорт огт хийгдээгүйн зэрэгцээ зэсийн баяжмалын нийлүүлэлт 43.2 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлсөн байна.
Хийн хоолойг Монголоор дамжуулах ТЭЗҮ-ийг боловсруулах Оросын Ажлын хэсэг байгуулагджээ Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа тэргүүтэй төлөөлөгчид Оросын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллертэй (2020.02.18)уулзсан байна. Тус уулзалтын үеэр ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах ажлыг хариуцаж, урьдчилсан судалгааны ТЭЗҮ-ийг боловсруулах чиглэлэлээр Оросын талаас Ажлын хэсэг байгуулсныг “Газпром” компани мэдэгджээ. 2019 онд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын “Газпром” нээлттэй хувьцаат нийгэмлэг хооронд харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулсан (2019.12.05)юм.
Б.Өлзийбаяр: “Салхит”-ын бонд нь санхүүгийн зах зээлийн эрүүл тогтолцоог эвдэх гаж үзэгдэл Салхитын ордод бонд гаргах тухай төр засгийн шийд­вэрийг Та хэрхэн харж байгаа вэ? Төрийн, хувийн өмчтэй ялгаагүй аливаа компани үйл ажиллагаандаа шаардлагатай хөрөнгө босгох зорилгоор бонд гаргадаг. Компанийн бонд гэдэг бол зарчим юм. Санхүүгийн зах зээл тодорхой дүрэмтэй. Одоо ил болсон ТЭЗҮ-ээс харахад Салхитын ордыг 7 жил ашиглах үйл ажиллагааны ашиг байтугай орлого нь тэтгэврийн зээлийг тэглэж хүрэхгүй байна. Ийм ордыг барьцаалж тэтгэврийн зээлийг тэглэх зорилгоор бонд гаргах нь санхүүгийн зах зээлийн зөв, эрүүл тогтолцоог эвдэж буй. Санхүүгийн зах зээлд байж боломгүй этгээд, гаж үзэгдэл юм.
Алт цэвэршүүлэх үйлдвэрийг байгуулах хөрөнгө оруулалтыг судална Засгийн газрын хуралдаанаар, Алт цэвэршүүлэх үйлдвэрийг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар барих боломжийг судалж танилцуулахыг холбогдох сайд, агентлагийн дарга, бусад албан тушаалтанд даалгажээ. Монгол Улсын Ерөнхий сайд Казахстан улсад хийсэн албан айлчлалын үеэр Алт цэвэршүүлэх үйлдвэрийг барих тухай гэрээнд талууд гарын үсэг зурсан юм. Нийт 81.9 сая ам.доллар шаардлагатай бөгөөд урьдчилгаа 30%-ийг санхүүжүүлсэн тохиолдолд ажил нь эхлэх боломжтой. Үйлдвэр жилд 50 тонн алт, 25 тонн мөнгө үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм. 
COVID 19 вирусийн тархалттай тэмцэхээр эрдэс баялгийн салбарынхан хандивын аяныг эхлүүллээ Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд тэргүүлэх байр суурь эзэлж буй эрдэс баялгийн салбарынхан дэлхийн олон оронд тархаад буй COVID-19 вирусийн эсрэг сайн үйлсийн хандивын аяныг эхлүүлж байна. Албан бичгээ УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарт(2020.02.18) гардууллаа. Энэхүү хандивын аянг салбарын сайд дэмжиж байгаагаа илэрхийлж өөрийнхөө нэг өдрийн цалинг хандивлан хандивын аян эхлүүлж уриалж байгаагаа илэрхийлэв. Уг хандивыг Монгол Улсын Засгийн газраас вирусийн эсрэг авч буй арга хэмжээг дэмжих, өмнөд хөршийн ард түмэнд сэтгэлийн болон эд материалын дэмжлэг үзүүлэхэд зориулж байгаа юм.
Тавантолгой-Гашуунсухайт төмөр зам, Тавантолгой-Оюутолгой-Ханги авто замын төслүүд дөрөвдүгээр сард эхэлнэ “Эрдэнэс Тавантолгой" ХК нь 1072 ширхэг хувьцааны ногдол ашиг олгох шийдвэр гарсантай холбогдуулан Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар уул уурхайн зарим төслүүдийн явцын талаар дурдсан юм. Тодруулбал, бүтээн байгуулалтын хүрээнд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, баяжуулах үйлдвэр, коксын үйлдвэр, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажлууд хийгдэж байгааг тэрээр хэллээ. Тухайлбал, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл бэлтгэлээ ажлаа хангаж бүтээн байгуулалт гуравдугаар сарын 1-нд эхлэх байсан ч коронавирусын дэгдэлтийн улмаас тодорхой хугацаагаар буюу нэг сараар хойшлох төлөвтэй байна.
1072 ширхэг хувьцаатай иргэн 96480 төгрөгийн ногдол ашиг авна Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг өгөх шийдвэр гаргасантай холбогдуулан өнөөдөр /2020.02.17/ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан болон Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар мэдээлэл өглөө. Нэгж хувьцаанд 90 төгрөг олгох бөгөөд 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96480 төгрөг оногдож байна. Компанийн тухай хуулийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан уг шийдвэрийг энэ оны 05 дугаар сарын нэгний дотор Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлнэ. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны ногдол ашиг хуваарилах шинэ журмын дагуу 2020 онд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг олгох юм.
Эрдсийн баялгаас үүдэх “Монгол өвчин” (Mongolian disease) Н.Даваасамбуу  /Монгол Улсын Зөвлөх инженер, Доктор (Ph.D) / Дэлхий дээр 200 гаруй улс орны байгалийн баялгийн нөөц бололцооны хувьд харилцан адилгүй. Байгалийн нөөц баялаг   улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд түлхэц өгч, түшиг тулгуур болдог гэдэг   маргаангүй зүйл. Гэхдээ байгалийн баялгаа зүй зохистой, зөв ашиглаж байж, түүний үр өгөөжийг нь улс, нийгмийнхээ хөгжилд нэмэр хандив болгох нөхцөл, боломж үүсдэг.  Байгалийн арвин их нөөц баялагтай боловч түүнийгээ буруу ашиглаж, зарцуулснаас үүдэн бий болдог “Голланд өвчин”, “Баялгийн хараал” гэх мэт сөрөг үр дагавруудын талаар бидний монголчууд цөөн бус жилийн хугацаанд бага бусаар ярьж хэлэлцсээр, бие биедээ анхааруулсаар, цэцэрхсээр байгаа билээ. 
“Оюутолгой” компани 2019 онд 321 сая долларын татвар төлсөн “Оюутолгой” компанийн мэдээлж байгаагаар өнгөрсөн оны хэмжээнд үйл ажиллагааны үзүүлэлт сайн, гүний уурхайн бүтээн байгуулалт урагшилсан жил байсан байна. Мөн Оюутолгой төсөл эхэлснээс хойших хугацаанд буюу 2010-2019 оны хооронд төслийн хэмжээнд дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгийн хэмжээ 10.3 тэрбум ам.долларт хүрчээ. “Оюутолгой” компани 2019 онд 321 сая ам.долларыг татвар хураамжид төлж, 838 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласан. Тэднээс 564 нь үндэсний ханган нийлүүлэгчид байсан бол үйл ажиллагааны худалдан авалтынхаа 76%-ийг эдгээр үндэсний компанид төлжээ.
УОК: Нүүрсний экспортыг түр зогсоох нь зүйтэй Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотойгоор Улсын онцгой комиссын (2020.02.10) хуралдаанаар нүүрсний экспортын тээврийг түр хугацаанд зогсоох нь зөв гэж үзлээ. Тодруулбал, ирэх гуравдугаар сарын 2-ныг хүртэл  Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэн, Ховд аймгийн Булган, Сүхбаатар аймгийн Бичигт зэрэг боомтоор нүүрсний экспортын тээврийг хориглох шийдвэр гаргав. ЭМЯ-наас мэдээлснээр, Гашуунсухайт боомттой хиллэдэг БНХАУ-ын Халиут гацаанд коронавирусийн халдварын хоёр тохиолдол гарсан нь батлагдсан байна. Тиймээс нүүрсний тээвэрлэлтийг зогсоох саналаа УОК-оос Засгийн газарт танилцуулахаар болжээ.
“Уул уурхайн робот техник ба автоматжуулалт” хурал үзэсгэлэн хоёрдугаар сарын 26-27-ны өдрүүдэд Австрали улсад болно. “Уул уурхайн робот техник ба автоматжуулалт” хурал үзэсгэлэн хоёрдугаар сарын 26-27-ны өдрүүдэд Австрали улсад болно.
Усны тогтвортой менежментийн олон улсын бага хурал хоёрдугаар сарын 1-2-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Усны тогтвортой менежментийн олон улсын бага хурал хоёрдугаар сарын 1-2-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно.
Хятад: Америкийн бараанд ногдуулах импортын татвараа 50%-иар багасгана Өнгөрсөн пүрэв гаригт БНХАУ-ын зүгээс АНУ-тай хийсэн Худалдааны хэлэлцээрийн эхний шатны гэрээний хэрэгжилт болгож татвар бууруулахаар болсноо зарлалаа. Тодруулбал Америкаас импортолдог 75 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварыг 50%-иар багасгахаар болжээ. Уг шийдвэр энэ сарын 14-нөөс хэрэгжиж эхлэх бөгөөд цаашид хоёр улсад үлдээд буй импортын нэмэлт татварыг бүхэлд нь цуцлах хүртэл хамтран ажиллана гэдэгт найдаж байгаагаа Хятадын зүгээс илэрхийллээ.
S&P Global Platts: Коронавирусын улмаас Хятадын гангийн хэрэглээ 45-60%-иар буурч болзошгүй Коронавирусын дэгдэлтийн улмаас хоёрдугаар сард Хятадын гангийн хэрэглээ буурч 31-43 сая тоннд хүрч болзошгүй гэсэн таамгийг “S&P Global Platts” агентлагаас дэвшүүлжээ. Өөрөөр хэлбэл 2018 оны мөн үеэс 45-60%-иар буурна гэж тус агентлаг үзэж байна. “S&P Global Platts” агентлагийн шинжээчид, гангийн нийт хэрэглээний 55%-ийг бүрдүүлдэг барилгын салбартай холбон тайлбарлажээ. Учир нь Хятадын ихэнх бүс нутагт хоёрдугаар сарын 10-ны өдрийг хүртэл барилгын үйл ажиллагааг бүрэн зогсоогоод байгаа юм. Барилгын ажилчдын хоёр долоо хоногийн хугацаатай карантиныг энэ сарын 24-ныг хүртэл сунгахаар болжээ. Зарим хотод барилгын үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл зогсоосон байна. Коронавирусээр халдварласан иргэдийн тоо буурахгүй байгаа энэ үед Хятад улсын хэмжээнд барилгын салбарын үйл ажиллагааг дөрөвдүгээр сар хүртэл царцааж магадгүй гэж “S&P Global Platts” агентлаг таамаглаж байгаа юм.
Эрдсийн зах 2020 оныг хатуухан эхлэв Дэлхийн тэргүүлэх хоёр гүрэн өөр хоорондын худалдааны маргааныг шийдвэрлэх эхний шатны гэрээг оны эхэнд буюу нэгдүгээр сарын 15-нд АНУ-ын Цагаан ордонд талууд үзэглэсэн. Уг үйл явдал нь эрдсийн түүхий эдийн зах зээлд, ялангуяа зэс, газрын тосны хувьд ихээхэн таатай мэдээ болсон билээ. Хэдийгээр талуудын гэрээний нөхцөл шинжээчдийн хүлээлтэд төдийлөн хүрээгүй ч  зах зээлд яах аргагүй эерэг уур амьсгал оруулсан. Гэтэл энэхүү гэрээ зурагдахаас өмнө хүмүүсийн төдийлөн анзаараагүй   нэгэн үйл явц эхэлсэн   нь Хятадын төв хэсэгт орших Хүбэй мужийн Ухань хотод анх тогтоогдсон онц аюултай халдварт өвчин байв. Тэр нь шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчин болох нь удалгүй тодорсон. Энэхүү вирусээр тус улсад арванхоёрдугаар сараас нэгдүгээр сарын сүүл гэхэд 4000 орчим хүн өвдөж 100 гаруй хүн нас бараад байгаа юм.
The Mongolian Mining Journal-ийн англи контент MNB World сувгаар цацагдаж эхэллээ  Эдийн засаг, уул уурхайн төрөлжсөн  Монголын анхны сэтгүүл The Mongolian Mining Journal-ийн  редакц  МҮОНРТ-ийн MNB World сувагтай 2020 оны нэгдүгээр сараас эхлэн  хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд The Mongolian Mining Journal  сэтгүүлийн англи хэл дээрх контент MNB World сувгаар нэвтрүүлэг болон сар бүр тогтмол цацагдах юм. Сэтгүүлийн редакц болон телевизийн сувгийн хамтарсан англи хэл дээрх “Mining Mongolia” нэвтрүүлгийн анхны дугаарыг үзэгчдэдээ хүргэж байгаадаа таатай байна. Ийнхүү 11 дэх жилдээ тогтмол хэвлэгдэж буй The Mongolian Mining Journal сэтгүүл үйл ажиллагааны хүрээгээ тэлэн телевизийн салбарт өргөжиж, МҮОНРТ-ийн MNB World  сувгаар үзэгчдийн хүртээл болж эхэллээ.
Хятадын коксжих нүүрсний импорт 2019 онд 15.3%-иар өсөв Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хятадын коксжих нүүрсний импорт биет хэмжээгээр түүхэн доод хэмжээнд буюу 1.7 сая тоннд хүрсэн байна. Гэхдээ оны нийт дүнгээр 2019 онд  Хятад улсын коксжих нүүрсний импорт нэмэгдсэн байна. Хятад улсын Гаалийн ерөнхий газрын мэдээнд өнгөрсөн онд тус улс 74.6 сая тонн коксжих нүүрс импортолсон нь 2018 оны үзүүлэлт болох 64.7 сая тонноос даруй 15.3%-иар өссөн тухай өгүүлжээ. Ийнхүү импорт өсөхөд импортын коксжих нүүрсний үнэ харьцангуй хямд байсан нь голлон нөлөөлсөн байна. Өнгөрсөн оны хэмжээнд Хятад улсын Австралиас импортолсон коксжих нүүрсний нийт дүн 30.9 сая тоннд хүрч, 2018 оныхоос 9.69%-иар ихэслээ.
Коронавирусын улмаас ОПЕК газрын тосны үйлдвэрлэлийн таналтаа нэмэгдүүлж магадгүй Брэнт маркийн газрын тосны ханш хоёр долоо хоногийн өмнөхөөс 15%-аар буурч, баррель тутамдаа 55 ам.доллараас доош хэмжээнд очоод байгаа билээ. Ийм нөхцөлд ОПЕК-ийн орнууд уналттай байгаа газрын тосны ханшийг тогтворжуулахаар тусгай уулзалтыг энэ долоо хоногийн сүүлээр эсвэл ирэх долоо хоногт зохион байгуулах гэж байна. ОПЕК болон хамтрагч орнууд нэгдүгээр сараас эхлэн өдөрт олборлох газрын тосны хэмжээгээ 1.7 сая баррелиэр бууруулж эхлээд байгаа юм. Гэсэн ч коронавирусын дэгдэлтээс үүдэн ханш буурсантай холбоотойгоор нийлүүлэлтийг нэмж бууруулах шаардлага үүссэн байж мэднэ.
Cochilco: Чили улсын зэсийн үйлдвэрлэл 2027 онд дээд хэмжээнд хүрнэ Чилийн төрийн зэсийн “Cochilco” хорооноос үндэсний зэсийн салбарын 2030 он хүртэлх зэс үйлдвэрлэлийн таамгийг гаргасан байна. Энэхүү таамгийг дэвшүүлэхдээ тус улс дахь гадаад, дотоодын компаниудын одоо хэрэгжүүлж буй болон шинээр хэрэгжих зэсийн төслүүдийг хамруулжээ. Уг таамгаар, ирэх 10 жилд Чили улсын зэсийн үйлдвэрлэл 20.5%-иар өсч 7.04 сая тоннд хүрэх аж. Гэхдээ 2027 онд зэсийн үйлдвэрлэл 7.33 сая тонн хүрч дээд амжилт үзүүлэх ч эргээд 4%-иар буурна гэж таамаглажээ.
Австралийн уул уурхай, барилгын гүйцэтгэгч "CIMIC" группын шинэ захирлыг томиллоо Австралийн уул уурхай, барилгын гүйцэтгэгч "CIMIC" групп шинэ гүйцэтгэх захирлаараа Жан Сантамариаг дэвшүүлэн томиллоо. Тэрбээр төрийн болоод хувийн хэвшлийн хувьд уул уурхай, барилгын салбарт ажиллахуйц хангалттай туршлагатай нэгэн юм. Өмнө нь "CIMIC" группын Гүйцэтгэх захирлаар Майкл Райт ажиллаж байсан. "CIMIC" группын ТУЗ-ийн дарга Марселино Фернандез Вердез “Жан Сантамариагийн уул уурхай, барилгын бизнесийн салбарт ажилласан 20-иод жилийн туршлага нь цаашид "CIMIC" группын үйл ажиллагааг тогтвортой өсөлтийг үргэлжлүүлж чадна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм. Мөн “Сантамариа бол "CIMIC" группын бүхий л үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд мэддэг учраас ажилчдыг хөгжүүлэх, цаашлаад үйлчлүүлэгчдэд мэргэжлийн үйлчилгээг үзүүлж чадна” гэжээ.