Шинэ мэдээ
Д.Сумъяабазар: Нүүрсний экспортын тээвэрт квот тогтоох асуудлыг хэлэлцэнэ
БНХАУ-д дэгдсэн коронавирусын улмаас Монгол Улсын боомтуудын түүхий эдийн экспортын тээвэр гуравдугаар сарын 15-ыг хүртэл зогссон билээ. Шадар сайд Ө.Энхтүвшин, түүхий газрын тосны экспортын тээврийн асуудлаар Дорноговь аймагт ажиллах бол өнөөдөр(2020.03.04) Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Замын-Үүдэд ажиллаж байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдээлэв. Тэрээр ойрын өдрүүдэд Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод ажиллахаар төлөвлөж байна. Нүүрсний экспортын тээврийг үргэлжлүүлэх талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Бэрхийн далд уурхайн музейг байгуулна
1954 оны есдүгээр сарын 12-нд Бэрхийн уурхайг Хэнтий аймгийн Батноров сумын нутагт байгуулан хүн амын суурьшлийг бий болгосон. 1995 оныг хүртэл Монгол Улсын экспортлож буй жоншны 75%-ийг дангаараа бүрдүүлж ирсэн тус уурхай нь олборлосон жоншоо Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрт нийлүүлж, боловсруулдаг байв. Өнгөрсөн оны тавдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Хэнтий аймагт албан томилолтоор ажиллах үед уурхайг тогтвортой ажиллахад төрөөс дэмжлэг үзүүлэхийг “Бэрх” тосгоны иргэд хүсч байсан билээ.
PDAC 2020: Коронавирус уул уурхайн төлөвийг хүндрүүлж байна
Жил бүрийн гуравдугаар сард Торонто хотод болдог PDAC чуулганы үеэр суудал олох нь ихэвчлэн хэцүү байдаг. Гэсэн ч энэ жилийн чуулганаар өмнөх жилүүдээс харьцангуй цөөн зочид цугларчээ. “CRU” группийн захирал Пол Робинсон, метал олборлолтын төлөв байдлын талаарх илтгэлээ чуулганы сийрэг ирцийн талаар эхлүүлсэн байна. Тэрээр “Бид коронавирусын талаар ярихгүй байж болохгүй. Одоогоор дэлхий дахинд эрдэс, түүхий эдийн эрэлтэд төдийлөн өөрчлөлт гараагүй. Гэвч аялал жуулчлалын салбар, гадаадад зорчиход бэрхшээлтэй байгааг чуулганы энгийн үе болон одоогийн ирцийг хараад та бүхэн ойлгох байх. Гэхдээ бидэнд БНХАУ, БНСУ-д тохиолдсон шиг цохилт хараахан тохиолдоогүй байгаа” гэлээ. Лондон хотод байрлах, бараа бүтээгдэхүүний судалгааны чиглэлийн компанийн удирдлагын Пол Робинсон уул уурхай, металын салбарт үүсээд байгаа өөрчлөлт, эргэлзээний талаар илтгэлдээ хуваалцсан байна.
S&P Global Market Intelligence: 2020 онд дэлхийн хэмжээнд геологи хайгуулын хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй
Канадын Торонто хотноо 88 дахь жилдээ нээгдээд буй PDAC-2020 чуулганд зориулж “S&P Global Market Intelligence”-ээс дэлхийн геологи хайгуулын салбарын судалгааны “Дэлхийн хайгуулын хандлага” (World Exploration Trends) тайлангаа (2020.03.01) нийтэлжээ. 2019 онд дэлхийн хэмжээнд геологи хайгуулд 9.8 тэрбум ам.доллар хөрөнгө оруулсан байна. Энэ нь өмнөх 2018 онд уг үзүүлэлт 10.1 тэрбум ам.доллар байсантай харьцуулахад 3%-иар буурсан үзүүлэлт юм. Хөрөнгө оруулалт буурсан нь зарим түүхий эдийн ханшийн уналт, алтны салбар дахь компаниудыг худалдан авах, нэгдэх зэрэг үйл явц нөлөөлсөн гэж үзжээ. Гэсэн хэдий ч хайгуулын компаниудын тоо 3%-иар нэмэгдэж 1708 болсон байна. 2018 онд хайгуулын компаниудын тоо 1651-д хүрсэн мөн өсөлтийг харууллаа.
Хятадын эдийн засгийн идэвхжил түүхэн доод хэмжээнд хүрлээ
Улс орны эдийн засгийн эрчмийг илтгэдэг (аж үйлдвэрийн) PMI үзүүлэлтээр Хятадын хувьд өнгөрсөн хоёрдугаар сард түүхэн доод хэмжээнд хүрчээ. Тодруулбал уг үзүүлэлт өнгөрсөн сард 35.7%-тай гарчээ (50-иас доош бол бууралтыг илтгэдэг). Өнгөрсөн нэгдүгээр сард тус улсын PMI үзүүлэлт 50%-тай гарч байсан юм. Ийнхүү хоёрдугаар сард тун доогуур дүн гарсан нь ялангуяа Хятадын барилгын салбарын уналтаас болжээ. Гэхдээ коронавирусын тархалтыг тус улс хяналтандаа авсан тул ирэх саруудад сэргэлт ирнэ гэж Capital Economics тайлбарлажээ.
Монголбанк хоёрдугаар сард 952 кг үнэт метал худалдан авав
Монголбанк 2020 оны хоёрдугаар сард 952 кг үнэт метал худалдан авлаа. 2020 оны эхний хоёр сарын байдлаар төв банкны үнэт металын нийт худалдан авалт 4.5 тоннд хүрээд байна. Хоёрдугаар сарын худалдан авалт нь өмнөх оны мөн үед уг үзүүлэлт 96 кг байсантай харьцуулахад 856 кг-аар өссөн байна. 2020 оны хоёрдугаар сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 16 кг, Баянхонгор аймаг дахь салбар 18 кг үнэт метал тус тус худалдан авсан байна.
Эрдэнэс Тавантолгой: Гуравдугаар сарын 2-ноос экспортын төлөвлөгөө тасалдаж болзошгүй байна
“Эрдэнэс Тавантолгой” ХК анх удаа ногдол ашиг хуваарилах болсонтой холбогдуулан даваа гараг бүрийн 13:00 цагт мэдээлэл хийж байхаар болсон. Энэ удаагийн хэвлэлийн хурлаар тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдээлэл хийсэн юм. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” компанийн систем руу 150 мянган иргэн хандаж, 1072 хувьцаатай холбоотой мэдээлэл лавлагаа авсан байна. Мөн системд 80 мянган иргэн бүртгүүлж, 63 мянган иргэн ногдол ашгийн хэмжээгээ шалгажээ. “Эрдэнэс Тавантолгой” компани энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хойш 1.6 сая тонн нүүрс Цагаан хадан дээр буулгаж, экспорт хийжээ. Нэгдүгээр сарын 24-ныг хүртэл экспортын үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирсэн гэдгийг Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг онцоллоо
Сангийн сайд: Монголын нүүрсийг Хятадын тал авахад бэлэн
Монгол Улс коронавирусын улмаас нүүрсний экспортыг хоёрдугаар сарын 10-наас зогсоогоод байсан. Улсын онцгой комисс (2020.03.01) шуурхай хуралдаж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор гуравдугаар сарын 15-наас нүүрс, газрын тосны экспортыг эхлүүлэхээр шийдвэрлэлээ. Засгийн газрын зүгээс аймаг, нийслэлийн Засаг дарга, аж ахуй нэгжүүдийн удирдлагуудад ачаа, тээврийг аюулгүй, тасралтгүй тээвэрлэх бэлтгэлээ бүрэн хангахыг үүрэг болгожээ. Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор битүүмжилсэн чингэлэгтэй нүүрс тээвэрлэх бэлтгэл ажлыг шалгаж, экспортолж эхлэхээр болсон байна. Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас “Хэрэв бэлтгэл хангагдвал заавал гуравдугаар сарын 15-ны өдрийг хүлээлгүй нүүрсний экспортоо эхлүүлэх боломжтой” гэж мэдээлэв.
Орос Хятад руу эрчим хүч экспортлох нүүрсний цахилгаан станцын төслөө хийн болгож өөрчилнө
Хятадын хилд ойр буюу Амар мужид Оросын хамгийн том цахилгаан станц байгуулах төслийг шинэчлэхээр болжээ. Тодруулбал, 1 ГВт хүчин чадалтай хийн цахилгаан станц болгож өөрчлөхөөр болсон тухай Оросын “Интер РАО” компани мэдэгдсэн байна. Хийн түүхий эдийн хувьд “Сибирийн хүч” хоолойгоос цахилгаан станцид нийлүүлэх боломжийг судлах аж. Цахилгаан станцын үйлдвэрлэлийг хийн болгох нь төслийн өртгийг бууруулж 80 тэрбум рублийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх урьдчилсан тооцоо гарчээ. 2009 оноос анх уг цахилгаан станцыг барих асуудал яригдсан. Улмаар 2013 онд Оросын “Интер РАО” компани болон Хятадын эрчим хүчний сүлжээний корпорацийн хооронд хамтын ажиллагааны гэрээ үзэглэсэн байдаг.
Nippon Steel: Монгол Улс экспортын тээврээ зогсоосон нь түүхий эдийн үнэ өсөхөд нөлөөлж байна
Гангийн үйлдвэрлэлээр дэлхийд гуравдугаарт ордог “Nippon Steel” компани 2020 онд үйлдвэрлэлийн хэмжээгээ 5 сая тонноор танахаар төлөвлөж байна. Тодруулбал, тус компанийн жилийн гангийн үйлдвэрлэл 49 сая тоннд хүрч буурах аж. Энэ нь коронавирусын дэгдэлтийн улмаас Хятадын эдийн засгийн өсөлт саарч буйтай холбоотой аж. “Одоогоор компани гангийн үйлдвэрлэлээ бууруулаагүй байгаа ч цаашид танахад бэлтгэлтэй байх хэрэгтэй” гэж “Nippon Steel” компанийн дэд Ерөнхийлөгч Кацухиро Мияамото мэдэгджээ. Хоёрдугаар сарын байдлаар Хятадын гангийн үйлдвэрүүдийн нөөц 30%-иар нэмэгдсэн байна.
Засгийн газар: Түүхий эдийн экспорт гуравдугаар сарын 15-наас үргэлжилнэ
Коронавирусын тархалтаас болж хөл хорио тогтоогоод байгаа энэ үед Засгийн газраас эдийн засгаа эрчимжүүлэх чиглэлээр авах арга хэмжээний хүрээнд хэд хэдэн шийдвэр гаргалаа. Тухайлбал, нүүрс, газрын тосны экспортыг гуравдугаар сарын 15-ны өдрөөс үргэлжлүүлэхээр болсон байна. Энэ тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Монгол Улсын хилээр ашигт малтмал, тэр дундаа нүүрс, газрын тосыг экспортлохдоо эрүүл ахуй, хорио цээрийн нөхцөл шаардлагыг хангаж ажиллах ёстой. Ачаа тээвэр эрхэлж байгаа жолооч хамгаалалтын хувцастай, машин нь ариутгалын нөхцөлтэй, хилээр гарсан өдрөө буцаж орсон байх зэрэг зохицуулалт хийх чиглэлийг өгч байгаа.
Нүүрс тээвэрлэх Кызыл-Курагино төмөр замын зураг төслийг эхлүүлнэ
Оросын Тувагийн нутаг дахь нүүрсний сав газраас татах Кызыл-Курагино чиглэлийн төмөр замын зураг төсөл, судалгааны ажлын гүйцэтгэгчээр “Стройпроект” групп тодорсон байна. Энэ тухай төмөр замын төслийн ерөнхий гүйцэтгэгч “Оросын төмөр зам”(РЖД) компанийн сонгон шалгаруулалтын протоколд дурджээ. Гэрээний дагуу тус компани зураг төсөл, судалгааны ажлыг 2021 оны наймдугаар сараас өмнө багтаан гүйцэтгэх үүрэгтэй. РЖД компаниас Кызыл-Курагино чиглэлийн төмөр замын төслийн зураг төсөл, судалгааны ажлын гүйцэтгэгчийн нээлттэй сонгон шалгаруулалтыг өнгөрсөн оны зургадугаар сард зарласан. Тухайн үед гэрээний дүнгийн дээд хэмжээг 4.75 тэрбум рублиэр тогтоосон юм. Шалгаруулалтын ялагчаар тодроод буй инженерингийн “Стройпроект” групп нь 5.5 тэрбум рублийн дүнтэй гэрээ байгуулах аж.
Нүүрсний экспортын хилийн хоригийн хугацааг сунгав
Улсын Онцгой комиссын хуралдаанаар (2020.02.26) нүүрс, газрын тосны бүтээгдэхүүнийг экспортын хилийн хоригийн хугацааг хэлэлцжээ. Тус хуралдаанаар, боомтын нүүрсний экспортын тээврийг гуравдугаар сарын 2-ноос эхлүүлэх нөхцөл боломж хангагдаагүй гэж үзэж гуравдугаар сарын 15-ныг хүртэл сунгаж байгааг Шадар сайд Ө.Энхтүвшин мэдэгдсэн байна. БНХАУ-д дэгдээд буй шинэ төрлийн вирусын улмаас Монгол Улсын онцгой комиссоос (2020.02.10) гуравдугаар сарын 2-ныг хүртэл Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Булган боомтуудаар нүүрсний экспортын тээврийг зогсоосон билээ.
Орост нүүрсний салбараа хөгжүүлэхэд 6 их наяд рубль шаардлагатай
Өнөөдөр ОХУ-ын Засгийн газар “Нүүрсний аж үйлдвэрлэлийг 2035 он хүртэл хөгжүүлэх стратеги” хөтөлбөрийг хэлэлцэж байна. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 6 их наяд рубль шаардлагатай гэж урьдчилан тооцож буй. Энэ тухай тус улсын Ерөнхий сайд Михаил Мишустин мэдэгджээ. 2035 он гэхэд Орос улс нийт 485-668 сая тонн нүүрс олборлохоор зорьж байна. Ирэх 15 жилд нүүрсний экспортын хэмжээг 259 сая, 2035 онд 390 сая тоннд хүргэхээр төлөвлөж байгаа юм. 2025 он хүртэл нүүрсний салбарт 1 их наяд рублийг хувийн хөрөнгө оруулалтаар татна гэж харж байна. Үүний тулд нүүрсний гол үйлдвэрлэлийн Тува, Якут, Забайкаль, Алс Дорнодын гол бүс нутагт хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэхэд анхаарах гэнэ. Шинээр 14 уурхайг нээж, нүүрс баяжуулах 20 үйлдвэрийг ашиглалтад оруулж, одоо үйл ажиллагаа явуулж буй 8 үйлдвэрийг шинэчлэн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр хөтөлбөрт тусгажээ.
Эдийн засаг гэнэтийн савлагаанд дархлаагүй байна
2020 оны эхний саруудад “корона” гэх нэр чихэнд үргэлж дуулдахын зэрэгцээ амны хаалтны содон үнэрт хүн бүр дасал болсон байдлаар үргэлжилнэ гэж хэн ч төсөөлөөгүй биз ээ. Корона гэх нөхөр дэлхийн эдийн засгийг хүссэнээрээ удирдана чинээ Трамп, Си дарга нар ч тааварлаагүй. Энэ үйл явцыг “Коронагийн тохуурхал” хэмээн нэрлэж болно.
АНУ, Хятадын тал худалдааны хэлэлцээрээ үзэглэж, залгуулаад эдийн засагчид 2020 онд дэлхийн санхүүгийн нөхцөл байдал “ерөнхийдөө гайгүй болох нь” гэцгээж дор бүрнээ сэтгэл уужирцгааж суусансан. Гэтэл корона гэх нөхөр дахин эргэж ирсэн нь 2019 оны арванхоёрдугаар сард байсан юмсанж. Хэн ч анзааралгүй байж атал тэрээр сүр хүчээ дэлхий нийтэд, ялангуяа Хятадад жигтэй нь аргагүй мэдрүүлж таарлаа. Си дарга коронагаас айсан уу яасан Хятадын олон нийтийн дунд цухуйхаа ч болилоо.
“Эрдэнэс” бондыг нийт 9 банк худалдан авна
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу Монгол Улсын Их Хурал Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан. Энэхүү хуульд “Эрдэнэс Монгол” ХХК өөрийн охин компани болох “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн эзэмшилд буй Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, түүнээс олсон орлогоос төр ногдох өгөөжийг барьцаалсан үнэт цаас гаргах замаар Монгол Улсын иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлөхөөр заасан юм. Монгол Улсын Засгийн газар Салхитын мөнгө, алтны ордыг төрийн мэдэлд авах шийдвэр гаргаж, энэ дагуу шуурхай арга хэмжээ авч Салхитын мөнгө, алтын ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-д шилжүүлсэн.
Алтны ханш 1600 ам.доллар давлаа
Хятад болон Ази тивийн бусад оронд коронавирусын тархалт нэмэгдэж буйн улмаас дэлхийн зах зээл дэх алтны ханш 1631 ам.доллар болж өсчээ. Энэ нь сүүлийн 7 жилийн дээд түвшинд тооцогдож байна. Хоёрдугаар сарын 14-нд зах зээл дэх алтны үнэ 1577 ам.доллар/унц байсан юм. Коронавирусын дэгдэлтийн улмаас эдийн засагт үүсэх нөлөөллийг арилгах зорилгоор Хятад улс мөнгөний зөөлөн бодлого явуулах болсон ч алтны ханш үргэлжлэн өссөөр байна. Энэ долоо хоногийн пүрэв гаригт Хятадын Ардын банк бодлогын хүүгээ бууруулах шийдвэр гаргасан юм.
“Эрдэнэс Метан”: Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан анхны төрийн өмчит компани болно
“Эрдэнэс Монгол” ХХК нь нүүрсний давхаргын метан хийн нөөцийг тогтоож, эрчим хүчний цэвэр эх үүсгүүр болгон эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой метан хийн төслийг хэрэгжүүлэхээр Австралийн “Жэйд Метан” ХХК-тай хамтарсан компани байгуулсан. 2019 оны тавдугаар сард талууд метан хийн төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж, үйл ажиллагаагаа явуулснаар улсын төсвөөс нэг ч төгрөг гаргалгүйгээр уг төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм. “Эрдэнэс Метан” ХХК нь Хамтын ажиллагааны гэрээний дагуу өөрсдийн эрлийн ажлын үр дүнгийн мэдээлэл болох 8 цооногийн өрөмдлөгийн мэдээлэл, геологийн бичиглэл, геофизикийн хэмжилтийн өгөгдөл, бүх дээжинд хийсэн нүүрсний чанарын шинжилгээний үр дүн зэргийг “Эрдэнэс Монгол” ХК-д хүлээлгэн өгчээ.
“Эрдэнэс бонд” гарчээ
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэргэдэх нэгдлийн зөвлөлийн ээлжит хурал (2020.02.14) болж, охин болон хараат компаниудын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцсэн юм. Тус компанийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү “Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж олсон орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлөхөөр хуульчилсан. Энэхүү хуулийг дагаж мөрдөх хуулийн дагуу 3 тогтоол, нэг журам гаргасан. “Эрдэнэс бонд” гаргах ажлыг удирдан зохион байгуулж байна” хэмээн тодотгосон. Энэхүү бондыг санхүүгийн зах зээл дээр хаалттай хүрээнд гаргахаар төлөвлөсөн бөгөөд бондоос босгосон хөрөнгөөр 228 мянган иргэний тэтгэврийн зээлийн 6 хүртэлх сая төгрөгийг тэглэх юм.
ОХУ: Төмөр замаар Казахстаны нутгаар дамжин Хятад руу нүүрс экспортлоно
2020 оны хоёрдугаар сараас Орос улс төмөр замаар Казахстаны нутгаар дамжин Хятад руу нүүрс экспортлох талаар Москва, Нур-Султан хэлэлцэж байна. Тус хэлэлцээрээр талууд төмөр замын тээврийн тарифыг 65%-иар хөнгөлөх асуудлыг хэлэлцэж буй. Экспортын шинэ чиглэл нь Оросын “Кузбасс” компанийн нүүрсний Хятад руу нийлүүлэлтийг өргөжүүлж, Алс Дорнодын чиглэлийг нүүрсний төмөр замын тээврийг ачааллын дарамтыг бууруулна гэж үзэж байгаа юм. Казахстан улсын хувьд төмөр замын транзит тээврийг нэмэгдүүлэх сонирхолтой байна. Орос нь Хятадын зах зээлд нүүрсний нийлүүлэлтээр Австрали, Индонезийн дараагаар гуравдугаарт орохоор эрмэлзэж байгаа юм. Тус улс нь ирэх 10 жилд Хятад рүү экспортлох нүүрсний хэмжээгээ жилд 55 сая тоннд хүргэх зорилттой.