Alcoa: Хөнгөн цагааны ханш нэмж буурах эрсдэл бий

2020-05-15 14:02

Дэлхийн хөнгөн цагаан үйлдвэрлэлийн томоохон компаниудын нэг, АНУ-д төвтэй “Алкоа”-ийн Гүйцэтгэх захирал Roy Harvey дэлхийн эдийн засгийн сэргэлтийн талаар сөрөг үзэл бодолтой байгаагаа метал, уул уурхайн нэгэн цахим хурлын үеэр мэдэгджээ. Тэрээр сэргэлтийн талаар дүгнэлт хийхэд олон зүйл тодорхойгүй гэж үзэж байна.

Хөнгөн цагаан нь аж үйлдвэрийн голлох метал бөгөөд Лондоны металын бирж дээр он гарснаас хойш 20%-иар ханш нь буураад байгаа юм. Шинэ коронавирусийн нөлөөгөөр хамгийн их цохилтод өртөж буй салбарын нэгээр хөнгөн цагааны салбар нэрлэгдэж байна.

Яг одоогийн байдлаар дэлхийн олборлогчид эрэлтээсээ илүү их бүтээгдэхүүн нийлүүлж байгаа бөгөөд цаашид үйлдвэрүүд гарцаа танах шаардлагатай болно гэдгийг Roy Harvey мэдэгджээ. Мөн нийлүүлэлтийн илүүдэл нь ханшийг улам бууруулах нөхцөл болж буйг тэмдэглэсэн байна.

Улс орнууд шинэ коронавирусийн тархалтаас сэргийлсэн хөл хорионы дэглэмийг сулруулж эхлээд байгаа ч эдийн засаг төдийлөн хурдан сэргэхгүй гэдгийг эдийн засагчид сануулах боллоо. Бидний өмнө найдаж хүлээж байсан V хэлбэрийн буюу богино хугацаанд бий болох огцом өсөлт энэ удаад зөвхөн мөрөөдөл болон үлдэж мэдэхээр байгаа ажээ.

Harvey “Одоогийн тодорхойгүй нөхцөл байдалд компаниуд үйлдвэрээ дахин нээхгүй гэж шууд хэлэхгүй. Гагцхүү үйлдвэрүүдийг нээхэд шаардлагатай эерэг нөхцөл байдал үүссэн эсэх нь тодорхойгүй байгаа”-г онцолжээ.

Он гарснаас хойш Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр “Алкоа” компанийн хувьцааны үнэ 70%-иар буурч 6.81 ам.долларын ханштай болоод байгаа юм.

Хятадын эдийн засаг оны эхний улиралд 6.8%-иар доошилж хасах үзүүлэлттэй гарсан ч хоёрдугаар улиралд хөл хорио тавигдаж, үйлдвэрүүд ажиллах болсноор буцаад сэргэж эхлээд байна. Гэсэн ч АНУ-ын мужууд болон Европын холбооны улс орнуудад нөхцөл байдал хэрхэн өрнөхийг харах шаардлагатай гэж Harvey илэрхийллээ.

Б.Төгс

Сэтгэгдэл (4)

  • dores
    Сайн уу Бид Францын санхүүжилтийн бүлэг тул санхүүгийн бэрхшээлтэй хүмүүст хувь хүмүүсийн хоорондох зээлийг санал болгодог. Та сайн зан чанартай, шударга, өгөөмөр нэгэн юм. Өр төлбөрөө барагдуулах, төлбөрөө төлөх эсвэл агуу бизнес эхлүүлэхэд танд зээл хэрэгтэй юу? Бид 5,000-1,000,000 еврогийн хоорондох зээлийг санал болгодог бөгөөд хүссэн дүнгийн хувьд жилийн 3% -ийн хүүтэй жилийн хүүтэй байдаг. Хэрэв та хувийн зээл хайж байгаа бол Бидэнтэй холбоо бариарай: doresrodriguez17@gmail.com Бид танд талархаж байна
    2020 оны 06 сарын 03 | Хариулах

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 19 цаг 51 минутын өмнө
    Орон нутгийн банкуудаас жижиг, дунд бизнест олгосон зээлийг худалдаж авах тухайгаа Хятадын Төв банк мэдэгджээ. COVID-19 цар тахлын хүндрэлийг даван туулахад жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих үүднээс банкууд 1 их наяд юань буюу 140 тэрбум ам.долларын нэмэлт зээл олгохоор тус улсын Засгийн газраас шийдвэрлэсэн байна. 2020 оны гуравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ныг хүртэл арилжааны болон хувийн банкуудаас жижиг, дунд бизнест олгох зээлийг Төв банк худалдан авахдаа 400 тэрбум юань буюу 56 тэрбум ам.доллар зарцуулах аж. Гэхдээ тухайн банкууд нэг жилийн дараа эргээд зээлүүдээ худалдан авах юм  байна.
  • 20 цаг 7 минутын өмнө
    Энэ долоо хоногийн даваа гаригт (2020.06.01) Даляны түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн фьючерс тонн тутамдаа 108.92 ам.долларт хүрч өсчээ. Энэ нь тус бирж 2013 оноос эхлэн төмрийн хүдэр арилжаалах болсноос хойших дээд амжилт болж байна. Өнгөрсөн гуравдугаар сараас Хятадын гангийн нөөц буурч тус улсын гангийн үйлдвэрлэл нэмэгдсэнээр түүхий эдийн эрэлт өсч, үүнийгээ дагаад үнэ нь ч дээшлэхэд нөлөөлжээ. Өнөөдрийн байдлаар Даляны түүхий эдийн бирж дээр төмрийн 62%-ийн агуулгатай баяжмал нэг тонн нь 102.5 ам.доллараар борлуулагдаж байна.
  • 21 цаг 17 минутын өмнө
    Монголын эдийн засаг, нийгмийн амьдрал улам хүндэрсээр байна. Оны өмнөхөн  улсын төсвөө өөдрөгөөр төсөөлж баталсан. Өнөөдөр асуудал тооцоолсноос өөрөөр эргэж, хямралд тэвдэцгээж байна. Та  нөхцөл байдлыг хэрхэн харж, дүгнэж байна вэ? Улсын төсвийг анх хэлэлцэж байхдаа л хэт өөдрөг төсөөлсөн зүйлүүд нэлээд харагдаж байсан. Наад зах нь аймгуудад хуваарилсан төсөв харилцан адилгүй. Говийн аймгуудад  нэлээд өндөр төсөв хуваарилсан. Татаас авдаг, орлогын түвшнээр доогуур эрэмбэлэгддэг аймгууд эсрэгээрээ бага төсөвтэй байх жишээтэй. Нөгөө талдаа, төсвийн орлогыг өөр өөрөөр төсөөлсөн. Тухайлбал нүүрсний экспортыг  энэ жил 42 сая тонноор тооцоолсон. 2019 оны төсөвт ингэж суулгаад хэмжээндээ хүргэж чадаагүй шүү дээ. Татвараар орж ирэх орлогуудыг  төсөвт мөн суулгасан.
  • 2020-05-29 14:56
    Монгол Улс Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад 2019 оны аравдугаар сард орсноор нийт 4 шууд хэрэгжилтийн зөвлөмж дээр 6 үүрэг даалгавар авсан. Монгол Улсын Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг, Үндэсний зөвлөл, Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагууд, хувийн хэвшил болон мэргэжлийн холбоодын хамтарсан ажлын хэсгүүд ФАТФ-ын стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарах чиглэлээр эрчимтэй ажиллаж, төлөвлөгөөнд тусгасан ажлуудтай холбоотой тайланг ФАТФ-ын Ази, Номхон Далай бүс хариуцсан хамтарсан бүлэгт цаг тухайд нь хүргүүлж ажиллалаа.
  • 2020-05-25 13:53
    Цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс Засгийн газраас хөл хорио тогтоох арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Өвчний тархалтаас сэргийлэх талаар амжилттай боловч хөл хорионы сөрөг нөлөөнөөс уул уурхайн салбарын үйлдвэрлэл, экспорт буурах, худалдааны салбарын идэвх сулрах, аялал жуулчлал, тээвэр, үйлчилгээний салбар орлогогүй болоход хүрч, улмаар бусад салбаруудад нөлөөлж байна. Энэ  гинжин холбоогоор банкны салбарт ч тодорхойгүй байдал, эрсдэл, сөрөг нөлөөг үзүүлж байгаа. Монголбанкны судалгаагаар коронавирусын нөлөөлөлд 54 мянган зээлдэгчийн 3.5 их наяд төгрөгийн зээл өртөж байгаа гэсэн тооцоо бий. Манай улсын хувьд санхүүгийн зах зээлийн 90 орчим хувийг банкны систем бүрдүүлдэг. Иргэд, аж ахуйн нэгж хямралд өртөн орлогогүй болж, зээлээ эргэн төлөхөд хүндрэл үүссэнээр банкуудын өөрийн хөрөнгө, ашигт ажиллагаа буурч, эрсдэлийн сангаа нэмэгдүүлэх шаардлагатай тулгарна.