Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Монголын уул уурхайн салбарын технологийн чиг хандлагын судалгааг хэлэлцэнэ  “Монгол Улсын уул уурхайн салбар дахь шинэ технологи, түүний хандлага, үр нөлөөлөл” судалгааны үр дүнг өнөөдөр (2020.12.17) цахимаар хэлэлцэнэ. Энэхүү судалгааны ажлыг “New Tech, New Deal” төслийн захиалгаар Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл (ТНЗ) гүйцэтгэсэн байна. Улс орнуудын уул уурхайн салбар дахь технологийн хандлага, нөлөөлөлд дүн шинжилгээ хийх “New Tech, New Deal” төсөл нь Монгол Улс багтсан  нийт 5 оронд хэрэгжжээ. Төслийг Олон улсын тогтвортой хөгжлийн хүрээлэн (IISD) Засгийн газар хоорондын уул уурхай, ашигт малтмал, металл ба тогтвортой хөгжлийн форум (IGF), Колумбын тогтвортой хөрөнгө оруулалтын Төв (CCSI), Уул уурхайн хамтын үнэ цэн, Канадын хил хязгааргүй инженерүүдийн байгууллагын түншлэлээс хэрэгжүүлж буй бөгөөд Герман улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам санхүүжүүлсэн байна.
Далд уурхай дахь монгол чадвар Ковид-19 нөхцөл байдал Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтад нөлөөлж, урьдчилж тааварлаагүй хүндрэлүүд гарч байгаа ч ажил урагшилсаар байна. Тухайлбал, хөл хорио тогтоож хил хаасны улмаас төсөлд ажилладаг гадаадын олон мэргэжилтэн Монгол Улсад ирэх боломжгүй болсон. Гэсэн хэдий ч Монгол мэргэжилтнүүд орлон гүйцэтгэж албан тушаалын түвшин ахисан нь 2020 оны том амжилт гэдгийг “Оюутолгой” компанийн Далд уурхайн төслийн захирал Крис Айчисон онцоллоо. Ийм томоохон өөрчлөлтөд ч далд уурхайн бүтээн байгуулалтын явц буураагүйг тэрээр тодотгов. Оюутолгой төслийн эдийн засгийн ач холбогдлоос гадна Монголын шинэ цагийн боловсон хүчин дэлхийд үнэлэгдэхүйц туршлага, ур чадвар хуримтлуулж байгаа нь үнэ цэнтэй үр өгөөж билээ. Олон улсын энтэй үйлдвэрлэлийг дагасан шинэ тутмын дэвшилтэт техник технологи Монголд нэвтэрч, хөдөө нутгийн залуус тив дэлхийн мэдлэгт суралцаж явна.
Далд уурхай дахь монгол чадвар Хүн төрөлхтөн бүрэлдэхээс сая сая жилийн тэртээ үл төсөөлөм орчин оршин байсныг гэрчлэх үлэг гүрвэлийн олдвор, ул мөрийг өнөөг хүртэл хадгалж ирсэн Өмнийн говь нутаг цаанаа л нууцлаг, ертөнцийн сонин орон зай гэмээр. Говийн уудам талд тэнгэр газрыг зааглан сунайх Ханбогд хайрханаас арван бээрийн газарт бас нэгэн гайхам тогтоц буй нь Оюутолгой орд. Тэрхүү баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулах үйлдвэрлэлийн суурин тусгай зөвшөөрлийн 9х10км талбайд цогцлон байна. Зөвлөлтийн геологич  зэсийн илэрцтэй хэмээн геологийн зураглалд анх тэмдэглэснээс хойш тухайн газар нарийн судлагдаагүй 1990 он хүрчээ. Тэр цагаас судалгааны ажил идэвхтэй явуулснаар орд нээсэн түүхийг Т.Мөнхбат геологич өгүүлнэ.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн анхны баяжмалаа гаргасан өдөр Монгол-Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр /хуучин нэрээр/ нь БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1973 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хэлэлцээрийн дагуу анх 50:50 хувийн эзэмшилтэйгээр байгуулагдаж, 1978 оны 12 дугаар сарын 14-нд анхны баяжмалаа гаргаснаар үйл ажиллагаагаа эхэлсэн тэр үеэс XX зууны Монгол Улсын хамгийн том бүтээн байгуулалт болох Эрдэнэт үйлдвэрийн түүх эхэлсэн төдийгүй уул уурхай дагасан, иж бүрэн дэд бүтэц бүхий Эрдэнэт хотыг цогцоор нь бүтээн босгосон нь уул уурхайн томоохон төслийн сонгодог загвар болсон юм.
Эдийн засаг КОВИД-19-ийн “гарт шилжив” Дэлхийн эдийн засаг КОВИД-19-ийн “гарт орсон”  2020 он  солигдох дөхжээ. Вакцин айсуй. Гагцхүү вакцин эдийн засгийг буцаагаад хүмүүсийн гарт аваачна гэж бид дор бүрнээ итгэж сууна.   Хэдийгээр вакцин хийлгэсэн ч хүн хоорондын зай барих, маск зүүх, эрүүл ахуйн дэглэм сахих зэргийг алдалгүй хэрэгжүүлснээр КОВИД-19-ийг ирэх онд ардаа орхих боломжтой тухай ДЭМБ мэдэгдэж байна. Тэгэхээр 2021 онд бид   хэвийн амьдралдаа орно гэж баярлах   эрт байгаа ажээ. Энэ онд манай улс УОК-ын  алба хаагчдын ачаар цар тахал гэж бараг байхгүй юм шиг “диваажин”-д аж төрж ирснээ одоо илүү ойлгож байна. Гэхдээ арваннэгдүгээр сард цар тахал дотоодод алдагдсанаар эдийн засагт учрах бодит аюулыг улс даяараа мэдэрч,   учраа олж ядан байна.
“Эрдэнэ Ресурс Девелопмент”: “Улаан” талбайн хайгуулын тусгай зөвшөөрлийг 100% эзэмшив Монгол, Канадын хөрөнгийн бирж дээр давхар бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани нь Баянхонгор аймаг дахь “Улаан” талбайн хайгуулын тусгай зөвшөөрлийг 100% эзэмших болсноо (2020.12.10) мэдээлжээ. Ийнхүү Монголын “Leader Exploration LLC” компанийн эзэмшиж байсан 49%-ийг “Эрдэнэс Ресурс Девелопмент” эзэмшихээр боллоо.  2017 онд “Улаан” хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн 51%-ийг 100% хүртэл эзэмших нөхцөлтэйгөөр “Эрдэнэс Ресурс Девелопмент” компани худалдаж авсан байна. 
Монгол, Хятадын тал төмөр зам, боомтын асуудлаар санал солилцжээ Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопэн нар цахим уулзалт зохион байгуулжээ. Хоёр орны зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, томоохон ажлыг хийж хэрэгжүүлэхэд эрхэм сайдтай хамтран идэвхтэй ажиллана гэдгээ Монголын тал илэрхийлсэн байна. Улмаар Монгол, Хятад улс хоорондын бараа худалдаа, дамжин өнгөрөх тээвэрлэлтийг дэмжих, төмөр замын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүрээнд тодорхой асуудлуудыг талууд хөнджээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2021-2025 онд хэрэгжүүлэх А6-20 бизнес төлөвлөгөөг ТУЗ-д хүргүүллээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 2021-2025 онд хэрэгжүүлэх “А6-20” Бизнес төлөвлөгөөний төслөө /2020.12.09/ Төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүллээ. Тус төлөвлөгөөнд дурдсанаар компани өнгөрсөн 2016-2020 оны хооронд 6 ажлыг амжилттай хийж хэрэгжүүлсэн бөгөөд цаашид 2021-2025 он хүртэл 20 том ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд “А6-20” хөгжлийн хөтөлбөрт туссан, амжилттай хэрэгжүүлсэн 6 ажлыг гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хурлын эхэнд танилцуулж, дараах ажлуудыг онцоллоо
“Сибирийн хүч 1” хоолойгоор 3.84 тэрбум шоо метр хий Хятадад нийлүүлжээ “Сибирийн хүч 1” байгалийн хий дамжуулах хоолойг одоогоос жилийн өмнө (2019.12.02) ашиглалтад оруулж Оросоос анхны бүтээгдэхүүнийг Хятад руу нийлүүлж байсан билээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тус хоолойгоор 3.84 тэрбум шоо метр хий экспортолсон тухай Оросын “Газпром” компани мэдээлэв. Гэрээний дагуу арванхоёрдугаар сард Хятадын тал Оросоос авах байгалийн хийн импортоо огцом нэмэгдүүлэх, эсвэл энэ оны үлдсэн нийлүүлэлтийн төлбөрийг төлөх үүрэгтэй. Орос, Хятадын тал 2014 онд байгуулсан гэрээгээр “Сибирийн хүч 1” хоолойгоор 2020 онд 5 тэрбум, 2021 онд 10 тэрбум, 2022 онд 15 тэрбум шоо метр хий нийлүүлэх хуваарьтай. Хий дамжуулах хоолойг бүрэн хүчин чадалд хүргэхэд Оросын талаас түүхий эдийн нөөц дутмаг гэдгийг мэргэжилтнүүд онцолдог. 
Хятадын зэсийн импорт буурчээ  Лондоны металын бирж дээр даваа гаригийн (2020.12.07) хаалтын ханшаар тонн зэс 7656 ам.доллар байна. Аж үйлдвэрийн гол метал болох зэсийн үнэ өнгөрсөн долоо хоногийн сүүлийн өсөлтийн түвшнээс бага зэрэг буурав. Хятадын эсрэг шинэ хориг арга хэмжээ АНУ авч болзошгүй тухай мэдээлэл энэ долоо хоногийн эхээр цацагдсанаар зэсийн ханшийн тогтворгүй байдалд нөлөөлсөн гэж шинжээчид үзжээ. Дэлхийн хоёр том эдийн засаг болох тус орнуудын худалдааны харилцаа дахин хурцдахаас эмээж байна. Өнгөрсөн баасан гаригт (2020.12.04) зэсийн ханш 7741 ам.долларт хүрч өссөн бөгөөд энэ нь 2013 оны гуравдугаар сараас хойших хамгийн өндөр дүн боллоо. Цар тахлын дэгдэлт өндөр байгаагийн улмаас дэлхийн эдийн засгийн төлөв эрсдэлтэй хэвээр байна. 
Я.Содбаатар: Шивээхүрэн боомтын үйл ажиллагаа хэвийн болж, өдөрт 350 орчим автомашины тээврийн хөдөлгөөнийг нээлээ Нүүрсний тээвэрлэлтэд ажиллаж байгаа жолооч нараас хүсэлт гаргасны дагуу Ханбогд сумын нутаг дахь “Түгээмэл түмэн хишиг”  компанийн зогсоолд байгаа 2260 ачаагүй автомашиныг  зогсоолоос гаргаж кэмпүүдэд байршууллаа. Энэ хугацаанд нийтдээ жолооч нарыг PCR шинжилгээнд хамруулах ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Шивээхүрэн боомтын үйл ажиллагаа хэвийн болж, өдөрт 350 орчим автомашины тээврийн хөдөлгөөнийг нээлээ. Замын-Үүд боомт дээр Эрээн талдаа 50 жолоочийг 30 хоногийн хугацаатай байршуулж, гаалийн хяналтын талбайгаас хилийн боомтын дундын бүсэд машин солилцох байдлаар тээвэр зохицуулалт хийх шаардлагыг хөрш орны зүгээс тавьсан. Одоогоор Монголын талаас 18 жолооч тээвэрлэлтийн ажлыг зохион байгуулж байна.
Австрали, Монголын коксжих нүүрсний орон зайд Оросын компани экспортоо ахиулна ОХУ-ын “Мечел” компани нь арванхоёрдугаар сард Хятад руу хийх коксжих нүүрсний экспортоо 30%-иар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, Хятадын коксжих нүүрсний зах зээл дээр тааламжтай нөхцөл байдал үүссэн гэдгийг Оросын компанийн Ерөнхий захирал Олега Коржов мэдэгдсэн байна. Түүний тайлбарласнаар, Австралийн 4.5 сая тонн коксжих нүүрс тээвэрлэсэн усан онгоцнууд Хятадын далайн боомтод сар гаруй хугацаанд саатаж байна. Түүнчлэн, тус улсын зах зээл дээр коксжих нүүрсний үнэ сүүлийн дөрвөн жилийн хамгийн дээд хэмжээнд хүрч өссөн. Мөн Монгол Улс цар тахлын халдвар дотооддоо алдсаны улмаас тус улсын түүхий нүүрсний Хятадын худалдан авалт бараг тал хувиар буурахад хүрч болзошгүй гэж мэдэгджээ.
“S&P Global Platts”: 2020 онд Хятадын гангийн үйлдвэрлэл түүхэн дээд хэмжээнд хүрнэ Дэлхийн хамгийн том гангийн үйлдвэрлэгч Хятад улс нь эхний арван сард нийт 877.9 сая тонн ган үйлдвэрлэжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.5%-иар өссөн үзүүлэлт юм. “S&P Global Platts” агентлагаас 2020 онд Хятад улсын гангийн үйлдвэрлэл 1.016 тэрбум тоннд хүрч, түүхэн дээд амжилт үзүүлнэ хэмээн таамаглажээ. Оны хоёрдугаар хагаст тус улсын барилгын идэвхжил нь гангийн үйлдвэрлэл нэмэгдэхэд голлон нөлөөлнө гэж харж байна. Тэгвэл “Fitch” агентлагийн дэвшүүлсэн таамаглалаар, энэ онд Хятадын нийт гангийн үйлдвэрлэл 980 сая тоннд хүрэх бөгөөд тус улсын дэд бүтэц, барилгын салбарын идэвхжилтэй холбон тайлбарлажээ.   
Арваннэгдүгээр сард 3.1 сая тонн нүүрс экспортлов Эрдсийн экспортыг авч үзвэл, эхний 11 сард нүүрсний гадаад худалдаа 27 орчим сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 22.4%-иар буурсан байна. Харин нүүрсний экспортын орлого 2 тэрбум ам.долларт хүрч 32%-иар доошилжээ. Сарын дүнгээр, арваннэгдүгээр сард 3.1 сая тонн нүүрс экспортолж, өмнөх аравдугаар сараас 910 мянган тонноор (22.5%-иар) буурав. Энэ нь цар тахлыг дотооддоо алдсанаар нүүрс тээврийн машинуудын хил нэвтрэлт огцом буурсантай холбоотой. Тухайлбал, арваннэгдүгээр сарын эхний 15 хоногт манай улс 2.1 сая тонн нүүрс экспортолсон бол сарын сүүлийн хагаст 1 сая тонн болж буурчээ.  
Тавантолгой бүлэг ордод аюулгүй бүс байгуулан ажиллаж байна КОВИД-19-ийн цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор уул уурхай, газрын тосны салбарын аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, цар тахлын эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой орд газруудад халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах аюулгүйн тусгай бүс байгуулах салбарын сайдын тушаал батлагдсан.
Уурхайчдын ээлж солих зааврыг баталлаа ​​​​​​​Коронавируст халдварын тархалттай холбоотойгоор бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээт компани болон тэдгээрийн туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагууд нь ажилтнуудын ээлж солилцож шилжилт хөдөлгөөн хийх үйл ажиллагаанд баримтлах зааврыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдрийн А-312 дугаар тушаалаар баталлаа. Үүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны шуурхай штабын дарга Г.Нандинжаргалд даалгав.
Канад, Австралийн хамтарсан компани зэс-цайрын төсөл хэрэгжүүлнэ  Канад, Австралийн хамтарсан “Ambler Metals” компани зэс-цайрын ордын “Upper Kobuk Mineral Projects” төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө баталжээ. Канадын “Trilogy Metals”, Австралийн “South32” хамтарсан компанийг 2020 оны хоёрдугаар сард байгуулсан байна. Тухайн үед “Upper Kobuk” ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Trilogy Metals” компани нь төслийг хамтран хэрэгжүүлэх хөрөнгө оруулагчийг хайж байжээ. “Upper Kobuk” орд нь 3.6 сая тонн зэс, 1.36 сая тонн цайр болон 1 сая унц алтны таамаг  нөөцтэй. Гэхдээ ордын алслагдсан байршил, байгалийн хүнд нөхцөл нь төслийн бүтээн байгуулалтын зардлыг ихээхэн нэмэгдүүлж байгаа юм.
“Codelco” компани Эквадор дахь төслийг хэрэгжүүлэх сонирхолтой байна Чилийн төрийн өмчит “Codelco” компани нь Эквадорын эрх баригчдаас зэсийн “Llurimagua” томоохон төсөлд тус улсын төрийн “Enami EP” компанитай хамтрахад "найрсаг" дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. Эквадор дахь зэсийн ихээхэн нөөцтэй “Llurimagua” ордын хайгуулын ажилд 2012 оноос Чилийн компани оролцож ирсэн бөгөөд ойролцоогоор 60 сая ам.доллар зарцуулжээ. 2019 онд “Codelco” болон “Enami EP” компаниуд хамтарсан үйлдвэр байгуулах гэрээг үзэглэж, хамтарсан үйлдвэрийн 51%-ийг Эквадорын тал эзэмшихээр  тохиролцсон байна. Гэвч гэрээний нөхцөлөө зөрчсөн гэж талууд бие биенээ буруутгаснаар энэхүү төслийг хамтран хэрэгжүүлэх төлөвлөгөө нурсан аж. Түүнчлэн, Эквадорын байгаль орчныг хамгаалах ТББ-ууд “Llurimagua” төслийг хэрэгжүүлэхийн эсрэг байр суурьтай байгаа юм.
“Эливана” уурхайгаас хүдрийг төмөр замаар тээвэрлэхэд бэлэн болжээ “Fortescue Metals” компани нь Баруун Австрали дахь “Эливана” уурхайгаас төмрийн хүдрийн анхны тээвэрлэлтийг төмөр замаар хийхэд бэлэн болжээ. Тодруулбал, арванхоёрдугаар сараас тээврийг эхлүүлэх аж. Нийт 1.25 тэрбум ам.долларын өртөгтэй “Эливана” уурхайн цогцолборт, жилд 30 сая тонн хүдрийг хуурай аргаар баяжуулах үйлдвэр, 143 км төмөр замын төсөл багтаж байгаа юм. Төмөр зам барих ажил 2019 оны долдугаар сараас эхэлж ийнхүү ашиглалтад орж байна. Анх 2018 онд тус компаниас “Эливана” ордыг шинээр хэрэгжүүлэхээр болж, уурхайг 2020 оноос олборлохоор төлөвлөснөө мэдэгдсэн билээ. Ордын ашиглалтын хугацаа 18 жил бөгөөд 60%-ийн төмрийн агуулгатай хүдэр олборлоно. 2021 оны эхний хагаст уурхайн үйл ажиллагаа эхлэх юм.
“First Quantum” компани “Таса Таса” ордын  хайгуулын дүнг танилцуулав   Канадын “First Quantum” компаниас Аргентин дахь зэсийн “Таса Таса” ордын хайгуулын эцсийн үр дүнг танилцуулжээ. Тухайн дүгнэлтээр, эл орд нь 7.7 сая тонн зэс, 5 сая унц алт болон 210 мянган тонн молибдений нөөцтэй аж. Ингэснээр “First Quantum” компанийн нийт зэсийн нөөц 29 сая тонн хүрч, дэлхийд 5 дахь том зэс үйлдвэрлэгч болж байна. Тус компани нь “Таса Таса” ордыг түшиглэн жилд 60 сая тонн хүдэр боловсруулах УБҮ байгуулах юм. Тус үйлдвэрлэлд Панам дахь “Cobre Panama” болон Замби дахь “Sentinel" уурхайн техникүүдийн шийдлийг ашиглахаар төлөвлөжээ.