Шинэ мэдээ
Рио Тинто: 2027 онд ногдол ашгийг 3 үе шаттайгаар олгохоор төлөвлөсөн
Монгол Улсын Засгийн газраас 3 их наяд төгрөгийн ногдол ашгийг Оюу толгой компаниас төвлөрүүлэхээр төлөвлөсөнтэй холбогдуулан Рио Тинто компаниас албан ёсоор байр сууриа захидлаар илэрхийлсэн байна. Энэ талаар Сангийн сайд З.Мэндсайхан “Рио Тинто” болон “Оюу толгой” компаниас ногдол ашиг олгох тухай захидлыг хүлээн авсан тухайгаа өнөөдөр мэдээллээ.
Зэсийн баяжмалын экспорт он гарсаар 70% өсөж 7.62 тэрбум долларт хүрлээ
Улсын нийт экспортын 88.5%-ийг зэсийн баяжмал, нүүрс, алт, төмрийн хүдрийн худалдаа бүрдүүлсэн байна. Энэ дундаа зэсийн баяжмалын худалдаа эрдсийн түүхийн эдийн экспортыг борлуулалтын дүнгээр хошуучилж байна. Тодруулбал энэ оны эхний 10 сарын байдлаар манай улсын зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 2.13 сая тоннд хүрч, 7.62 тэрбум ам.долларын орлого оллоо. Энэ нь жингээр 15%, үнийн дүнгээр даруй 68.2%-иар тус тус өссөнийг илтгэнэ.