Төмөр зам
Илюмжиновын замаар нүүрс гэлдрүүлэх неополитик
Засгийн газрын сүүлийн хуралдаанаар нарийн царигийн төмөр замын богинохон маршрут баталсныг олон хүн анзаараагүй болов уу. Цагаан хаднаас Гашуунсухайт хилийн боомт хүртэлх хориод километрт нарийн царигийн буюу олон улсын стандартын төмөр зам байгуулах шийдвэр гаргасан юм. Энэ шийдвэрийг УИХ-ын Намрын чуулганаар хэлэлцүүлэх магадлалтай.