Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Нефть, занар
Sinopec корпораци 2018 онд IPO гаргана Хятадын эрчим хүч, химийн Sinopec корпораци нь 2018 онд хөрөнгийн бирж дээр IPO гаргахаар төлөвлөж байна. Тус корпораци эхлээд Хонконг, дараа нь Шанхайн хөрөнгийн бирж дээр IPO гаргах аж.
Орос Казахстаны нутгаар 70 сая тонн нефть Хятад руу тээвэрлэнэ Оросын төрийн өмчит “Роснефь” корпораци, Хятадын Газрын тос, хийн корпорацитай /CNPC/ газрын тос нийлүүлэх таван жилийн хугацаатай гэрээгээ 2023 он хүртэл сунгажээ.
Газрын тосны үйлдвэрийг Энэтхэгийн зээлээр барина Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг санхүүжүүлэхээр болов.
“Башнефть”-ийг хувьчлах үнэ тодорхой боллоо “Башнефть” компани дахь төрийн хувийг 325-330 тэрбум рубль буюу 5.3 тэрбум ам.доллараар худалдахаар үнэлжээ. Энэ тухай ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд Алексей Улюкаев мэдэгдсэн байна.
”Газрын тосчид” орон нутгийг дэмжих гэрээний загвар батлагдлаа Газрын тосны тухай хуульд “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлэх асуудлыг тусгасан гэрээний загвар”–ыг Засгийн газар батлахаар заасны дагуу, уг гэрээний загварыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа.
Уламжлалт бус газрын тосыг зохицуулсан заалт хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байгаа УИХ-аас Газрын тосны шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийг энэ оны долдугаар сард баталсан. Уг хуулийн дагаж мөрдөх журмуудыг боловсруулах Ажлын хэсэг Уул уурхай, эрчим хүчний яам дээр байгуулагдан ажиллаж байна. Энэ талаар тус яамны Түлшний бодлогын газрын ахлах мэргэжилтэн А.Пүрэвтэй ярилцлаа.
О.Энхбаяр: Нүүрсний давхаргын метан хий хайх 14 хүсэлт ирсэн Газрын тосны газрын Хайгуул, судалгааны хэлтсийн дарга О.Энхбаяртай нүүрсний давхаргын метан хийн эрхзүйн орчны талаар ярилцлаа.
Шатдаг занар Монголын эрчим хүчний салбарт “битүү морь” болон айсуй Түлш болох “ид шидтэй” нэгэн чулууны төрлийг монголчууд шатдаг занар хэмээн нэрийддэг. Занарыг өнгөц харвал байдаг л нэг чулуу мэт. Энэ чулуу нь улаан шаргал, бор саарал зэрэг янз янзын өнгөтэй боловч ерөнхийдөө харьцангуй цайвар хэрнээ гандуу харагдана.
Газрын тосны хуулийн шинэчилсэн найруулгыг баталсангүй УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Газрын тосны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Газрын тосны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Монголоос Хятад руу нефтийн хоолой тавина Монгол улсаас БНХАУ руу түүхий газрын тос дамжуулах хоолой тавихаар болсон байна. Газрын тосны экспортлогч компаниудаас ийм саналыг Газрын тосны газар, Уул уурхайн яаманд тавьжээ.
Шатдаг занараас нефть гаргаж авах бүрэн боломжтой Сүүлийн үед шатдаг занараас нефть, хий гаргаж авах нэлээд ярих боллоо. Ирээдүйн түлш гэж нэрлээд байгаа занарын нөөц, ашиглах технологийн талаар Монголын химийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч, академич, доктор, профессор Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.
“Занарын тэсрэлт”-д Монгол нэгдэнэ “Өнгөрсөн жилүүдэд томоохон гэрээ хэлэлцээр дээр ажилласаар шатдаг занарыг анхаарч амжсангүй. Одоо үлдсэн багахан хугацаагаа занарт зориулна” хэмээн ЭБЭХ-ний сайд Д.Зоригт Эдийн засгийн форумын үеэр хэлсэн юм. Эрчим хүч, нефтийн нөөц дуусахад шатдаг занар “амь тариа” болно гэдгийг бүгд мэддэг байсан ч төдийлөн сонирхож байсангүй.
1 2 3