Оюутолгой
Оюутолгойн нөөц Эрдэнэтээс 7 дахин их
Оюутолгой ордын нөөцийн талаар олон мэдээлэл гардаг. 2010 оны гуравдугаар сард батлагдсан Оюутолгой ордыг ашиглах ТЭЗҮ-д тусгагдсанаар тус ордын үр ашигтай буюу олборлолтын нөөц нь 3 тэрбум 380 сая тонн хүдэр, 31,1 сая тонн зэс, 1328 тонн алт, 7601 тонн мөнгө, 81600 тонн молибдени хэмээн тооцогджээ.