Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага
Ч.Отгочулуу: Эрдэнэс Тавантолгойн IPO дээр төрийн өндөрлөгүүдийн нэгдмэл  байр суурь дутагдалтай Дэлхийн уул уурхайн салбарын анхаарлын төвд буй Монголын коксжих нүүрсний Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах  оролдлогыг үе үеийн Засгийн газрын зүгээс хийж байсан ч бүтэлтэй болоогүй. Харин тус ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” компанийг “Эрдэнэс Монгол” ХХК-иас салган Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хариуцуулснаас хойш салбарын яам олон улсын бирж дээр гаргах төлөвлөгөө боловсруулан идэвхтэй ажиллаж байгаа билээ.
А.Билгүүн: Хөрөнгө оруулалт татах чадамж манайд бий ч сөрөг хандлагаа өөрчлөх хэрэгтэй Өнгөрсөн онд улсын эдийн засаг чамлахааргүй өсөв. Эдийн засгийн хувьд санаа зовоож байсан хүндхэн үеийг амжилттай давж чадсаныг 2018 оны дүн сайтар харуулж чадлаа. Гэсэн ч энэ амжилтыг бататгах, хадгалж чадах эсэх нь хөрөнгө оруулалтын цаашдын нөхцөл байдлаас ихээхэн хамаарах билээ.
Mongolia Mining-2019: Хариуцлагатай уул уурхай тогтвортой хөгжлийн үндэс Эрдэс баялгийн салбар сэргэлттэй, түүнийг даган уул уурхайн компаниуд идэвхэжсэн энэ цаг үед “Mongolia Mining” олон улсын үзэсгэлэн ес дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна.
М.Энхжаргал: Хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахуйц хайгуулын шинэ талбай шаардлагатай Хайгуулын салбарт гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэхэд юуны өмнө төрийн тогтвортой бодлого нэн чухал. Нөгөө талаас хайгуулын талбай олгогдохгүй байгаагаас шалтгаалж хөрөнгө оруулалт орж ирэхгүй  байна. Хөрөнгө оруулагчдад хэтийн төлөвтэй талбай шаардлагатай гэдгийг ч холбогдох албаны хүмүүс хэлж байгаа юм.
Б.Баярсайхан: Засаг солигдсон ч төрийн алба нь тогтвортой байвал төслүүд хэрэгжээд явна Монголд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, улс төрийн тогтворгүй байдалд хөрөнгө оруулалтын орчныг хамгаалахад чиглэсэн зорилтууд, “Улсын хөрөнгө оруулалт хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаар Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхантай MMJ-ийн сэтгүүлч Э.Оджаргал ярилцлаа.
П.Хөхөө: Хэрлэн гол дээр урсцын тохируулга хийх төслийг Концессын зүйлсийн жагсаалтад оруулахаар бэлтгэж байна Өмнөговь аймгийн Ханбогд суманд байгуулагдах Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төслийн ажил 2018 онд нэлээд урагштай өрнөжээ. Тухайлбал, Барилга, хот байгуулалтын яамтай хамтран үйлдвэр байгуулах 150 га газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэртэй холбоотой аймгийн болон Ханбогд сумын Иргэдийн хурлын зөвшөөрлүүд гарч Засгийн газраар батлуулсан гээд нааштай мэдээллүүд бий.
Р.Сэддорж: Хагас зууны түүхтэй ууган уурхайд хүнд үе тохиолдсон ч зогсох эрх байгаагүй Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 96 жилийн ой энэ жил тохиож байна. Уламжлал ёсоор Монголын уурхайчид арванхоёрдугаар сарын 25-нд “Уурхайчдын баяр”-аа тэмдэглэх гэж буй. Эдүгээ “Тавантолгой” хэмээх нэрийг Монголчууд төдийгүй дэлхийн улс орнууд сайн мэдэх болжээ.
Б.Батхүү: Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаа сайжирч, нэр хүнд нь өснө “Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ”-ний явц байдлын талаар ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүүгээс тодрууллаа.
Зэс боловсруулах үйлдвэрийн төсөлд усны асуудал тулгамдаж байна Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт 2019 оноос эхэлж хэрэгжих зорилттой “Хүнд аж үйлдвэрийн хөтөлбөр”-ийг Салбарын яамнаас боловсруулж байна. Ирэх дөрвөн жилийн хугацаанд төслүүдэд нийт 7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэхээр тооцжээ.
Б.Соёл-Эрдэнэ: “Саплай Чэйн” ирэх оны гуравдугаар сард “show room”-ээ нээнэ “Саплай Чэйн” /Supply Chain/компани нь харилцагч үйлчлүүлэгчдийнхээ захиалгын дагуу эрэлт хэрэгцээнд нь тулгуурласан, чанартай, баталгаатай, найдвартай тоног төхөөрөмжүүдийг Англи, АНУ, Канад, Австрали, Герман, БНХАУ, БНСУ зэрэг орноос түргэн шуурхай нийлүүлж байна. Тус компанийн Бизнес хөгжлийн менежер Б.Соёл-Эрдэнэтэй ярилцлаа.
Газрын тосны үйлдвэрийн хөрөнгө оруулалтын зардлыг багасгахыг зорьж байгаа Олон жил яригдсан Газрын тос боловсруулах үйлдвэрийг Энэтхэгийн 1 тэрбум ам.долларын хөнгөлттэй зээлийн санхүүжилтээр барихаар талууд тохиролцож, энэ оны зургаадугаар сарын 22-нд Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт үйлдвэрийн шав тавьсан билээ.
Автоматжуулалт нь уурхайчдад шинэ чадварт суралцах шаардлагыг авчирна Австралийн уул уурхайн салбар нь дэлхийн уул уурхайн салбарт өөрийн худалдааны цар хүрээ болон технологийн ноу-хаугаар сайн танигдсан. Тиймээс MMJ-ийн Б.Төгсбилэгт Квийнслэндийн их сургуулийн Тогтвортой эрдэс баялгийн хүрээлэнгийн Трансформатив сургалтын хэсгийн Хөтөлбөрийн ахлах Робин Эванстай салбарын хүрээний чухал асуудлаар ярилцлаа.
Г.Батцэнгэл: Эрх баригчдын үйлдлээс л уул уурхайн салбарын ирэх жилүүдийн хөгжил хамаарна The Mongolian Mining Journal сэтгүүлийн анхны дугаар уншигчдад хүрээд 10 жил болжээ. Уул уурхайн салбарт мэргэжлийн сэтгүүл мэндэлж, нэгэн арваныг туулахад хамтдаа өсч өндийсөн бүтээн байгуулалт бол үндэсний мэргэжилтнүүдийн нөр их хөдөлмөрөөр боссон Ухаахудаг төсөл.
Yokohama Rubber-ийн лабораторид шинэчилсэн дугуйг Монголд нийлүүлж байна Дэлхийн технологийн оргил болсон Япон улсын “Yokohama” брэндийн дугуйг албан ёсны эрхтэйгээр Монголын зах зээл, уул уурхайн салбарт тав дахь жилдээ нийлүүлж байгаа “Вай Ти Эм Монголиа” компанийн үүсгэн байгуулагч S&ROYAL GROUP MONGOLIA компанийн Ерөнхийлөгч Д.Сэржбүдээтэй ярилцлаа.
Н.Баттулга: Монголын уул уурхайн салбарт Төслийн менежментийн мэргэжилтэн хомс байна Олон Улсын Төслийн Удирдлагын Хүрээлэн (PMI)-гийн Монгол дахь салбар “Пи Эм Ай Монголиа Чаптер”-аас жил бүр зохион байгуулдаг олон улсын бага хурал болоод байгууллагын үйл ажиллааны талаар “Пи Эм Ай Монголиа Чаптер”ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баттулгатай ярилцлаа.
Wood Mackenzie: Монголын хувьд Хятадаас өөр зах зээлд хүрэхэд хүндрэлтэй Эрдсийн зах зээлийн судалгааны байгууллага Вүүд Маккензийн Ази Номхон далайн бүс нутгийн Нүүрсний зах зээл хариуцсан Ахлах шинжээч Пралаб Бхаргавагаас Coal Mongolia олон улсын нүүрсний салбарынхны хурлын үеэр MMJ зарим асуултад хариулт авлаа.
“Эрдэнэ Ресурс” нутгийн иргэдтэй нээлттэй харилцаа бий болгож чаджээ Баянхонгор аймагт Баянхөндий алтны хайгуулын төсөл хэрэгжүүлж буй Канадын “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци” (Эрдэнэ Ресурс) төсөл хэрэгжүүлж буй орон нутагтаа хэрхэн хувь нэмрээ оруулж буй талаар судалгаа гарчээ.
Д.Цэдэнбалжир: Газрын тосны үйлдвэрийн төсөл дээр алдах эрх байхгүй Монгол Улс Газрын тосны үйлдвэр байгуулахаар хэд хэдэн удаа шав тавьж байсан ч биеллээ олж байсан нь үгүй. Энэ удаад, тодруулбал У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүрэн эрхийн хугацааны нэг томоохон зорилт нь Газрын тосны үйлдвэрээ байгуулж, ашиглалтад оруулах. Гэсэн хэдий ч салбарын мэргэжилтнүүдийн санааг зовоож буй зүйл бол үйлдвэрийн гол түүхий эд болох газрын тосны нөөц.
Л.Наранбаатар: “Coal Mongolia 2018” чуулганы 6 хэсэг тус бүр онцлох илтгэгчтэй Нүүрсний салбарыг онцолдог “Coal Mongolia 2018” чуулга уулзалт, үзэсгэлэн есдүгээр сарын 4-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдох гэж байна. Уг арга хэмжээний талаар “Coal Mongolia” чуулганыг үүсгэн байгуулагч, “Гложекс консталтинг” компанийн Ерөнхий захирал Л.Наранбаатараас тодруулсан юм.
2025 оноос говь нутаг усны хомсдолд орж болзошгүй байна “Өмнийн говь нутагт усны нөөц хомс тул уул уурхайн нүсэр том үйлдвэрлэлүүд хүндхэн байдалд орж болзошгүйг усны салбарын мэргэжилтнүүд эртнээс анхааруулж, сэрэмжлүүлсээр ирсэн. Гэвч төр, засгийн зүгээс өнөөг хүртэл бодитой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн ажил алга байна.
4 5 6 7 8 9 10