Орон нутаг ба Уул уурхай
“Орон нутаг ба уул уурхай” сургалт эхэллээ
Нэрт сэтгүүлч Лунтангийн Болормаа агсны санаачлан хэрэгжүүлж, жилээс жилд цар хүрээ нь өргөжин тэлсээр буй “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийн 2019 оны ээлжит сургалтаа The Mongolian Mining Journal сэтгүүл болон “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ өнөөдөр албан ёсоор эхэлж байна.
Орон нутгийн мэдээллийн сүлжээ
Уул уурхай, эдийн засгийн салбарын олон сэдвээр бодитой бичих, нэвтрүүлэхийн тулд сэтгүүлчдэд суурь мэдлэг, мэдээлэл чухал. Тэр тусмаа өргөн уудам Монгол орны аймаг, сум хязгаарт алслан суурьшсан ард иргэдэд уул уурхайн салбарын бодит мэдээлэл хүргэх үйлс онцгой.