Мэдээ
ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний экспортын татвар буурна
Ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс ОХУ-ын газрын тосны экспортын татвар тонн тутамд 20,5 ам.доллараар буурахаар болж байна. Тус улсын Сангийн яамны мониторингийн мэдээллээр есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 14-ний хооронд дэлхийн зах зээл дэх Urals маркийн газрын тосны нэг баррелийн үнэ 108,7 ам.доллар байжээ.
Хятадын төмрийн хүдрийн импорт нэмэгдэв
Дэлхийн хоёр дахь том эдийн засаг Хятад улс нь түүхийн эдийн хамгийн том хэрэглэгч. Тус улсын гангийн үйлдвэрлэл есдүгээр сард 100 мянган тонн болж нэмэгджээ. Өдөрт дунджаар 2,4 мянган тонн ган үйлдвэрлэж байна гэсэн үг юм. Энэ нь өнгөрсөн оны эхний найман сартай харьцуулахад найман хувиар өссөн үзүүлэлт аж. Гэхдээ шинжээчдийн хувьд уг үзүүлэлтийг тийм ч хангалттай биш хэмээн үзэж байна.
ГШХО-ын 32 хувийг Хятад улс эзэлж байна
Ерөнхий сайд Н.Алтанхуяг ирэх долоо хоногт БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ. Хятад улс нь манай улсын эдийн засаг, худалдааны хамгийн том харилцагч юм. Монгол улсад орсон гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээгээр Хятад улс тэргүүлж байна.
Д.Дондовыг Хүндэт тэргүүлэгчээр өргөмжилжээ
Холбооны Бүгд найрамдах Герман улсын Аахен хотноо саяхан “The XV International ISM Congress” олон улсын уул уурхайн маркшейдер, инженерүүдийн 15 дугаар эрдэм шинжилгээний томоохон чуулган болж өндөрлөжээ.
“Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэх гарц буюу дундын хувилбар
“Урт нэртэй” хууль ужиг гацаанаас гарах уу, эсвэл дахиад л гацах уу? Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн Дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ Ээлжит бус чуулганаараа хэлэлцэхээр болсон юм.
Хоргос боомт 2014 онд нээгдэнэ
БНХАУ, Казахстаны хил дээр байгуулагдаж буй хоёр улсын эдийн засгийн онцгой бүс Хоргос боомт 2014 оны наймдугаар сард нээгдэхээр болжээ.
Цэвэр усны нөөцийг зохистой хэрэглэнэ
Хур тунадас багатай, жилийн дундаж урсацын 60 хувь нь хил даван урсдаг Монгол улсын хувьд цэвэр усны зохистой хэрэглээ анхаарах сэдвүүдийн нэг билээ. Уул уурхайн байгууллагуудын хувьд экологийн нөхөн сэргээлт, усны ундарга хамгаалах асуудлаар багагүй ажил хийж байгаа.
Хятадын нүүрсний импорт 14 хувиар өсчээ
Хятадын нүүрсний худалдаа, борлуулалт энэ оны эхний долоон сарын байдлаар аль аль нь буурсан үзүүлэлттэй гарчээ. Энэ талаар Хятадын нүүрсний үндэсний ассоциаци мэдээлжээ.
Газрын тос, алтны экспорт нэмэгджээ
Үндэсний статистикийн хорооны мэдээлж буйгаар энэ оны эхний долоон сарын байдлаар Монгол улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 6 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 7.2 хувиар буурчээ.
“Би уурхайчин” уралдааны эхний бүтээлүүд ирж байна
Монголын уул уурхай, эдийн засгийн The Mongolian Mining Journal сэтгүүлийн 5 жилийн ойн нэрэмжит “Би уурхайчин” гэрэл зургийн уралдааныг зарлаад удаагүй байгаа билээ.
Геологи, уул уурхайн үйлдвэрлэлийн үе шат болгонд гар бие оролцож яваа хөдөлмөрч хамт олны сэтгэлийн толь болсон түүхэн агшнуудыг MMJ тэмдэглэн үлдээхийг зорьж байна. Мэргэжлийн гэрэл зурагчид Шүүгчээр нь ажиллах уг уралдаанд геологич, уурхайчдын өөрсдийнх нь бүтээлийг хүлээн авч буйгаараа онцлог.