Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл
Эрдсийн экспорт 390 сая доллараар буурчээ Өнгөрсөн оны байдлаар Монгол улсын нийт экспорт 4.38 тэрбум ам.долларт хүрсний 89.2 хувийг эрдсийн экспорт бүрдүүлжээ. Гэхдээ өмнөх 2011 оныхтой харьцуулахад манай улсын нийт экспортын хэмжээ 430 гаруй сая ам.доллараар буюу 8.99 хувиар буурсан дүн мэдээг Үндэсний статистикийн хороо гаргажээ.
Тавантолгой Хятадын зах зээлээс бусад орныг гаргана Тавантолгой төсөл бүрэн хүчин чадлаараа ашиглалтад орвол Хятад руу нүүрс экспортлогч улсуудад бүгдэд нь нэмэлт дарамт ирэх тухай Индонезийн нүүрсний холбооны Гүйцэтгэх захирал Суприатна Сухала мэдэгджээ.
Эрдсийн зах зээл зэврүүн өдрүүдийг үдэж, урин цагтай золгоно Эрдсийн зах зээлийн хувьд 2012 он 2011 оных шиг урин дулаан байсангүй. Зах зээлийг зэврүүн хүйтэн болгосон шалтгаанд Хятадын эдийн засгийн удаашрал, АНУ, Европын холбооны улс орнуудын санхүүгийн байдал сайнгүй байсан зэргийг шинжээчид онцолж байна.
АНУ-ын “татвар”-ын өсөлтөөр зах зээл сайжрав АНУ-ын Төлөөлөгчдийн танхим өнгөрсөн мягмар гаригт чинээлэг иргэдийн татварын хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрийг дэмжин баталсан нь эрдсийн зах зээлд ч сайнаар нөлөөлж эхлээд байна.
Монголын төмрийн хүдрийн экспорт эрс нэмэгджээ Монгол улс зөвхөн коксжих нүүрсээр бус, төмрийн хүдрийн экспортоор ч Хятадын гол нийлүүлэгч болж буй нь сүүлийн хэдэн сарын экспортын дүнгээс ажиглагдаж байна.
Зэс, нүүрсний үнэ өсч байна АНУ-ын ажлын байрны үзүүлэлт өнгөрсөн арваннэгдүгээр сард шинжээчдийн таамаглаж байснаас хавьгүй өндөр буюу 146 мянгаар нэмэгдсэн нь зэсийн үнэ ханшид эерэгээр нөлөөлжээ.
Монголын нүүрсний чанарыг сайнгүй байна гэв Дэлхийн зах зээл дэх коксжих нүүрсний үнэ Европын эрэлт буурахын хэрээр 2013 оны эхний улиралд 5.9 хувиар буурах хандлагатай байна.
Зэсийн үнэ 8000 доллар давав Зэсийн хамгийн том хэрэглэгч болох Хятадын үйлдвэрлэлийн эрчмийн үзүүлэлт буюу Purchasing managers index (PMI) өнгөрсөн арваннэгдүгээр сард 50.6-д хүрснийг өчигдөр албан ёсоор зарлав.
Роснефть тоног төхөөрөмжид 15 тэрбум доллар зарцуулна Оросын төрийн өмчийн газрын тосны магнат ирэх жил тоног төхөөрөмжийн зардалд нийтдээ 15 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөөд буй ажээ. Энэхүү тооцоо нь энэ оныхтой харьцуулахад доогуур үзүүлэлт юм байна. Роснефтийн нэгж хувьцаанд оногдох ногдол ашиг хоёр дахин өсч, 7.53 рубль болсон нь компанийн тоног төхөөрөмжид зарцуулах санхүүжилт багасахад нөлөөлжээ.
Зэсийн үнэ ирэх онд өснө Зэсийн үнэ өнөөдрийн байдлаар Лондоны металын бирж дээр 7680 орчим ам.доллар/тонн-ын үнэтэй байна. Цаашид зэсийн үнэ харьцангуй өсөх төлвийг зарим зах зээлийн судалгааны байгууллагаас гаргажээ.
Хятадын коксжих нүүрсний импорт огцом өсөв Хятадын коксжих нүүрсний импорт өнгөрсөн есдүгээр сард 2.42 сая тоннд хүрч буурсан нь энэ оны хамгийн доод хэмжээ байсан юм. Харин өнгөрсөн аравдугаар сард тус улсын коксжих нүүрсний импорт өмнөх есдүгээр сарынхаас 49 хувиар өсч 3.61 сая тоннд хүрчээ.
Алт 2000 ам.доллар болох хандлагатай Лондоны Зоосон мөнгөний худалдааны нийгэмлэгийн хурал Хонконгт болж буй. Хурлын үеэр дэлхийн хамгийн том алтны олборлогч Barrick Gold компанийн Захирал Жейми Сокальский “Алтны үнэ 2013 онд унци нь 2000 ам.доллар давж магадгүй. Хятадын хэрэглэгчид алт худалдаж авах нь нэмэгдсэн.
Монголын нүүрс хийгээд дэлхийн зах зээлийн үнэ Олон улсын худалдаанд оролцож буй тухайн барааны дийлэнх хэсэг чөлөөтэй (алив монополь хүчин зүйлийн нөлөөллөөс ангид гэж ойлгох) борлуулагдаж буй тэр зээл дэх үнийг түүний дэлхийн зах зээлийн үнэ гэж тооцдог нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт.
Хятадын алтны олборлолт нэмэгдсэн ч экспортлохгүй байна Хятад өнгөрсөн онд 355 тонн алт олборлосон нь дэлхийн хамгийн том алтны үйлдвэрлэгч болохыг харуулж байна. Тус улс 2007 онд 296 тонн алт олборлож алтны хамгийн том олборлогч болж байсан юм. 1905 оноос хойш 101 жилийн хугацаанд Өмнөд Африк алтны олборлолтоороо тэргүүлдэг байсан билээ.
Нүүрсний зах зээлийн нөхцөл байдал өөрчлөгдөхгүй Өнгөрсөн аравдугаар сарын 26-28-ны өдрүүдэд Хятадын “Гангийн зах зээл болон нүүрс, коксын зах зээлийн хоёр дахь удаагийн бага хурал” болж өндөрлөсөн юм.
Төмрийн хүдрийн үнэ 120 ам.долларт хүрэв Төмрийн хүдрийн тонн тутмын үнэ 1.30 ам.доллараар өсч, 120 ам.долларт хүрчээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш унаад байсан төмрийн хүдрийн үнэ есдүгээр сарын 5-нд тонн тутамдаа 86.7 ам.долларт хүрсэн нь 2012 оны эхний есөн сарын хугацаан дахь хамгийн бага ханш байсан юм.
Зэсийн үнэ “дараалан” унав Дэлхийн аж үйлдвэрийн гол түүхий эдийн нэг болсон зэсийн зах зээл сүүлийн хоёр өдрийн турш нэлээд уналттай байна. Өчигдрийн байдлаар Лондоны металын бирж дээр зэсийн үнэ нэг тонн нь 7980 гаруй ам.доллар байсан нь сүүлийн зургаан долоо хоногийн хугацаан дахь хамгийн доод үнэд тооцогдоод байсан юм.
Эрдсийн захын уналт төсөв, экспортыг бууруулж байна Одоогийн байдлаар Хятад болон Австралийн боомтууд дээр нэг тонн коксжих нүүрсний үнэ 140 гаруй ам.доллартай байна. Хэдийгээр өнгөрсөн сарын эхээр Хятадын Засгийн газар дэд бүтцийн 60 төсөлд зориулж нийтдээ 1 их наяд буюу 150 гаруй тэрбум ам.доллар зарцуулахаар шийдвэрлэснээ мэдэгдсэний дараа дэлхийн эрдсийн зах зээл харьцангуй сэргэх хандлагатай болж ирсэн. Үүний дараа зэс, төмрийн хүдрийн үнэ харьцангуй өссөн боловч коксжих нүүрсний үнэ мөн адил хэмжээгээр өсөөгүй юм.
Нүүрсний үнэ хямралын түвшинд хүрэхэд ойрхон байна Сүүлийн гурван сарын дотор коксжих нүүрсний үнэ эрчимтэй буурсаар 2008-2009 оны дэлхийн санхүүгийн хямралын үе рүү нэлээд ойртоод байна.
Алтны үнэ 1900 ам.долларт хүрнэ Япон улсын хэрэглээний үнийн үзүүлэлт сүүлийн 16 сарын хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрч, Хятадын компаниудын ашиг орлого таван сарын турш дарааллан буурч, евро бүсийн орнууд бүхэлдээ өрийн хямралд автаад буй. Дэлхийн эдийн засгийн өсөлт удаашраад байгаа энэ үед олон улсын зах зээл дэх алтны үнэ төдийлөн тогтвортой биш ч өссөөр байна.
14 15 16 17 18 19